mn GB
Mobile menu

ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ГАЗАР

 

Асуулт

Зөвшөөрөл олгогч байгууллагын хариулт

1

Зөвшөөрлийн нэр

Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах

2

Зөвшөөрөл олгогч байгууллагын нэр

Гаалийн ерөнхий газар

3

Эрх зүйн үндэслэл

(хууль, эрх зүйн актын нэр, холбогдох зүйл, заалт тус бүрийг текстээр нь тодорхой бичнэ.)

Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх;

  1. Энэ хуулийн 138.1-д заасан зөвшөөрлийг тухайн үйл ажиллагааны онцлогийг харгалзан  3 жил хүртэл хугацаагаар гаалийн удирдах төв байгууллага олгох бөгөөд уг хугацааг  анх олгосноос доошгүй хугацаагаар сунгаж болно

4

Энэхүү зөвшөөрлийг анх хэзээ олгож эхэлсэн бэ?

(Он, сар, өдөр)

2006 он

5

Энэхүү зөвшөөрлийг 2017, 2018 онуудад нийт хэдийг олгож, хэдийг хүчингүй болгосон бэ?

2017-1 олгосон, 2018 эхний хагас жилд олгосон-0, хүчингүй болгосон-2.

6

Зөвшөөрлийг олгоход ямар хугацаа шаардагддаг вэ? (хүсэлт хүлээн авснаас, шийдвэр гарах хүртэл)

21 хоног

7

Энэ зөвшөөрлийг авахад аж ахуй эрхлэгчээс заавал бүрдүүлэх ёстой баримт бичгийн жагсаалт

Жишээ:

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хувь

-Татварын албаны тодорхойлолт эх хувь гэх мэт шаарддаг бүх баримт бичгийг жагсаана.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.4-т заасан бичиг баримт;

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиас:

11 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

11.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ :

  1. 1.Гаалийн тухай хуулийн 139, 159 дүгээр зүйлд заасан бичиг баримт

Гаалийн тухай хуулиас:

            139.1.2.үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын тухай мэдээлэл ;

            139.1.3.барилга, байгууламж, талбайн бүдүүвч зураг ;

            139.1.4.холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт;

            139.1.5.ажлын байрны дүгнэлт;

8

Энэхүү зөвшөөрлийг олгох, сунгахад бизнес эрхлэгчээс төлөх төлбөр, хураамж, үйлчилгээний хөлс хэд вэ?

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 19.1.7, ЗГ-ын 2011 оны 199 дүгээр тогтоолын 9.1.7

Хураамж - 4,500,000 төгрөг

9

Зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа?

3 жил хүртэлх хугацаанд

10

Зөвшөөрлийг ямар зорилгоор олгодог вэ?

  • Хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалахад энэ зөвшөөрөл шаардлагатай юу?
  • Ийм төрлийн зөвшөөрөл олгодог олон улсын сайн туршлага бий юу?
  • Энэ зөвшөөрөл нь зөвшөөрөл өгч байгаа байгууллагын орлого болон улсын төсвийн бүрдүүлэлтэд нөлөөлдөг үү? Хэрэв тийм бол, яагаад?
  • Энэ зөвшөөрөл нь тухайн салбарт өрсөлдөөнийг хязгаарладаг уу? Хэрэв тийм бол яагаад?
  • Энэ зөвшөөрлийн зорилго нь уг асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга зам мөн үү? Өөр ямар аргаар асуудлыг зохицуулах боломжтой вэ
  • Бусад – тодруулах
  • Өргөдлийг шийдвэрлэх хугацааг багасгах
  • Төлбөр, хураамжийг багасгах
  • Тавьдаг шалгууруудыг хялбаршуулах, шаардлагагүй шалгуурыг үгүй болгох
  • Зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг уртасгах
  • Өөр зөвшөөрөлтэй нэгтгэх
  • Зөвшөөрөл олгох биш бүртгүүлэх / мэдэгдснээр үйл ажиллагаа эрхлэх боломжтой болгох
  • Шаардлагагүй тул хүчингүй болгох
  • Зөвшөөрөлтэй холбоотой ямар ч асуудал байхгүй тул хэвээр үлдээх
  • Бусад

Тэргүүний техник технологи судлах, захиалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гаалийн нутаг дэвсгэр дээр гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулна.

Барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт 2 жил хүртэл хугацаагаар хадгалж болдог. Шаардлагатай тохиолдолд 1 жилийн хугацаагаар сунгаж болдог.Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын нутаг дэвсгэр нь тарифийн болон тарифийн бус хязгаарлалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдоно.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах зөвшөөрлийг ГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэний үндсэн ГЕГ-ын даргын шийдвэрээр олгодог. ААН иргэдэд гадаад худалдаа, бизнесийн үйл ажиллагаа явуулахад таатай орчин бүрдүүлнэ.

11

Хэрэв бизнес эрхлэгчдээс энэхүү зөвшөөрлийн бизнест ээлтэй эсэх талаар ямар нэг санал хүсэлт ирүүлж байсан бол, энд тэр тухай бичнэ үү.

/Дүн шинжилгээний баг үүнийг бизнес эрхлэгчдээс тодруулна/

үгүй

12

Энэ зөвшөөрлөөр дамжин бий болж буй захиргааны дарамт, хүнд суртлыг хэрхэн багасгавал зохилтой вэ?

Жишээ:

Гаалийн хяналт тавихад хүндрэлтэй, гаалийн татвар удаан хугацаагаар төлөгдөхгүй байх нөхцлийг бий болгодог нь эдийн засагт ач холбогдолгүй гэж үзсэн учраас гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хасах санал боловсруулагдсан байгаа.

Тухайн зөвшөөрөл нь гаалийн бүрдүүлэлтийн бусад горимоор зохицуулагдах боломжтой юм.

ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ГАЗАР

д/д

ААН-ийннэрс

Зөвшөөрөлолгосоногноо,

Тушаалындугаар

Харьяалахгаалийнгазар

Үйл ажиллагааны чиглэл

1.

Бодиз Автомотив ХХК

2006.08.22   № 509 /3 жил/

Улаанбаатар хот дахь

гаалийн газар

Суудлын автомашин хадгалах

2010.11.01 №558 /2 жил/

2012.12.14 №А/231 /1 жил /

2014.02.11 №A/21 /1жил/

2017.06.20 №А/141 /1 жил/

 

2.

Моннис Интернэшнл

ХХК

2006.04.21 №205 /1 жил/

Улаанбаатар хот дахь

гаалийн газар

Суудлын автомашин хадгалах

2007.04.19 №244 /1 жил/

2008.06.09 №369 /1 жил/

2009.10.08 №498 /1 жил/

2010.10.01 №508 /2 жил/

2012.12.14 №А/231 /1 жил/

2014.02.11 №А/21 /1 жил/

2017.06.20 №А/141 /3 жил/

2018.06.11 А/106 /3 жил/

3.

Вагнер Ази Автомотив ХХК

2012.09.18 №А/164 /1 жил/

Улаанбаатар хот дахь

гаалийн газар

Суудлын автомашин хадгалах

2014.01.27 №А/18 /1 жил/

2017.06.20 №А/141 /1 жил/

2018.06.11 А/106 /3жил/

4.

Хэт моторс ХХК

2017.04.11 А/72 /1 жил/

Улаанбаатар хот дахь

гаалийн газар

Суудлын автомашин хадгалах

2018.06.11 А/106 /3 жил/