mn GB
Mobile menu

Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ БОЛОН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ҮЗҮҮЛСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

д/д Үйлчилгээний хураамж болон төлбөрийн төрөл Хураамж болон төлбөрийн хэмжээ
1. Гаалийн тухай хуулийн 79.4.1, 79.4.2-т зааснаас бусад төрлийн горим сонгон гаалийн бүрдүүлэлт хийхэд: 
-үндсэн мэдүүлэг бүрт 
-нэмэлт мэдүүлэг бүрт
7000.00 төгрөг 
1200.00 төгрөг
2.

Нефть, нефтийн бүтээгдэхүүн, газрын тос, газрын тосны салбарт   бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний   дагуу нийлүүлэгдэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийхэд: 
-үндсэн мэдүүлэг бүрт

-нэмэлт мэдүүлэг бүрт
7000.00 төгрөг
1200.00 төгрөг
3. Гаалийн хяналтын түр бүсэд захиалгаар үйлчлэхэд (гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж дээр нэмж тооцно.) 
1 цагийн хураамж: 
-ажлын өдөрт -ажлын бус цаг, амралт, баярын өдрүүдэд
4000.00 төгрөг
8000.00 төгрөг
4.

Гаалийн хилээр татвар ногдуулж нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлс болон хувь хүний нэр дээр ирсэн татвар ногдуулах улс хоорондын   шуудангийн илгээмжид тооцоот хуудсаар гаалийн бүрдүүлэлт хийхэд

1200.00 төгрөг
5. Авто тээврийн хэрэгслээр тээвэрлэж буй бараанд ачааны манифест (А1) бичихэд манифест тутамд 3000.00 төгрөг
6. Барааг гаалийн баталгаат бүсэд оруулахад төлөх шимтгэлийг барааны үнийн дүнгээс тооцон гаалийн баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэгч төлнө. 0.1 хувь
7.

Иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гадаад худалдааны барааны статистик мэдээллийг гаргаж өгөхөд:
-сар, улирлын гадаад худалдааны барааны статистик мэдээлэл 
-хагас, бүтэн жилийн гадаад худалдааны барааны статистик мэдээлэл 
-тусгайлсан судалгаа (1 нүүр)

-лавлагаа(1 удаа)
5000.00 төгрөг
10000.00 төгрөг
4500.00 төгрөг
1500.00 төгрөг
8. Гаалийн үндсэн болон нэмэлт мэдүүлэг, гаалийн мэдүүлгийн хавсралт,    ачааны   манифестыг   зуучлагч    байгууллагуудад худалдахад: 
-1 багц нь
1200.00 төгрөг
9.

Гаалийн хилээр гаргах 1000 кг нүүрс тутамд гаалийн бүрдүүлэлт хийхэд: 
- нүүрс 
- алт, жонш, зэс, хар тугалга, цайр, цагаан тугалга, гянтболд, молибден, төмрийн хүдэр 
/Зөвхөн энэ тохиолдолд "нэмэлт мэдүүлэг"-ийн 1200 төгрөгийн гаалийн бүрдүүлэлтийн хураамжийг авахгүй /


1500.00 төгрөг

1000.00 төгрөг
10.

Гаалийн   хилээр   нэвтрүүлэх   бараа,   тээврийн   хэрэгсэлд тавьсан нэг удаагийн ломбоны үнэ

1000.00 төгрөг