mn GB
Mobile menu

ГААЛИЙН ХЯНАЛТЫН ТӨЛӨВ

Гаалийн байгууллагын хэрэгжүүлж буй эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын зарчим нь үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах болон гадаад худалдааг хөнгөвчлөх үүргийг тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм. Эрсдэлийн удирдлагын програмд урьдчилан оруулсан шалгуурын үндсэн дээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт хийх төлөв улаан, улбар шар, ногоон өнгөөр илэрхийлэгдэнэ.

ГТЕГ-ын даргын 2016 оны А/236 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-д заасны дагуу:

5.8.1.Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийнэ.

5.8.2 Улбар шар төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримтын шалгалт хийнэ.

5.8.3 Ногоон төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийхгүйгээр мэдүүлсэн горимд байршуулна