mn GB
Mobile menu

Стратегийн Хүнсний Талаарх Нийтлэг Асуулт, Хариулт

Стратегийн хүнс гэж юу вэ?

Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу СТРАТЕГИЙН ХҮНС гэдэг нь Монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, малын сүү, тарианы үр, улаанбуудай, гурил, ундны усыг хэлнэ.

Стратегийн хүнс тус бүрт юу хамаарах талаар ямар хууль тогтоомжоос мэдэж болох вэ?

ЗГ-ын 2013 оны 77 дугаар тогтоолоор батлагдсан Стратегийн хүнсийг экспортлох, импортлох, зөвшөөрөл олгох түр журмын 1.6 дахь заалтаас харж болно.

ЗГ-ын 77 дугаар тогтоолын 1.6 дахь заалт:
Малын мах: үхэр, адуу, тэмээ, хонь, ямааны дулаан аргаар боловсруулснаас бусад мах
Дулааны аргаар боловсруулах: үхрийн махыг 80, хонь, ямааны махыг 65 хэмийн халуунд 30 минут чанах, жигнэх, шарах хэлбэрээр боловсруулах
Сүү: шингэн болон хуурай сүү
Гурил: улаан буудайн гурил
Ундны ус: хүнсний зориулалтаар савласан ус*

*Зөвшөөрөл шаардлагагүй.

Стратегийн хүнстэй холбоотой харилцааг ямар эрх зүйн хэм хэмжээний актуудаар зохицуулдаг вэ?

Дараах эрх зүйн хэм хэмжээний актуудаар зохицуулдаг. Үүнд:

1. Монгол Улсын Хүнсний тухай хууль, 2012
2. Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын тухай хууль,2012
3. Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, 2002
4. Засгийн газрын 173 дугаар тогтоол “Жагсаалт журам батлах тухай” /2010 оны 22, 2014 оны 190 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан/
5. “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам батлах тухай” ЗГ-ын тогтоол, 2013
6. “2015 оны нэгдүгээр хагас жилд стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох тухай” ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын А-03 дугаар тушаал,
7. “2015 оны эхний хагас жилд зарим аж ахуйн нэгжид мах экспортлох, импортлох зөвшөөрөл олгох тухай” ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны А-07 дугаар тушаал.

Холбогдох эрх зүйн хэм хэмжээний актуудыг ямар сайтаас татаж авч болох вэ?

http://www.legalinfo.mn/
http://www.mofa.gov.mn/new/

Стратегийн хүнсийг дурын иргэн, аж ахуйн нэгж экспортлож, импортлож болох уу?

Стратегийн хүнсийг дурын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага экспортлож, импортлох эрхгүй. Харин ХХААЯ-аас зохион байгуулсан сонгон шалгаруулалтад тэнцсэн, тус яамнаас стратегийн хүнсийг экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг заасан зөвшөөрөл олгох тухай мэдэгдлийг хүлээн авсан хуулийн этгээд стратегийн хүнсийг экспортлож, импортлох эрхтэй.

Хуулийн этгээд мэдэгдэл авснаас хойш ямар хугацаанд стратегийн хүнсийг экспортлож, импортлож болох вэ?

Мэдэгдэл авснаас хойш 6 сарын дотор.

Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийг нэг хуулийн этгээд, нөгөө хуулийн этгээдэд дамжуулж, шилжүүлж, худалдаж болох уу?

ЗГ-ын 77 дугаар тогтоолын 5.4 дахь заалтын дагуу болохгүй.

Стратегийн хүнсийг ямар хилийн боомтоор нэвтрүүлдэг вэ?

Малын махыг ЗГ-ын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4; 5-д заасан хилийн боомтоор экспортлож, импортлоно.

ЗГ-ын 173 дугаар тогтоол:
Дөрөв. Түүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох боомтууд:

1. Увс аймгийн Боршоо боомт;
2. Завхан аймгийн Арцсуурь;
3. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар;
4. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг;
5. Дорнод аймгийн Эрээнцав;
6. Дорнод аймгийн Ульхан;
7. Дорнод аймгийн Хавирга;
8. Дорноговь аймгийн Замын-Үүд;
9. Улаанбаатар хотын Буянт-Ухаа;
10.Баян-Өлгий аймгийн Цагаан нуур;
11.Баян-Өлгий аймгийн Өлгий;
12.Хөвсгөл аймгийн Ханх;
13.Ховд аймгийн Булган./ Энэ хэсэгт 2010-01-27-ны 22-р тогтоолоор өөрчлөлт орсон/

Тав. Түүхий мах, дайвар бүтээгдэхүүн импортлох боомтууд:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд;
2. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар;
3. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг;
4. Баян-Өлгий аймгийн Цагааннуур;
5. Баян-Өлгий аймгийн Өлгий;
6. Улаанбаатар хотын Буянт-Ухаа;
7. Дорнод аймгийн Эрээнцав;
8. Сүхбаатар аймгийн Бичигт. /ЗГ-ын 2014-6-14-ний 190-р тогтоолоор нэмсэн/

Үрийн улаан буудайг ЗГ-ын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1; 6-д заасан хилийн боомтоор экспортлож, импортлоно. Бусад стратегийн хүнсний экспорт, импортийг хилийн боомтоор хязгаарлаагүй.

Нэг. Ургамлын үр, үрслэг, суулгац нэвтрүүлэх хилийн боомтууд:

1. Улаанбаатар хотын Буянт-Ухаа;
2. Дорноговь аймгийн Замын-Үүд;
3. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар;
4. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг;
5. Увс аймгийн Боршоо;
6. Дорнод аймгийн Эрээнцав;
7. Баян-Өлгий аймгийн Цагааннуур;
8. Ховд аймгийн Булган. /Энэ хэсэгт 2010-01- 27-ны 22-р тогтоолоор өөрчлөлт орсон/

Зургаа. Ургамлын үр, үрслэг, суулгац, мал, амьтан болон үржлийн мал экспортлох боомтууд:/Энэ хэсгийг ЗГ-ын 2014-6-14-ний 190-р тогтоолоор нэмсэн/

1. Сүхбаатар аймгийн Бичигт;
2. Дорнод аймгийн Баянхошуу;


Стратегийн хүнсний гаалийн бүрдүүлэлтэд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйл.

Бараа мэдүүлэхэд шаардагдах бусад бичиг баримт

60.1.Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгтээ барааны дагалдах бичиг баримтыг хавсаргаж гаалийн байгууллагад өгнө.
60.2.Гаалийн байгууллага бүрэн эрхээ хэрэгжүүлэх болон гаалийн хууль тогтоомжид заасан шаардлагыг хангах хүрээнд барааны дагалдах бичиг баримтыг гаргуулан авна.
60.3.Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох зорилгоор дараах бичиг баримтыг гаалийн байгууллагад өгнө:
60.3.1.гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх;
60.3.2.тээврийн бичиг баримт;
60.3.3.тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лиценз;
60.3.4.хууль тогтоомжид тусгайлан заасан бараанд мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


ГААЛИЙН ХЯНАЛТ, БҮРДҮҮЛЭЛТИЙН ХЭЛТЭС