mn GB
Mobile menu

Эм, эмнэлгийн хэрэгсэл

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ ИМПОРТЛОХ

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх “Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох комисс“-оос эм ханган нийлүүлэх байгууллагын албан ёсны зөвшөөрөл авсан байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох зөвшөөрөл олгоно.

Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох зөвшөөрлийг Хүний эмийн салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Эм биобэлдмэл, эмчилгээний чанарын хяналтын алба олгоно.


Мансууруулах, сэтгэц нөлөөт эмийг импортлоход Мансууруулах эмийн тухай 1961 оны, Сэтгэц нөлөөт эмийн тухай 1971 оны Нэгдсэн Конвенциуд болон Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2003 оны 306 тоот тушаалыг мөрдлөг болгоно.

Эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл импортлох /цаашид “эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох”/ байгууллага нь дараах үндсэн шаардлагыг хангасан байна.
а/ эм, эмнэлгийн хэрэгслийг хадгалах агуулахтай байх;
б/ эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг баталгаажуулах, хадгалах, түгээх үйл ажиллагааг гүйцэтгэх эм зүйн ухааны боловсрол эзэмшүүлэх зөвшөөрөл бүхий сургууль төгссөн эмнэлгийн мэргэжилтэнтэй байх;
в/ импортлож буй эм нь эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн;
г/эмнэлгийн хэрэгсэл нь техникийн болон чанарын баталгаажуулалтын баримт бичигтэй, эмийн түүхий эд нь чанарын шаардлага хангасан байх.

Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох зөвшөөрлийг 1 жилээс илүүгүй хугацаагаар олгоно.

Эм, эмнэлгийн хэрэгслийг экспортлох

- Эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгслийг экспортлох болон реэкспортлох зөвшөөрлийг Хүний эмийн салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Эм, биобэлдмэл, эмчилгээний чанарын хяналтын алба олгоно. 

- Мансууруулах, сэтгэц нөлөөт эм экспортлох зөвшөөрлийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам тусгайлан олгоно.

em importloh

Эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх

- Эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх зөвшөөрлийг Эм, биобэлдмэл, эмчилгээний чанарын хяналтын албаны санал, дүгнэлтийг үндэслэн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох комисс шийдвэрлэнэ.

ИРГЭНИЙ ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНД ЗОРИУЛАН МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ОРУУЛАХЫГ ХОРИГЛОХ ЭМИЙН НЭР ТӨРӨЛ 

1. Бүх төрлийн нөхөн сэлбэх тарилгын шингэн
2. Бүх төрлийн антибиотик /тариа/
3. Мансууруулах, сэтгэц нөлөөт эм
4. Сүрьеэ эмчлэх эм
5. Цусны бэлдмэлүүд, сийвэн орлох эм
6. Нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм, бэлдмэл

НЭВТРҮҮЛЭХ БООМТУУД

1. Алтанбулаг, Сэлэнгэ
2. Буянт-ухаа , Улаанбаатар
3. Замын-үүд, Дорноговь
4. Өлгий, Баян-Өлгий
5. Сүхбаатар, Сэлэнгэ
6. Цагааннуур, Баян-Өлгий
7. Эрээнцав, Дорнод

em