mn GB
Mobile menu

Гаалийн төв лаборатори

Гаалийн төв лаборатори нь “Гаалийн тухай хууль”-д заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээг хийх, мансууруулах, сэтгэц нөлөөт бодисыг таньж илрүүлэх зорилго бүхий гаалийн хяналт, шалгалтын явцад гарсан маргаантай асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гаалийн байгууллагын нэг юм.

Гаалийн төв лаборатори нь 2003 оноос хойш Стандартчилал, хэмжил зүйн газраас итгэмжлэгдсэн лабораторийн эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дараах нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд сорилт шинжилгээ хийж байна. Үүнд:

  • Хар тамхи, мансууруулах бодис,
  • Төрөл бүрийн химийн бодис,
  • Согтууруулах ундаа,
  • Тамхи, тамхин бүтээгдэхүүн
  • Нефтийн бүтээгдэхүүн
  • Ноос, ноолуур, малын гаралтай түүхий эд
  • Хайлуур жонш, эрдэс түүхий эд, хүдэр баяжмал
  • Нэхмэл болон сүлжмэл даавуу, утас ээрмэл
  • Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн салбар лаборатори
  • Сэлэнгэ гаалийн газрын Алтанбулаг дахь гаалийн салбар лаборатори
  • Баян-Өлгий гаалийн газрын Цагааннуур дахь салбар лаборатори
  • Дорнод дахь гаалийн газрын салбар лаборатори
  • Сайншанд дахь гаалийн газрын Чойр дахь салбар лаборатори

Гаалийн зорилгоор магадлан шинжилгээ хийдэг болсноорМонгол улс 1991 онд нэгдэн орсон “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн тухай Конвенцийг бодитойгоор хэрэгжүүлэхэд чухал түлхэц болсноос гадна барааны ангиллын кодыг үнэн зөв тодорхойлсноор гаалийн үнэ, үнэлгээг зөв тогтоох, ялгавартай татвартайижил төрлийн барааны хувьд барааг буруу тодорхойлон тодорхойлон ангилснаас үүсэх татварын алдагдлыг, нэг төрлийн барааг гаалийн газар болгонд өөр өөрөөр англахаас зайлсхийх,гаалийн болон бусад татварыг зөв ногдуулж, барагдуулах, статистик мэдээллийг үнэн зөв, бодитой гаргах, гаалийн зөрчлийг илрүүлэх, хориглосон, хязгаарласан бараанд тавих хяналтыг сайжруулахад чухал ач холбогдолтой.

Гаалийн төв лаборатори нь гаалийн хяналт шалгалтын явцад барааны ангиллын кодыг буруу мэдүүлж, татвараас зайлсхийх оролдлогыг таслан зогсоож, улсын төсвийг бүрдүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэж, сүүлийн 3 жилд 18 гаалийн газар, хороодоос ирүүлсэн 4061 аж ахуйн нэгжийн 950 гаруй нэр төрлийн барааны 14806 дээжинд шинжилгээ хийж, барааны ангиллын кодыг үнэн зөв тодорхойлон, 6935 дүгнэлтийг гаргаж, шинжилгээний хураамжаар 426,5 сая төгрөгийг улсын төсөвт оруулснаас гадна барааны ангиллын кодтой холбоотой 501 зөрчлийг илрүүлж, татвартай барааны ангиллын кодод хамруулснаар улсын төсөвт нийт 692,8 сая төгрөгийн татварыг нэмж оруулсан байна.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байгаатай холбогдуулан ГТЛ –ийн 2017-2020 оны стратеги зорилтын хүрээнд төмрийн хүдэр баяжмал болон зэс, цайрын баяжмал дахь үндсэн болон үнэт металлыг тодорхойлох шинжилгээний аргууд, нүүрсний голүзүүлэлт болох үнслэг , дэгдэмхий бодис, илчлэгийг тодорхойлох шинжилгээний аргуудыг шинээр нэвтрүүлэх, Бүс нутгийн итгэмжлэгдсэн лаборатори болох зорилт тавин ажиллаж байна.

САЛБАР ЛАБОРАТОРИУД

Гаалийн төв лаборатори нь өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн, улсын хилээр нэвтэрч буй барааны урсгал хөдөлгөөнийг саатуулалгүйгээр гаалийн хяналтыг сайжруулах зорилгоор хилийн боомтууд дээр түүхий нефть болон нефтийн бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, химийн бодис, хар тамхи мансууруулах бодисыг шинжлэх чадвар бүхий 5 салбар лабораториудыг ажиллуулж, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна. Үүнд:

Гаалийн салбар лабораториудыг байгуулснаар гадаад худалдааг хөнгөвчлөөд зогсохгүй гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааг 2-3 хоногоор багасгаж, бизнес эрхлэгчдэд хөнгөн шуурхай үйлчлэн, тэдний зардлыг 1,5-2 дахин хэмнэхэд чухал нөлөө үзүүлсэн.

ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД

- Үнийн нэхэмжлэх
- Сав баглаа боодлын тодорхойлолт
- Бараа худалдах, худалдан авах тухай гэрээ
- Тухайн бодисын үйлдвэрлэгчийн сертификат
- Гарал үүслийн гэрчилгээ /шаардлагатай тохиолдолд/
- ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн гэрчилгээний хуулбар
- Эрх бүхий байгууллагын зєвшєєрєл /БОНХЯ, ҮХААЯ, ЭМЯ, АМГТХЭГ-г.м/ шаардлагатай тохиолдолд
- Бараа бүтээгдэхүүнтэй холбоотой бусад бичиг баримтууд

 

ГААЛИЙН ЛАБОРАТОРИЙН ДҮГНЭЛТИЙГ ҮНДЭСЛЭН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙЖ, УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРААНЫ ЖАГСААЛТ - ЭНД ДАР

 

ГААЛИЙН ТӨВ БОЛОН САЛБАР ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ЖАГСААЛТ - ЭНД ДАР