mn GB
Mobile menu

ГААЛИЙН АЛБАН ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА

olloo mn 1422321098 altangadas

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гаалийн байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан албан хаагчдад төрийн одон медаль хүртээснийг гардуулан өглөө.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР

Гаалийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Доржгочоогийн Эрдэнэсүрэн, Статистикийн хэлтсийн дарга Банзрагчийн Цэрэн,

АЛТАН ГАДАС ОДОНГООР

Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын орлогч дарга Лувсансамдангийн Очгэрэл, Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга Даваасамбуугийн Жаргалсайхан Хуулийн хэлтсийн дарга Содномжамцын Оюунцэцэг, Хяналт шалгалтын газрын ГУАБ Самбуугийн Отгонпүрэв, Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын ГУБ Лхагважавын Гэрэлтуяа, ГУБ Бямбасүрэнгийн Баярмааг,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР

Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Пүрэвдоржийн Баттөр, Улаанбаатар хот дахь гаалийн газрын ГУБ Очирданзангийн Отгонгэрэлийг шагналаа.

Харьяа гаалийн газар хороодоос ажил үйлсээрээ манлайлж төрийн одон медаль хүртсэн, байгууллагын шагналаар шагнагдсан албан хаагчидболонахмадууддаа тэдний гэр бүл, ойр дотныхон, хамт олонд халуун баяр хүргэе.