mn GB
Mobile menu

ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР

 

Асуулт

Зөвшөөрөл олгогч байгууллагын хариулт

1

Зөвшөөрлийн нэр

Гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах

2

Зөвшөөрөл олгогч байгууллагын нэр

Гаалийн ерөнхий газар

3

Эрх зүйн үндэслэл

(хууль, эрх зүйн актын нэр, холбогдох зүйл, заалт тус бүрийг текстээр нь тодорхой бичнэ.)

1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль-15.4.8

Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх;

2. Гаалийн тухай хууль - 138.2 - Энэ хуулийн 138.1-д заасан зөвшөөрлийг тухайн үйл ажиллагааны онцлогийг харгалзан 3 жил хүртэл хугацаагаар гаалийн удирдах төв байгууллага олгох бөгөөд уг хугацааг анх олгосноос доошгүй хугацаагаар сунгаж болно

3.“Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам” - Гаалийн Ерөнхий Газрын даргын 2012 оны 02 сарын 24-ний өдрийн тушаал-№А/42 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

4

Энэхүү зөвшөөрлийг анх хэзээ олгож эхэлсэн бэ?

(Он, сар, өдөр)

2005 он

5

Энэхүү зөвшөөрлийг 2016, 2017 онуудад нийт хэдийг олгосон бэ?

2016-0, 2017-1

6

Зөвшөөрлийг олгоход ямар хугацаа шаардагддаг вэ? (хүсэлт хүлээн авснаас, шийдвэр гарах хүртэл)

21 хоног

7

Энэ зөвшөөрлийг авахад аж ахуй эрхлэгчээс заавал бүрдүүлэх ёстой баримт бичгийн жагсаалт

Жишээ:

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хувь

-Татварын албаны тодорхойлолт эх хувь гэх мэт шаарддаг бүх баримт бичгийг жагсаана.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.4-т заасан бичиг баримт;

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиас:

11 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

11.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ :

11.1.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;

11.1.2.тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;

11.1.3.тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар

11.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

  1. Гаалийн тухай хуулийн 139, 152 дугаар зүйлд заасан бичиг баримт

Гаалийн тухай хуулиас:

139.1.1.тухайн үйл ажиллагаанаас үүсэх эрсдлийг хангах санхүүгийн чадавхтай болохыг нотолсон бичиг баримт;

139.1.2.үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын тухай мэдээлэл ;

139.1.3.барилга, байгууламж, талбайн бүдүүвч зураг ;

139.1.4.холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт;

139.1.5.ажлын байрны дүгнэлт;

139.1.6.гаалийн хяналт тавих нөхцөлийг хангасан тухай мэдээ

8

Энэхүү зөвшөөрлийг олгох, сунгахад бизнес эрхлэгчээс төлөх төлбөр, хураамж, үйлчилгээний хөлс хэд вэ?

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 19.1.7, ЗГ-ын 2011 оны 199 дүгээр тогтоолын 9.1.7

Хураамж - 4,500,000 төгрөг

9

Зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа?

3 жил хүртэлх хугацаанд

10

Зөвшөөрлийг ямар зорилгоор олгодог вэ?

  • Хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалахад энэ зөвшөөрөл шаардлагатай юу?
  • Ийм төрлийн зөвшөөрөл олгодог олон улсын сайн туршлага бий юу?
  • Энэ зөвшөөрөл нь зөвшөөрөл өгч байгаа байгууллагын орлого болон улсын төсвийн бүрдүүлэлтэд нөлөөлдөг үү? Хэрэв тийм бол, яагаад?
  • Энэ зөвшөөрөл нь тухайн салбарт өрсөлдөөнийг хязгаарладаг уу? Хэрэв тийм бол яагаад?
  • Энэ зөвшөөрлийн зорилго нь уг асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга зам мөн үү? Өөр ямар аргаар асуудлыг зохицуулах боломжтой вэ
  • Бусад – тодруулах

Улсын эдийн засагт тэргүүлэх ач холбогдол бүхий тодорхой салбар, тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийг хөхиүлэн дэмжих, тодорхой нэрийн барааны дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор гаалийн нутаг дэвсгэр дээр гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулна.

Барааг гаалийн баталгаат үйлдвэрийн газарт 2 жил хүртэл хугацаагаар хадгалж болдог. Шаардлагатай тохиолдолд 1 жилийн хугацаагаар сунгаж болдог.Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат үйлдвэрийн газрын нутаг дэвсгэр нь тарифийн болон тарифийн бус хязгаарлалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдоно.Гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах зөвшөөрлийг ГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэний үндсэн ГЕГ-ын даргын шийдвэрээр олгодог. ААН иргэдэд гадаад худалдаа, бизнесийн үйл ажиллагаа явуулахад таатай орчин бүрдүүлнэ.

11

Хэрэв бизнес эрхлэгчдээс энэхүү зөвшөөрлийн бизнест ээлтэй эсэх талаар ямар нэг санал хүсэлт ирүүлж байсан бол, энд тэр тухай бичнэ үү.

/Дүн шинжилгээний баг үүнийг бизнес эрхлэгчдээс тодруулна/

үгүй

12

Энэ зөвшөөрлөөр дамжин бий болж буй захиргааны дарамт, хүнд суртлыг хэрхэн багасгавал зохилтой вэ?

Жишээ:

  • Өргөдлийг шийдвэрлэх хугацааг багасгах
  • Төлбөр, хураамжийг багасгах
  • Тавьдаг шалгууруудыг хялбаршуулах, шаардлагагүй шалгуурыг үгүй болгох
  • Зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг уртасгах
  • Өөр зөвшөөрөлтэй нэгтгэх
  • Зөвшөөрөл олгох биш бүртгүүлэх / мэдэгдснээр үйл ажиллагаа эрхлэх боломжтой болгох
  • Шаардлагагүй тул хүчингүй болгох
  • Зөвшөөрөлтэй холбоотой ямар ч асуудал байхгүй тул хэвээр үлдээх
  • Бусад

Гаалийн хяналт тавихад хүндрэлтэй, гаалийн татвар удаан хугацаагаар төлөгдөхгүй байх нөхцөлийг бий болгодог нь эдийн засагт ач холбогдолгүй гэж үзсэн учраас гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хасах санал боловсруулагдсан байгаа.

Тухайн зөвшөөрөл нь гаалийн бүрдүүлэлтийн бусад горимоор зохицуулагдах боломжтой юм.

ГХШГ

ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН СУДАЛГАА

д/д

ААН-ийн нэрс

Зөвшөөрөл олгосон огноо,

тушаалын дугаар

Харьяалах гаалийн газар

1

МИАТ ХК

2014.12.04 А/222 /3 жил/

УБГГ

2

Эрдэнэт фүүдс ХХК

2017.07.04 А/174 /3 жил/

Орхон аймаг дахь гаалийн газар