mn GB
Mobile menu

ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРӨӨР ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД АХМАД ГААЛЬЧДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

nuur

Гаалийн ерөнхий газрын удирдлагууд олон жил үр бүтээлтэй ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настнуудаа өнөөдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын үеэр ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, дэд дарга Б.Батхишиг нар Гаалийн байгууллагад олон жилийн хөдөлмөрөө зориулж ирсэн ахмадууддаа талархал илэрхийлээд, гаалийн байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд ахмадуудын хэлсэн үнэтэй санал зөвлөгөө, туршлага чухал болохыг онцолж олон улсын ахмадын баярын мэндчилгээ дэвшүүллээ.

ahmad 2018

end