mn GB
Mobile menu

Эрсдлийн Удирдлага

ГААЛИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС НЬ:

  • Эрсдэлийн удирдлагын тогтолцоог гаалийн байгууллагын бүх түвшинд хэрэгжүүлж, эрсдэлийн удирдлагын бодлого тодорхойлох, холбогдох эрх зүйн бичиг баримтыг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангуулах;
  • Эрсдэлийн судалгаа, дүн шинжилгээ хийх, үр дүнг тооцох, эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын стратегийг тодорхойлох, санамсаргүй сонголтын хувь хэмжээг тогтоох;
  • Гаалийн байгууллагын эрсдэл тооцох зорилгоор мэдээлэл, шалгуур үзүүлэлт боловсруулах, профайл үүсгэх, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
  • Эрсдэлийн удирдлагын хорооны хуралдааныг зохион байгуулах, шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллах;
  • Улсын хилээр нэвтрэх зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн мэдээг урьдчилан авах, эрсдэл тооцох, гаалийн хяналт шалгалтад ашиглах боломжийг бүрдүүлэх;
  • Гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахилтын түвшинг тогтоох, бүрдүүлэлтийн дараах шалгалтад хамруулах;
  • Хууль сахилтын түвшин маш сайн гэж үнэлэгдсэн аж ахуйн нэгжийн гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, худалдааны аюулгүй байдлыг хангах зорилгоор эдийн засгийн итгэмжлэгдсэн операторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
  • Гаалийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгжийн эрсдэлийн мэдээллийн санг үүсгэх, баяжуулах, харьяа нэгжийг мэдээллээр хангах;
  • Төрийн болон төрийн бус байгууллага, гадаад худалдаанд оролцогч нартай хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх;
  • Гаалийн харилцаанд оролцогчдыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, мэдээлэл солилцох чиглэлээр холбогдох нэгжүүдтэй хамтран ажиллах;
  • Эрсдэлийн удирлагын чиглэл хариуцсан гаалийн улсын байцаагч нарыг сургах, мэргэшүүлэх чиг үүрэгтэй.

 

1

 

ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДЭС ДАРААЛАЛ

2

 

Эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа нь байгууллагын бүх түвшинд хэрэгждэг байх нь чухал.
Энэ загвар нь эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны дараалал юм.


ГААЛИЙН ХЯНАЛТЫН ТӨЛӨВ

Гаалийн байгууллагын хэрэгжүүлж буй эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын зарчим нь үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах болон гадаад худалдааг хөнгөвчлөх үүргийг тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм.
Гаалийн хяналтад мэдээллийн технологийг ашиглаж, эрсдэлийн удирдлагын систем дэх мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд хийх гаалийн хяналт шалгалтын түвшнийг улаан, улбар шар, ногоон төлөвөөр илэрхийлнэ.

3 1

 

ХУУЛЬ САХИЛТЫН УДИРДЛАГА

Гаалийн байгууллага гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахилтын түвшинг тодорхойлж ангилна.

4

Нэг талаас гаалийн байгууллага, нөгөө талаас гадаад худалдаа эрхлэгч гаалийн харилцаанд оролцож байна. Гаалийн байгууллагын зүгээс хуулийг сахиулна, харин гадаад худалдаанд оролцогч хуулийг сахих үүрэгтэй.

Гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдыг хууль сахилтын түвшингээр нь 4 ангилна:

  • Хууль сахилт маш сайн: Хууль сахилт маш сайн гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдын гадаад худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ авна
  • Хууль сахилт сайн: Хууль сахилт сайн гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдыг хууль сахихад чиглүүлэх, дэмжих арга хэмжээ авна.
  • Хууль сахилт дунд: Хууль сахилт дунд гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдыг хууль сахихад чиглүүлэх, туслах ажиллагаа явуулна.
  • Хууль сахилт муу: Хууль сахилт муу гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдод хариуцлага хүлээлгэж, гаалийн эрх зүйн актыг сурталчлан таниулах, сургалтад хамруулах замаар хууль сахилтыг дээшлүүлнэ.

Хууль сахилтын түвшинг тодорхойлуулах ААН-д тавигдах шаардлага:

  • Сүүлийн 3 жил гадаад худалдааны үйл ажиллагаа тогтмол явуулсан байх
  • Албан ёсны бүртгэл хаяг дээрээ 2 жилээс доошгүй хугацаанд байгаа эсэх
  • Гадаад худалдаа, гаалийн асуудал хариуцсан нэгж, ажилтантай байх
  • Албан ёсны цахим хаяг, утастай байх

Хууль сахилтын түвшинг тодорхойлсны ач холбогдол:

  • Гаалийн хяналт, шалгалтад хамрагдах хувь хэмжээ багасна.
  • Гаалийн бүрдүүлэлтэд зарцуулагдах цаг, хугацаа багасна.
  • Гааль бизнесийн түншлэл бэхжинэ.
  • Гаалийн холбогдолтой шинэ хууль тогтоомж, мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүлээж авна.

ЭДИЙН ЗАСГИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ОПЕРАТОР

ДГБ-ын "Гадаад худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байлгах" багц стандартыг хэрэгжүүлэх үүрэг амлалтын хүрээнд Монголын гаалийн байгууллага "Эдийн засгийн итгэмжлэгдсэн оператор" /ЭЗИО/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг 2010 оноос эхлүүлсэн.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго:

1. Гадаад худалдааг хөнгөвчлөх
2. Худалдааны аюулгүй байдлыг хангах
3. Гааль-Бизнесийн түншлэлийг хөгжүүлэх

Олон улсын стандарт:

1. Итгэмжлэгдсэн хуулийн этгээд /ДГБ-ын Които конвенци/
2. Итгэмжлэгдсэн эдийн засгийн оператор /ДГБ-ын багц стандарт/
3. Итгэмжлэгдсэн оператор /ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр/

Үндэсний хууль, эрх зүйн орчин:

1. Гаалийн тухай хууль /ГТХ-ийн 271. Гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрх/
2. ГЕГ-ын даргын журам/Гаалийн итгэмжлэл олгох түр журам/
3. Туршилтын ажиллагаа эхлүүлэх /Экспортлогч, импортлогч 5 аж ахуйн нэгж/

Эдийн засгийн итгэмжлэгдсэн оператор гэж юу вэ?

Гаалийн байгууллага бараа нийлүүлэх сүлжээний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор гадаад худалдаанд оролцогчдод тодорхой шалгуур тавьж түүнийг хангасан тохиолдолд тодорхой хөнгөлөлт үзүүлэх, гааль бизнесийн харилцан итгэлцэлд суурилсан арга ажиллагаа юм.

5

6

7

8

9

10

Хаяг:
Сүхбаатар дүүрэг, "Их тойруу-81/1",
Улаанбаатар хот-210520, Монгол улс,
Утас: 11-351986, 70130070, Факс: (976-11)-350060;
И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. ;
Цахим хуудас: www.customs.gov.mn