mn GB
Mobile menu

“ГАДААД ХУДАЛДАА, ГААЛИЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧДЫН ХУУЛЬ САХИЛТЫН ТҮВШИНГ ТОГТООХ АРГАЧЛАЛ”-ЫН ТУХАЙ

Гаалийн байгууллага гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахилтын түвшинг тодорхойлж ангилна.

risk

Нэг талаас гаалийн байгууллага, нөгөө талаас гадаад худалдаа эрхлэгч гаалийн харилцаанд оролцож байна. Гаалийн байгууллагын зүгээс хуулийг сахиулна, харин гадаад худалдаанд оролцогч хуулийг сахих үүрэгтэй.

ГЕГ-ын даргын 2014 оны А/151 тушаалаар батлагдсан “Гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахилтын түвшинг тогтоох аргачлал”-ын дагуу гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдыг хууль сахилтын түвшингээр нь 4 ангилна:

  • Хууль сахилт маш сайн: Хууль сахилт маш сайн гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдын гадаад худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ авна
  • Хууль сахилт сайн: Хууль сахилт сайн гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдыг хууль сахихад чиглүүлэх, дэмжих арга хэмжээ авна.
  • Хууль сахилт дунд: Хууль сахилт дунд гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдыг хууль сахихад чиглүүлэх, туслах ажиллагаа явуулна.
  • Хууль сахилт муу: Хууль сахилт муу гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдод хариуцлага хүлээлгэж, гаалийн эрх зүйн актыг сурталчлан таниулах, сургалтад хамруулах замаар хууль сахилтыг дээшлүүлнэ.

Хууль сахилтын түвшинг тодорхойлуулах ААН-д тавигдах шаардлага:

  • Сүүлийн 3 жил гадаад худалдааны үйл ажиллагаа тогтмол явуулсан байх
  • Албан ёсны бүртгэл хаяг дээрээ 2 жилээс доошгүй хугацаанд байгаа эсэх
  • Гадаад худалдаа, гаалийн асуудал хариуцсан нэгж, ажилтантай байх
  • Албан ёсны цахим хаяг, утастай байх

Хууль сахилтын түвшинг тодорхойлсны ач холбогдол:

  • Гаалийн хяналт, шалгалтад хамрагдах хувь хэмжээ багасна.
  • Гаалийн бүрдүүлэлтэд зарцуулагдах цаг, хугацаа багасна.
  • Гааль, бизнесийн түншлэл бэхжинэ.
  • Гаалийн холбогдолтой шинэ хууль тогтоомж, мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүлээж авна.