mn GB
Mobile menu

ЧИНГЭЛЭГ, АЧААНЫ АВТОМАШИН ШАЛГАХ ХӨДӨЛГӨӨНТ РЕНТГЕН ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

IMG 0127        

         Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны салшгүй нэг хэсэг нь БНХАУ-аас Монгол Улсад олгож буй зээл, тусламж, түүгээр хэрэгжүүлж буй төслүүд билээ.

Дэлгэрэнгүй: ЧИНГЭЛЭГ, АЧААНЫ АВТОМАШИН ШАЛГАХ ХӨДӨЛГӨӨНТ РЕНТГЕН ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН АРГА...

“МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГО, ЧИГЛЭЛ, ХЭРЭГЖИЛТ: ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДАЛ” СЭДЭВТ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1

Гаалийн байгууллагын 105 жилийн ойн хүрээнд “Монгол улсын гадаад худалдааны бодлого, чиглэл, хэрэгжилт: Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь” сэдэвт хурлыг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.

Хурлыг нээж Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Батхишиг үг хэлж, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Цэенрэгзэн, Татвар орлогын газрын дарга Я.Эрдэнэчимэг нар хурал удирдан явууллаа.

Дэлгэрэнгүй: “МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГО, ЧИГЛЭЛ, ХЭРЭГЖИЛТ: ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДААГ...

ШИНЭ ҮЕИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 105 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД УЛС ХООРОНДЫН ШУУДАН ИЛЭЭМЖИЙН ГААЛИЙН ГАЗРААС “УЛААЧ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

        IMG 0098

        Монгол улсад Гаалийн байгууллага үүсч хөгжсөний 105 жилийн түүхэн ойн хүрээнд гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гаалийн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, иргэд байгууллагад төрийн үйлчилгээг мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд хүргэх, иргэдэд гаалийн улсын байцаагчийн үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Улс хоорондын Шуудан илээмжийн гаалийн газраас “Улаач” аяныг 10 сарын 04-нөөс 10 сарын 18-ны өдөр хүртэл зохион байгуулж, 2017 оны 10 дугаар сарын 04-ны 8.30 цагт Ди-Эйч-Эль дэхь гаалийн хяналтын бүсэд, 14 цагт Төв шуудан дахь гаалийн хяналтын бүсэд нээлт хийлээ.

Дэлгэрэнгүй: ШИНЭ ҮЕИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 105 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД УЛС ХООРОНДЫН ШУУДАН...

“МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ БОДЛОГО, ЧИГЛЭЛ, ХЭРЭГЖИЛТ: ДХБ-ЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДАЛ” СЭДЭВТ ХУРАЛ

1

Зорилго :                  Монгол улсад гаалийн алба үүсч, хөгжсөний 105 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах тус хурлын зорилго нь гаалийн байгууллагын алба хаагчдад Монгол улсын гадаад худалдааны бодлого чиглэл, хэрэгжилтийн талаар шинэ мэдлэг мэдээлэл өгөх, гаалийн байгууллагын ирээдүйн чиг хандлага, зарим тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх.

Хаана :                    Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхим

Хэзээ :                    2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр

Оролцогчид:         Сангийн яам, Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газар, Буянт-Ухаа гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Дорнод аймаг дахь гаалийн газар, Замын-Үүд дахь гаалийн газар, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар,  Дархан-Уул аймаг дахь гаалийн газар, Сайншанд аймаг дахь гаалийн газар

Зохион байгуулагч: Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар

                                    Гаалийн ерөнхий газрын Татварын орлогын газар

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГААЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРААС “МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТЭНД ТАВИХ ГААЛИЙН ХЯНАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC 2348

Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Оросын Холбооны улсын Холбооны гаалийн албаны Контрабандтай тэмцэх ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааны протоколын хүрээнд тус газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтан М. В. Колесников 2017 оны 09 дүгээр сарын 21-нээс 29-ний өдрүүдэд монголын гаалийн байгууллагын ажилтнуудад “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд тавих гаалийн хяналт” сэдвээр сургалт явууллаа. Сургалтанд Гаалийн ерөнхий газрын харъяа гаалийн газар, хороодын 24 гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч, албаны дарга нар хамрагдаж, хилээр нэвтэрч буй бараа, нисэх онгоц, галт тэрэг, авто хөсөг, чингэлэг болон зорчигчид гаалийн хяналт тавихад анхаарах асуудлууд, хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн бодит туршлагуудыг танилцуулж, харилцан туршлага солилцов. Сургалтыг мөн Замын-Үүд дэх гаалийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар болон Улс хоорондын шуудан илгээмж дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдэд ажлын байран дахь дадлага олгох хэлбэрээр зохион байгуулав.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГААЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРААС “МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН...

ИХ ТҮМЭН САНААЧЛАГЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ЭДИЙН ЗАСГИЙН ОПЕРАТОРЫН АЖЛЫН ХЭСГИЙН III УУЛЗАЛТ БОЛЛОО

group

Их Түмэн Санаачлага (цаашид ИТС гэх) нь Их Түмэн Голын ай сав нутгийн хөгжлийн хөтөлбөр юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн хүрээнд БНХАУ, Монгол, Бүгд Найрамдах Солонгос, ОХУ гэсэн 4 орны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм юм.

Дэлгэрэнгүй: ИХ ТҮМЭН САНААЧЛАГЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ЭДИЙН ЗАСГИЙН ОПЕРАТОРЫН АЖЛЫН ХЭСГИЙН III...

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, БНХАУ-ЫН ГААЛИЙН ЦАГДААТАЙ ГААЛИЙН ЗӨРЧИЛ, ХАР ТАМХИ, ХУДАЛДААНЫ ЛУЙВАРЫН ЭСРЭГ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

press1

Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Онон тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Гаалийн цагдаагийн газрын дарга Лю Сиао Хуй, Хөх хотын Гаалийн цагдаагийн газрын дарга Жоу Жюн нартай ажлын уулзалт хийж гаалийн зөрчил, хар тамхитай тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах эрх зүйн орчинг баталгаажууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд зөрчлийн мэдээлэл солилцох, мэргэшүүлэх сургалт хийх, Хар тамхи илрүүлэх техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хоёр тал тохиролцсон ба Хятадын цагдаагаас 6 төрлийн хар тамхи илрүүлэх 10 иж бүрдэл хэрэгслийн дэмжлэг үзүүллээ.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, БНХАУ-ЫН ГААЛИЙН ЦАГДААТАЙ ГААЛИЙН ЗӨРЧИЛ, ХАР ТАМХИ,...

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХИЛИЙН ХАМТАРСАН ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭСГИЙН НАЙМДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

photo

Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллагын хилийн хамтарсан шалгалтын ажлын хэсгийн наймдугаар хуралдааныг 2017 oны 09 дүгээр сарын 06-аас 07-ны өдрүүдэд Монгол улсын Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Хуралдаанд Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ,Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын газрын дарга Э.Мөнхөө, Гаалийн ерөнхий газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Цолмон, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн дарга Б.Ганзориг, Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Мөнхтогос, Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Д.Зоригоо, Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Даваасүрэн нар Монгол талаас оролцож, БНХАУ-ын талаас Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын газрын орлогч дарга Мяао ЮүэСүэ тэргүүтэй 5 төлөөлөгч, Азийн хөгжлийн банкны олон улсын зөвлөх Лорели Катаяло Де Диос нар оролцолоо.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХИЛИЙН ХАМТАРСАН ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭСГИЙН НАЙМДУГААР...

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГААЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ, ХЭРЭГ БҮРТГЭХ ГАЗАР, ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ СИБИРИЙН БҮСИЙН КОНТРБАНДТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC 2008       ОХУ-ын Эрхүү хотод 2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 08-ний өдрүүдэд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, ОХУ-ын Холбооны гаалийн албаны Сибирийн бүсийн Контрбандтай тэмцэх газар, Монгол Улстай хил залгаа боомтын гаалийн газар, хороодын дарга, удирдлагууд 2018-2019 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хил дамнасан галт зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, эм, эмнэлгийн хэрэгсэл, автомашин, ховордсон амьтан ургамлын хууль бус худалдаа, худалдааны луйврын эсрэг хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцов. Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр хоёр улсын хил дээр үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүн, хуулийн этгээдийн хууль сахилтын түвшин дээшилж, гаалийн татварын орлого нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГААЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ, ХЭРЭГ БҮРТГЭХ ГАЗАР, ОХУ-ЫН...

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЭКСПЕРТҮҮД ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАВ

20170907

Дэлхийн гаалийн байгууллагын үнэлгээний ахлах мэргэжилтэн Иан Кремер, Мальдивын гаалийн мэргэжилтэн Исмайл Нашид, Шанхайн гаалийн үнэлгээний мэргэжилтэн Ms. Zhiying нар Гаалийн үнэлгээний хяналтын өнөөгийн байдалд дүгнэлт өгөх, үнэлгээний сургалтыг зохион байгуулах зорилгоор 2017 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр  сарын 01-ны хооронд Гаалийн ерөнхий газарт ажиллав.

Гаалийн үнэлгээний хяналтын өнөөгийн байдалд дүгнэлт өгөх зорилгоор ГЕГ-ын газар, хэлтсийн удирдлагуудтай “Орлогын багц хөтөлбөр”, “Хятад болон Мальдивын үнэлгээний хяналтын систем”, “Гаалийн үнэлгээний өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, төлөвлөгөө” гэсэн сэдвийн хүрээнд танилцуулга хийж, үнийн хяналтыг хэрэгжүүлж байгаа нэгжүүдтэй уулзалт хийлээ. 

Мөн гаалийн үнэлгээний чиглэлээр онолын болон практик мэдлэг, чадварыг олгосон 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгуулж сургалтаднийт 25 гаалийн улсын байцаагч хамрагдав

 

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС "ЛАБОРАТОРИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР’’ - ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

LAB

Дэлхийн Гаалийн байгууллагаас 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд Монголын гаалийн байгууллагад ‘’ЛАБОРАТОРИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР’’-ыг зохион байгууллаа.

Уг семинарыг Дэлхийн гаалийн байгууллагын Тариф, худалдааны газрын орлогч дарга Алваро Фернандез, Испаний гаалийн лабораторийн химич Хуан Морено, БНХАУ-ын Шанхай дахь гаалийн газрын Ангиллын албаны орлогч дарга Ванг Юнгэ нар удирдан зохион явуулсан.

Энэ удаагийн семинар нь ДГБ-ын хороод, дэд хороодын үүрэг оролцоо, бүс нутгийн гаалийн лаборатори, БНХАУ-ын гаалийн лаборатори, Испанийн гаалийн лабораториудын үйл ажиллагааны талаар, уялдуулсан системийн ангилал, гүйцэтгэх үүрэг, мэдээллийн баазтай ажиллах, лабораторитой холбогдолтой ДГБ-ын зөвлөмжүүд, шинжилгээний чиглэлээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, эмийн, полимерийн, амин дэмийн бүтээгдэхүүний найрлага, бүтцийн тоон хувь хэмжээг тодорхойлох, даавууны ангилал, дүн шинжилгээ болон ДГБ-ын цахим хуудас, УС болон INN мэдээллийн сангийн талаар бусад асуудлаар оролцогчдод онолын мэдлэг, чадварыг олгосноороо илүү ач холбогдолтой, үр дүнтэй сургалт байлаа. 

АВТОМАШИНЫ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА

logo blue

ОГНОО 2017.07.19

Та бүхнийг гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаанд урьж байна.

Улаанбаатар хот дах гаалийн газрын 7 давхарын хурлын танхимд 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 8.30 цагаас бүртгэн 9.30 цагт дуудлага худалдаа явагдана.

Автомашинуудыг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 13.30-16.00 цагт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Нуурын 7 дугаар гудамжны 12 тоот агуулах, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 15-1 тоот Гаалийн баталгаат агуулахад сонирхогчдод үзүүлнэ.

д/д

 Барааны нэр

 Он

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

 
 

1

Toyoto Cami

2002

1

3,490,800

 

2

Mitsubishi golf

2001

1

2,223,620

 

3

Daewoo matiz

2005

1

8,570,946

 

4

Coronda

2003

1

8,803,000

 

5

Coronda

1998

1

4,721,804

 

6

Dacia Duster

2011

1

9,704,142

 

7

Hyundai Citroen Saxo

2000

1

647,857

 

8

Korando

2000

1

239,552

 

9

Mercedes Benz

2000

1

5,483,008

 

10

Volkswagen Polo

1985

1

1,098,685

 

11

Volkswagen Polo

1997

1

738,589

 
 

Нийт дүн

 

11

   

Лавлах утас: 352775

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн “Өдрийн сонин”-нд гаргах