mn GB
Mobile menu
НҮБ-ИЙН “ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗҮҮН БҮСИЙН ХИЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

НҮБ-ИЙН “ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ӨДӨР”-ИЙГ ТОХ…

НҮБ-аас зарласан “Хар тамхины эсрэг олон улсын өдөр” 2019 оны 06 дугаар сарын 26-нд болох гэж буйг тохиолдуулан Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Цагдаагийн ерөнхий газрын...

“ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭР, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

“ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДА…

Гаалийн ерөнхий газрын Худалдааг хөнгөвчлөх ажлын хэсгээс санаачлан Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй Монгол Улсын худалдааг дэмжих төсөл(TRAM)-тэй хамтран“Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт...

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА,  БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, БНХАУ…

         Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН)-ийн хөтөлбөр нь гадаад худалдааны түнш орны гаалийн байгууллагатай Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээр (цаашид ХХЗХ гэх) байгуулсны үндсэн дээр хэрэгжих боломж бүрддэг.

“БҮТЭЭЛЧ ОРЧИН-ЗӨВ ХАНДЛАГА” АЯН

“БҮТЭЭЛЧ ОРЧИН-ЗӨВ ХАНДЛАГА” АЯН

Гаалийн Ерөнхий Газрын харъяа Улаанбаатар хот дахь Гаалийн газар хууль ёсны гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, татварын орлогын биелэлтийг хангах чиглэлд зохион байгуулалт, мэргэжил арга зүйн...

ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ”, “УХААЛАГ ХАРИЛЦАА” БАГЦ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД “ХУВЬ ХҮНИЙ ХӨГ…

Буянт Ухаа дахь гаалийн газар түүхт 70 жилийн ойн баяраа амжилт бүтээлээр дүүрэн угтах зорилготой хувь хүний хөгжил, харилцааны чиглэлээр чадавхийг бэхжүүлэх багц сургалтыг зохион байгууллаа. Сургалт 2019 оны 5...

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮР ДҮНГЭЭ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ

viber image

   Монгол Улс, БНХАУ-ын Гаалийн байгууллагын Хилийн хамтарсан шалгалтын ажлын хэсгийн есдүгээр хуралдаан БНХАУ-ын Тяньжин хотноо боллоо.

    Хуралдаанд Монголын талаас Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын газрын дарга Э.Мөнхөөтэргүүтэй төлөөлөгчид, БНХАУ-ын талаас Гаалийн ерөнхий газрын Боомтын хяналт, шалгалтын газрын орлогч дарга Мяао Юүэсүэ, Боомтын хяналт, шалгалтын газрын орлогч дарга Ли На нар болон бусад албаны хүмүүс оролцож Монгол Улс, БНХАУ-ын Гаалийн байгууллагын ижилтгэсэн манифестыг цахимжуулах болон хилийн хамтарсан шалгалтын 2 дахь үе шат болох “Хяналт шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх” ажлуудын талаар хэлэлцэж зарим асуудлыг харилцан тохиролцсон юм.

Тухайлбал Монгол Улсын Замын-Үүд, БНХАУ-ын Эрээн автозамын боомтуудад цахим манифестыг 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн туршилтаар нэвтрүүлж эхлэх, Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат, Баянхошуу-Өвдөг, Сүмбэр-Рашаант, Бургастай-Лаоеэмиао, Булган-Такашикэн, Ханги-Мандал боомтод 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахим манифестыг албан ёсоор нэвтрүүлэхээр болсон байна. Хоёр улсын гаалийн байгууллага хооронд манифестыг цахим хэлбэрээр солилцож эхэлсэнээр гаалийн хяналт, бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг бууруулах, хуурамч манифест үйлддэг хууль бус үйлдлийг таслан зогсоох ач холбогдолтой юм

chinaa

Мөн Монгол Улс, БНХАУ-ын Гаалийн байгууллагын “Хяналт шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх” төслийг тус хуралдаанаар хэлэлцэж, төслийг эцэслэн тохиролцоод гарын үсэг зурахад бэлэн болгосон байна.

Монгол Улс, БНХАУ-ын Гаалийн байгууллагын хилийн боомтоор нэвтэрч буй бараа тээврийн хэрэгслийн рентген төхөөрөмжөөр шалгасан рентген дүрс зураг, пүүлсэн үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, барааны нэр төрлийг хоёр талын хилийн гаалийн байгууллагын улирал тутмын уулзалтаар харилцан тохиролцож, барааны нэр төрлийг нэмэх буюу хасаж байхаар тохиролцлоо. Ийнхүү хоёр тал харилцан тохиролцсон барааны хяналтшалгалтын үрдүнгхарилцанхүлээн зөвшөөрч эхэлснээр Монгол Улсаас Замын-Үүд боомтоор БНХАУ руу экспортод гарч байгаа барааг Замын-Үүд дэх гаалийн газар, БНХАУ-аас Эрээн боомтоор Монгол Улс руу экспортод гарч байгаа барааг Эрээн дэх гаалийн газар тус тус шалгасан тохиолдолд рентгений дүрс зураг, пүүний акт буюу барааны жингийн тодорхойлолтыг ухаалаг ломбонд цахим хэлбэрээр хадгалж, хүлээн авагч талд илгээх бөгөөд хүлээн авагч улсын гаалийн байгууллага ухаалаг ломбонд байгаа мэдээллийг хүлээн зөвшөөрч, барааг давхардуулан шалгахгүйгээр гаалийн бүрдүүлэлт хийх юм.

viber 3

Хяналт шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх туршилтыг хэрэгжүүлсэнээр хоёр улсын гаалийн хяналт шалгалтыг уялдуулах, худалдаа эрхлэгчдийн цаг хугацаа, зардал хэмнэх, хяналт шалгалтын үйл ажиллагааг хялбаршуулах, үр дүнг сайжруулах, аюулгүй байдал болон боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёр талын худалдааны таатай орчин бүрдүүлэх өндөр ач холбогдолтой юм.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

banner 1
 

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Prev Next
НҮБ-ИЙН “ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗҮҮН БҮСИЙН ХИЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

НҮБ-ИЙН “ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУ…

НҮБ-аас зарласан “Хар тамхины эсрэг олон улсын өдөр” 2019 оны 06 дугаар сарын 26-нд болох гэж буйг тохиолдуулан Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг...

Дэлгэрэнгүй
“ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭР, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

“ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДААГ ХӨ…

Гаалийн ерөнхий газрын Худалдааг хөнгөвчлөх ажлын хэсгээс санаачлан Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй Монгол Улсын худалдааг дэмжих төсөл(TRAM)-тэй хамтран“Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр,...

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА,  БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, БНХАУ-ЫН Г…

         Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН)-ийн хөтөлбөр нь гадаад худалдааны түнш орны гаалийн байгууллагатай Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээр (цаашид ХХЗХ гэх) байгуулсны үндсэн...

Дэлгэрэнгүй
“БҮТЭЭЛЧ ОРЧИН-ЗӨВ ХАНДЛАГА” АЯН

“БҮТЭЭЛЧ ОРЧИН-ЗӨВ ХАНДЛАГА” АЯН

Гаалийн Ерөнхий Газрын харъяа Улаанбаатар хот дахь Гаалийн газар хууль ёсны гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, татварын орлогын биелэлтийг хангах чиглэлд...

Дэлгэрэнгүй
ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ”, “УХААЛАГ ХАРИЛЦАА” БАГЦ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ”,…

Буянт Ухаа дахь гаалийн газар түүхт 70 жилийн ойн баяраа амжилт бүтээлээр дүүрэн угтах зорилготой хувь хүний хөгжил, харилцааны чиглэлээр чадавхийг бэхжүүлэх багц сургалтыг зохион...

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ГЕГ-ЫН ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАР,  ОХУ-ЫН ХГА-НЫ СИБИРИЙН ГААЛИЙН ГАЗАР, АЛС ДОРНОДЫН ГААЛИЙН ГАЗАР  БОЛОН МОНГОЛ-ОРОСЫН ХИЛИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН  ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АЖЛЫН УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ УЛСЫН ГЕГ-ЫН ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН …

“Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2015-2019 оны төлөвлөгөө”-ний хүрээнд ГЕГ-ын Гаалийн хяналт шалгалтын газар, ОХУ-ын ХГА-ны Сибирийн гаалийн газар,...

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛС-БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН СТАТИСТИКИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛТИЙН АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

МОНГОЛ УЛС-БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХООРО…

Монгол улс БНХАУ-ын гаалийн байгууллага хоорондын статистикийн зэрэгцүүлэлтийн ажлын хэсгийн уулзалт БНХАУ-ын Сан Я хотод 2019 оны 5-р сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй
ГААЛИЙН 40 ГАРУЙ БООМТЫН НИЙТ ХҮЧИН ЧАДЛЫН 56 ХУВИЙГ ШИНЭЧЛЭХ КОМПЬЮТЕР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

ГААЛИЙН 40 ГАРУЙ БООМТЫН НИЙТ ХҮЧИН ЧАДЛЫН 56…

Гаалийн Автоматжуулсан Мэдээллийн Систем буюу КАИС системийг Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2010 онд хөгжүүлж гаалийн байцаагчид Монгол улсын өнцөг булан бүрт ашиглаж байна....

Дэлгэрэнгүй
“ЭХ ҮРСИЙН БАЯР”-ЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЭХ ҮРСИЙН БАЯР”-ЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУ…

Манай улс энэ жил 67 дахь жилдээ “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр”-ийг тэмдэглэх гэж байна. Анх 1925 онд “Женевт” хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга...

Дэлгэрэнгүй
"ГААЛЬЧДЫН ХҮҮХДҮҮД" ӨДӨРЛӨГ БОЛЛОО

"ГААЛЬЧДЫН ХҮҮХДҮҮД" ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 60 дугаар зарлигаар 2019-2020 оныг “Хүүхэд хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхдээ эерэг...

Дэлгэрэнгүй