mn GB
Mobile menu

УХШИГГ-Н ДАРГА “ДИ ЭЙЧ ЭЛ” ХХК-Н ЗАХИРАЛ, УДИРДЛАГУУДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

 

zurag 3

05 дугаар сарын 07 өдөр УХШИГГ-аас “Ди Эйч Эл” дэх гаалийн хяналтын бүсэд нийт шуудангийн байгууллагуудтай хийсэн уулзалтанд тавигдсан саналын дагуу долоо хоногын Мягмар гарагын ачаалалтай өдрийн ажлыг түргэвчлэх хүн хүчээр хангах гаалийн хяналтын бүс эзэмшигчид тавигдах шаардлага, стандартыг хангаж ажиллах шаардлагыг “Ди Эйч Эл” ХХК-ы удирдлагуудад хүргүүллээ.

Дэлгэрэнгүй: УХШИГГ-Н ДАРГА “ДИ ЭЙЧ ЭЛ” ХХК-Н ЗАХИРАЛ, УДИРДЛАГУУДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР “АЖ АХЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингис хаан онгоцны буудал

2018 оны 5-р сарын 18-ны өдөр Буянт-Ухаа дахь гаалийн газар “Аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгт Гаалийн баталгаат үйлдвэрийн газар МИАТ ТӨХК агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар болон Гаалийн баталгаат агуулах Азифарм ХХК, Үндэсний үйлдвэрлэгч Говь ХК оролцож бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар дэлэгрэнгүй мэдээлэл өгч, 5-30 хүртлэх хувийн хямдралтай худалдаа зохион байгуулж үйлчиллээ.

Дэлгэрэнгүй: БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР “АЖ АХЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛ

logo blue

ДГБ-ын  “Гадаад худалдааг аюулгүй болгох, хөнгөвчлөх тухай багц стандарт” (Багц стандарт), Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.16 дахь заалтыг үндэслэн гаалийн байгууллага гадаад худалдаанд оролцогч нарт итгэл хүлээлгэх, харилцан хамтран ажиллах зорилгоор “Гаалийн итгэмжлэл олгох тухай журам”-ын төслийг боловсруулан бэлэн болгоод байна. Гаалийн байгууллагаас гадаад худалдаанд оролцогч нарт тодорхой шалгуур тавьж, тухайн шалгуур хангасан аж ахуйн нэгжид гаалийн  байгууллагаас итгэл хүлээлгэж, гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх замаар гааль, бизнессийн хамтын ажиллагааг дэмжсэн, гаалийн  байгууллага худалдааг хөнгөвчлөх зорилготой юм. Энэхүү журам нь экспортлогч, импортлогч үйл ажиллагаа эрхлэдэг гаалийн байгууллагад хүсэлт гаргаж, шалгуур хангасан аж ахуйн нэгжтэй хамтран туршилтын ажиллагаааар явуулахаар төлөвлөсөн. Иймд журмын төсөлд та саналаа өгнө үү.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛ

ХАРЬЯА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

logo blue

Гаалийн байгууллагаас Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.9 дэх заалтад заасны дагуу Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн 1,2 дугаар хавсралтад заасан амьтан, ургамлыг тодорхой нэр бүхий боомтоор нэвтрүүлэх тухай нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын төсөл боловсруулсан.
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийг үндэслэл болгон цахим хуудсанд байршуулж, иргэн аж ахуйн нэгж байгууллагаас санал авч байна.
Захиргааны хэм хэмжээний актын төсөлд саналаа ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй: ХАРЬЯА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ БОЛНО

312567 16 x974

Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газар

Дэлгэрэнгүй: АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ БОЛНО

"СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГАА АВАХ ТУХАЙ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ"-ЫГ ДАХИН ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВАХ

logo blue

Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс санал авах замаар Гаалийн байгууллагын үйлчилгээнд чанартай, хүртээмж, сэтгэл ханамжийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр  аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийн дагуу гаргадаг лавлагаа тодорхойлолтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/114 дугаар тушаалаар батлагдсан “Статистикийн мэдээлэл, лавлагаа авах тухай хүсэлтийг шийдвэрлэх журам”-ыг дахин шинэчлэн боловсруулж, төслийг  хүргүүлж байна. Иймд, журмын төсөлд та саналаа өгнө үү.

Дэлгэрэнгүй: "СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГАА АВАХ ТУХАЙ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ"-ЫГ ДАХИН ШИНЭЧЛЭН...

ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЭД ЗҮЙЛСИЙН ТАЛААР ЗОРЧИГЧ БҮРИЙН МЭДВЭЛ ЗОХИХ ЗҮЙЛС

logo

Иргэд гадаадад хувийн хэргээр зорчих, буцаж ирэхдээ Монгол улсын хилээр /Гаалийн хил/ ямар бараа бүтээгдэхүүнийг хэдий хэмжээнд биедээ авч явах талаар мэдлэг, мэдээллийн хангалтгүй байдлаас болж авсан бараагаа хураалгах, цаашлаад хориотой бараа авч явж хуулийн хариуцлага хүлээх зэрэг эрсдэл үүсдэг.

Дэлгэрэнгүй: ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЭД ЗҮЙЛСИЙН ТАЛААР ЗОРЧИГЧ БҮРИЙН МЭДВЭЛ ЗОХИХ ЗҮЙЛС

ГААЛИЙН ШАЛГАЛТААР 3100 ХУУРАМЧ ДОЛЛАР ИЛРҮҮЛЛЭЭ

30762549 2039454622750183 2343223612829335552 n

ТК342 дугаартай Станбул -Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Монгол улсын иргэн Н-ийн гар цүнхнээс цаасанд боосон, 31 ш 100 –н дэвсгэртээр 3100 амдолларыг гаалийн байгууллагад мэдүүлээгүй авч явсныг илрүүллээ.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ШАЛГАЛТААР 3100 ХУУРАМЧ ДОЛЛАР ИЛРҮҮЛЛЭЭ

МОНГОЛ УЛСЫН ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ, БНХАУ-ЫН ГЕГ-ЫН ДАРГА НИ ЮҮЭ ФЕН НАР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

30442682 2024745237554455 5412083380541980672 n

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар 2018 оны дөрөвдүгээр сарын 8-12-нд БНХАУ-д хийх албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛСЫН ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ, БНХАУ-ЫН ГЕГ-ЫН ДАРГА НИ ЮҮЭ ФЕН НАР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ...