mn GB
Mobile menu

ИХ ТҮМЭН САНААЧЛАГЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ЭДИЙН ЗАСГИЙН ОПЕРАТОРЫН АЖЛЫН ХЭСГИЙН III УУЛЗАЛТ БОЛЛОО

Их Түмэн Санаачлага (цаашид ИТС гэх) нь Их Түмэн Голын ай сав нутгийн хөгжлийн хөтөлбөр юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн хүрээнд БНХАУ, Монгол, Бүгд Найрамдах Солонгос, ОХУ гэсэн 4 орны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм юм.

Анх 1995 онд, ИТС-ийн гишүүн орнуудын засгийн газар нь энэ бүс нутийн эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны механизмыг байгууллахаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан байдаг. Ялангуяа тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл болгон анхаарч ирсэн.

Энэ чиглэлийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх зорилгоор хэд хэдэн хороо үйл ажиллагаагаа явуулдаг. Түүний нэг нь Худалдааг Хөнгөвчлөх Хороо бөгөөд БНХАУ-ын Чанчун хотод 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан. Тус хорооны хуралдаанаар Хятадын гаалийн байгууллагаас энэ бүс нутгийн хүрээнд гаалийн байгууллагын Итгэмжлэгдсэн эдийн засгийн оператор хөтөлбөрийг жигд хэрэгжүүлж, гишүүн орны гаалийн байгууллагууд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулах зорилгоор “AEO буюу Итгэмжлэгдсэн Эдийн засгийн операторын хөтөлбөр хэрэгжүүлэх” ажлын хэсэг байгуулах санаачлагыг гаргасан.

Энэ ажлын хэсэг нь 2016-2017 оны хооронд бүс нутгийн 4 орны гаалийн байгууллага Итгэмжлэгдсэн Эдийн Засгийн Операторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Олон Талт Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээрийн төслийг боловсруулж бэлэн болгох зорилготой юм.

Итгэмжлэгдсэн Эдийн Засгийн Операторын ажлын хэсгийн уулзалтууд:

Нэгдүгээр уулзалт: Хугацаа: 2017.11.02, Хаана: Бээжин, БНХАУ

Зорилго:

  • Гишүүн орнууд өөрсдийн байр суурь, мэдээллээ харилцан солилцох
  • Ажлын хэсэг төлөвлөгөөг хэлэлцэх
  • ИЭО Танилцуулгаа харилцан хоорондоо солилцох

Хоёрдугаар уулзалт: Хугацаа: 2017.05.24-25, Хаана: Владивосток, ОХУ

Зорилго:

  • Гишүүн орнууд гаалийн бүрдүүлэлт, үйл ажиллагаа, горим, ИЭО ачилт, болон холбогдох хууль эрх зүйн мэдээлэл солилцох,
  • БНХАУ-БНСУ хоорондын ХХЗХ байгуулах талаар мэдээлэл солилцох,
  • Гишүүн орнууд хоёр талт хэлэлцээрүүдийг хийх

Гуравдугаар уулзалт: Хугацаа: 2017.09.20-22, Хаана: Улаанбаатар хот, Монгол

Зорилго:

  • Хоёр талт уулзалтууд хийх, мэдээлэл солилцох
  • ИЭО хэрэгжилт, өнөөгийн байдал болон ХХЗХ, гарын авлагт хэрхэн тусгах талаар хэлэлцэх
  • ХХЗХ-ийг боловсруулах, нийтээр хэлэлцэн эхний хувилбарыг гаргах

Дөрөвдүгээр уулзалт: Хугацаа: 2017.12, Хаана: Сөүл, БНСУ

Зорилго:

  • Гишүүн орнууд ИЭО танилцуулга болон ХХЗХ-ийн эцсийн хувилбарыг боловсруулж дуусгах
  • ХХЗХ албан ёсоор хэрэгжиж эхлүүлэх
  • Цаашид хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр чадавхийг бэхжүүлэх ажлыг зохион байгуулах

83e245d21b20a8d628d958049414c65e

Итгэмжлэгдсэн Эдийн Засгийн Операторын ажлын хэсгийн III уулзалт 2017.09.20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Итгэмжлэгдсэн Эдийн Засгийн Операторын ажлын хэсгийн III уулзалтад Их түмэн санаачлага төслийн ажилтан /GTI /, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн захирал тэргүүтэй баг /GIZ/, ДГБ-аас итгэмжлэгдсэн Канадын Хил Хамгаалах Байгууллагын Итгэмжлэгдсэн Эдийн Засгийн Операторын эксперт болон БНХАУ, ОХУ, БНСУ-ын гаалийн байгууллагын төлөөлөл оролцон, амжилттай зохион байгуулагдлаа.

Уулзалтаар энэ бүс нутгийн гишүүн орнуудын гаалийн байгууллагын цаашид Итгэмжлэгдсэн Эдийн Засгийн Операторын хөтөлбөрийн хүрээнд зурагдах Олон Талт Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээрийн төслийг боловсруулсан. Энэхүү төсөл нь 2017 оны 12 дугаар сард БНСУ-д эцэслэн батлагдана.