mn GB
Mobile menu

“ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ”- ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол улсын “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” болон Монгол улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх тухай журам” батлагдсантай холбогдуулан ГЕГ-ын даргын 2015 оны № А/230 дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газарт, харъяа гаалийн газар, хороодод бараа, тээврийн хэрэгслийн товч мэдүүлгийг хүлээн авч бүртгэх ажилтны нэрс, утасны дугаар, товч мэдүүлгийн маягтийг баталсан тул холбогдох мэдээллийг хүргүүлж байна.

Дэлгэрэнгүй: “ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ”- ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

“Гаалийн үнэлгээ ба аудит” сэдэвт сургалт

1

Америкийн ард түмний дэмжлэг туслалцааг хэрэгжүүлж буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хөтөлбөр, “Бизнесийг дэмжих санаачилга” төслийн хүрээнд 2015 оны 6 дугаар сарын 08-20 –ны өдрүүдэд “Гаалийн үнэлгээ ба аудит” сэдвээр ГЕГ-ын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар, Гаалийн үнэ, ангиллын алба, , Сургалтын төв, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын нийт 15 гаалийн улсын байцаагч нарыг хамруулсан сургалтыг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: “Гаалийн үнэлгээ ба аудит” сэдэвт сургалт

Гаалийн хууль тогтоомж зөрчсөн бөгөөд төлбөрөө барагдуулаагүй аж ахуйн нэгжийн мэдээлэл

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас 2014 онд хийгдсэн шалгалтын дүнд гадаадаас импортолсон барааны гаалийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлж, татвараас зайлсхийсэн зөрчил гаргасан “Цемент шохой” ХК, “Прохит” ХХК, “Лордстар” ХХК-д гаалийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн ногдуулсан төлбөрийг актыг тавьсан бөгөөд өнөөг хүртэл төлбөрөө бүрэн барагдуулаагүй, гаалийн улсын байцаагчийн тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул олон нийтэд мэдээлж байгаа болно.

БҮРДҮҮЛЭЛТИЙН ДАРААХ ШАЛГАЛТЫН ГАЗАР

Гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй аж ахуйн нэгжийн мэдээлэл

ГЕГ-ын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас 2010-2014 онд шалгагдсан аж ахуйн нэгжээс гадаадаас импортолсон барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй, мэдүүлсэн импортын барааны гаалийн үнийг дутуу мэдүүлж, татвараас зайлсхийсэн, гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх гаалийн бүрдүүлэлтийн горим сонгож мэдүүлсэн барааг зориулалтын бусаар ашигласан зөрчил гаргасан “Си Ди Эф Си Ди Эйч Эл” ХХК, “Баян элстий” ХХК, “Хөгжлийн төлөө адал явдал” ТББайгуулага нь бүрдүүлэлтийн дараах шалгалтын дүнд тавигдсан төлбөрийн 236,915,513 төгрөгийг хугацаанд нь барагдуулахгүй, гаалийн улсын байцаагчийн удаа дараа тавьсан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй байсанд холбогдох харьяалалын шүүхийн байгууллагад нэхэмжлэлийг гаргасаны үндсэн дээр шүүхийн шийдвэр гарсан билээ.

Дэлгэрэнгүй: Гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй аж ахуйн нэгжийн мэдээлэл

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ БҮРДҮҮЛЭЛТИЙН ДАРААХ АУДИТЫН ГАЗРЫН 2014 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Тус газар нь 2014 онд гаалийн системийн хэмжээнд ‘‘Мэдээлэл солилцоог идэвхжүүлж, хамтын хариуцлагыг дээшлүүлэх’’ жил болгосонтой холбогдуулан өөрийн Бүрдүүлэлтийн дараах аудитын газрын тайлангийн хугацаанд хийгдэх ажлын төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, зорилго зорилтуудын болоод шинэ бүтэц зохион байгуулалтын хүрээнд ажиллах чиг үүрэг, ажлын уялдааг боловсруулан хэрэгжүүлэн ажиллалаа.

Тайлант хугацаанд тус газарт ирүүлсэн 377 албан бичгийг утгаар нь тоймлон задалж үзэхэд нөхөн бүрдүүлэлт хийлгэхээр хүсэлт гаргасан албан бичиг 235, гомдол гаргасан 2, өргөдөл гаргасан 27, мэдээлэл хүссэн 15, тайлбар гаргаж ирүүлсэн 26, албан бичгийн хариу ирүүлсэн 18, бусад чиглэлийн 54 албан бичгийг бүртгэн авч газрын даргад танилцуулж, чиглэлийн дагуу холбогдох гаалийн улсын байцаагч нарт хүргүүлж биелэлтэд хяналт тавих ажлыг гүйцэтгэлээ.
Мөн газраас явуулсан 203 албан бичгийн хүсэлт гаргасан 42, зөвлөмж 8, албан шаардлага 72 , мэдэгдэл 12, гаалийн газар,хороодод чиглэл, үүрэг даалгавар хүргүүлсэн албан бичиг 20, бусад ажлын чиглэлээр 49 албан бичгийг тус тус явуулсан байна..
Хариутай бүртгэгдсэн 18 албан бичгийг хугацаанд нь явуулж, албан хэрэг хөтлөлтийн програмд бүртгэж, мэдээллийн санг бүрдүүллээ.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ БҮРДҮҮЛЭЛТИЙН ДАРААХ АУДИТЫН ГАЗРЫН 2014 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ...

БҮРДҮҮЛЭЛТИЙН ДАРААХ ШАЛГАЛТ (Гадаад худалдаанд оролцогчдод өгөх зөвлөмж)

Гадаад худалдаанд оролцогч нарт бүрдүүлэлтийн дараах шалгалтын тухай ойлголт, эрх зүйн орчин, энэхүү шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил, цаашид анхаарах асуудлын хүрээнд зөвлөмж өгөх зорилготой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж хуулж авч үзнэ үү.