mn GB
Mobile menu

С.Пүрэв: НӨАТ-ын хууль бол улстөржих сэдэв биш

33333

 НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, эргэн тойрон дахь асуудлаар Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэвтэй ярилцлаа. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. НӨАТ-ын хуулийг тойроод улс төржилт эхлэх шиг боллоо. Энэ талаар та тайлбар хэлэхгүй юу?
-Уг нь энэ хуулийг улс төржүүлэх хэрэггүй. Тийм шаардлага ч үгүй гэж бодож байна. НӨАТ-ын тухай хуулийгэдийн засгийг ил тод болгох, далд эдийн засгийг бууруулах, эдийн засгаа эрүүлжүүлэхэд чиглэсэнтөрийн бодлого гэж ойлгож болно. Нөгөө талаар үүнийг эдийн засаг санхүүгийн систем, бүртгэл тооцоонд хийж буй цоо шинэ өөрчлөлт, томоохон шинэчлэлт гэж үзэх ёстой. 
Уг хуулийг зүгээр хоосон цаас харж байгаадтаамгаар зохиочихоогүй.Энэ бол цаг үеийнхээ хэрэгцээ, шаардлагаас үүдэн гарч буйхууль. Саяхан хэрэгжиж дууссан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжихтухай хуулийн хэрэгжилтийн дүнгээсүзэхэд бид дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ээсээ бараг 1,5 дахин их хэмжээний хөрөнгө, орлого нууж байсан нь ил боллоо. Татварын орлого нь гэхэд л хоёр“Чингис бонд”-тойтэнцэхээр байсан. 
Энэ бүхэн өнөөгийн татварын тогтолцоог шинэчлэж боловсронгуй болгож, Монгол улсын нутаг дэвсгэр дээрх бүх ажил, үйлчилгээ, хөрөнгийг үнэн зөв бүртгэлжүүлэн, ил тод болгох шаардлагатай байгааг харуулж байна.  НӨАТ хуулийн шинэчлэл бол энэ чиглэлд хийж буй томоохон алхам юм.
“Эдийн засгийг эрүүлжүүлэх хөрс, суурийг дээрээсээ ч доороосоо ч хамтарч бүрдүүлэхгүй бол болдоггүй юм байна”гэдгийг бид хаана хаанаа ухаарсан. Төрийг шилэн данстай болгож байгаа шигээ бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг  ч ил тод, эмх цэгцтэй бүртгэл, тооцоотой болгох шаардлагатай байгаа юм. 
Дашрамд нэг зүйлийг хэлмээр байна. Эл хуулийн ач холбогдлыг илүү мэдэж байгаа, батлалцсан хүмүүс хүчийг нь сулруулж, эргэлзээ төрүүлэхүйц мэдэгдлүүд гаргаж буйд харамсаж байна. Уг нь тэд хуулийг сайн сурталчил, хэрэгжилтийг дорвитой зохион байгуул гэж шахаж, шаардах ёстой хүмүүс.Энэ асуудалд хаана хаанаа болгоомжтой, бодлоготой хандах ёстой.
 -Далд эдийн засгийг ил болгох асуудлыг шинэ хуулиар хэрхэн зохицуулсан бэ?
 -Энэ асуудлыг шийдэх гарц нь иргэдийн оролцоо, төр, иргэн, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа, тэдгээрийн ашиг сонирхлыннэгдэл дээр үндэслэх ёстой юм. Үүнийг шинэ хуулийн өөрчлөлтөөр иргэд,хяналт, бүртгэлийн тооцоонд худалдан авалтын баримтаараа дамжин оролцож, төрөөс түүнийг нь урамшуулах гэсэн схемээр томъёолсон байгаа. Өөрөөр хэлбэл, иргэд 10 хувийн НӨАТ төлснөө худалдан авалтын баримтаараа бүртгүүлэн баталгаажуул. Харин улсаас иргэний төлсөн татварын  20 хувийг буцааж урамшуулал болгон олгоно гэсэн харилцаа юм. 
Түүнчлэн НӨАТ төлсөн, төлөөгүйгээс нь үл хамааран бүх иргэдээ идэвхижүүлэх үүднээс урамшуулалт сугалаанд оролцуулах боломжоор хангаж байна.Ингэснээр НӨАТ суутган төлөгч бус жижиг аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын суутгалгүй ч,сугалаатай баримт хэвлэн олгох,бизнесээ өргөжүүлэх боломж нь нээлттэй үлдэж байгаа хэрэг. НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжүүдийн хувьд хоорондын тооцоогоо татварын албатай холбосон цахим хэлбэрээр явуулж бүртгэл тооцоогоо үнэн зөв хөтөлж нууж хаасан, айж эмээх зүйлгүй ил тод ажиллах нөхцөл бололцоо бүрдэж байна. 
Татвараас бултдаг хүмүүсийн хувьд л жинхэнэ асуудал болоод байх шиг байна
 -Гэхдээ кассын машины үнэ өндөр учраас ийм төрлийн машин авч чадахгүй үйлчлүүлэгчдээ алдах эрсдэл тулгарч буй талаар жижиг аж ахуй нэгжүүдээс гомдол, санал ирж байна?
 -Асуудал машиндаа биш байх. Харин татвараас бултдаг хүмүүсийн хувьд л жинхэнэ асуудал болоод байх шиг байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэж байгаа аж ахуйн нэгжүүд кассын машинтай байх шаардлагыг ТЕХ-ийн 18.1.18 дахь заалтаар зохицуулсан байдаг. Том аж ахуй нэгжүүдэд энэ бол зайлшгүй шаардлага. Харин 50 саяас доош орлоготой НӨАТ суутган төлөгч бус бизнес эрхлэгчдийг заавал кассын машинтай байна гэсэн хатуу шаардлага тавихгүй байгаа, тэд үүнд өөрсдийн сонголт мэдрэмжээрээ хандах байх. Зах зээлийн өрсөлдөөнтэй нийгэмд амьдарч буй ийм нөхцөлд хэн үйлчлүүлэгчиддээ илүү үйлчилгээ үзүүлж чадна тэр газрын орлого нэмэгдэх нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс тэдэнд хэрэглэгчиддээ сугалаатай баримт хэвлэн өгч үйлчлэх боломжийг нь нээлттэй үлдээсэн. Товчхондоо сугалаа хэвлэх бол жижиг аж ахуй нэгжүүдийн хувьднэг төрлийн маркетинг гэсэн үг. 
Кассын машины хувьд 40 мянган төгрөгөөс эхлээд хоёр сая төгрөг хүртэлх үнэтэй байгаа. Томоохон дэлгүүр супер маркетад 40 мянган төгрөгийн кассын машин тохирохгүй.Тэнд бараг ухаалаг кассын машин хэрэглэж байгаа байх. Харин жижиг аж ахуйн нэгжүүд, дэлгүүрүүд 40 мянган төгрөгөөс эхлээд 80,100,120,500 мянган төгрөгийн үнэтэй хэвлэх төхөөрөмж авах өргөн сонголт бий. Ийм кассын машины үзэсгэлэн худалдаа саяхан нээгдсэн. Манай удирдах газарт ч гэсэн энэ чиглэлээр нэг цэгийн үйлчилгээ гаргаж мэдээлэл, сургалт зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулж байна. Энэ цэгээр өнөөдрийг хүртэл хүртэл 3740 хүн үйлчлүүлсэн байна.  
Татварын хэмжээг нэмээгүй байхад барааны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй
 -Нийт борлуулалтын хоёр хувийн буцаан олгох болсноор “бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн” гэдэг гомдол их гарч байна. Танай байгууллагад ч гэсэн ийм гомдол ирсэн л байх. Үнэ нэмэгдэх үндэслэл бий юу?
 -Үнэ нэмэгдэх ямарч үндэслэлгүй. НӨАТ нь манай улсад 1998 оноос мөрдөгдөж эхэлсэн. Одоо ч энэ зарчмаараа яваа. Аж ахуйн нэгжүүд урьд нь НӨАТ-ыгсуутган төлдөг байсан тэр л татвараа төлж байгаа. НӨАТ суутган төлөгч бус жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд ч мөн адил хуучнаараа НӨАТ суутган төлөхгүй байгаа. Ийм байхад, бас татварын хэмжээг нэмээгүй байхад яахаараа үнэ нэмдэг юм. Шударгаар татвараа төлж байсан хүмүүст энэ бол ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй.
Харин НӨАТ-ын хуучин хууль одоогийн шинэчлэлт орсон хуулийн хооронд нэг том зарчмын ялгаа байгаа нь урьд нь хяналтыг зөвхөн татварын байгууллага хийдэг байсан бол одоо Монголын гурван сая иргэн хийдэг болсон явдал юм. Энэ тохиолдолд эцсийн хэрэглэгчид хяналт тавиад ажил, үйлчилгээг нь бүртгээд эхлэхээр татвараас бултдаг иргэдийн төлсөн НӨАТ-ыг замаас нь зувчуулдаг хэсэгхэн хүмүүсийн боломж нь багасаад эхлэж байгаа юм. Тэд л энэ хуулийг далимдуулж үнэ нэмж, ажил үйлчилгээ, хөрөнгө орлогоо нуусан хэвээр байлгах зорилго агуулж байна. 
Одоо бүр цаашлаад гадаад эзэдтэй худалдаа, үйлчилгээний газрууд энэ байдлыг ашиглаж орлогоо нуун баримт олгохгүй байх байдал газар авч байна. Эх нутагтаа бол тэд татвараа шударгаар төлдөг бизнесмэнүүд гэдэгт эргэлзэхгүй байна л даа.
 -НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох эх үүсвэр юу вэ? нэмж урамшуулал олгох шаарлага  байна уу?
 - Төсвийг төлөвлөхдөө НӨАТ-ын нийт орлогоос буцаан олгох хэмжээг хасч цэвэр үлдэх хэсгийг нь төсвийн орлого талд тавьж баталдаг. Энэ зарчмаар 2016 оны төсөвт иргэдийн төлсөн 10 хувийн НӨАТ-аас хоёр хувийг иргэдэд худалдан авалтын баримтыг үндэслэн буцаан олгохоор баталсан байгаа. Сугалааны урамшууллын хэмжээг дээрх зарчмаар тогтоосон. НӨАТ-ын хоёр хувийг НӨАТ-тай бараа худалдан авсан бол буцаан олгож байгаа. Энэ эрхийг Монгол Улсын гурван сая иргэн эдэлнэ.Борлуулалтын хоёр хувиа аваад явна гэх юм бол жилийн орлого нь 20 сая төгрөгтэй тэнцдэг эхнэр, нөхөр хоёр байлаа гэхэд хоёр хувиар бодоход жилд 400 мянган төгрөгийн буцаан олголт авна гэсэн үг. Энэ чинь иргэдээ нэг талаас нь дэмжиж байгаа хэлбэр нөгөө талаар НӨАТ-ын ачаалал 20 хувиар буурч байгаа. Иргэдийг худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ баримтыг авч хяналт тавьсныг нь урамшуулан хоёр хувийн буцаан олголт өгч урамшуулах тогтолцоо. Хоёрдугаарт, бид урамшуулалт сугалаа өгч байна. Урамшуулалт сугалаа гаргах болсон шалтгаан нь НӨАТ суутган төлөгч бус  аж ахуйн нэгжээс бараа үйлчилгээ авсан иргэдийг идэвхжүүлэх үүднээс хийж буй ажил. 
-Төсвийг төлөвлөхдөө НӨАТ-ын нийт орлогоос буцаан олгох хэмжээг хасч цэвэр үлдэх хэсгийг нь төсвийн орлого талд тавьж баталдаг. Энэ зарчмаар 2016 оны төсөвт иргэдийн төлсөн 10 хувийн НӨАТ-аас хоёр хувийг иргэдэд худалдан авалтын баримтыг үндэслэн буцаан олгохоор баталсан байгаа. Харин сугалааны урамшууллын хэмжээг дээрх зарчмаар тогтоосон.
-Би сарын нэг сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд гэр бүлийнхээ хүмүүсийн баримтыг өөрөө бүртгүүлээд сард 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийчихвэл олдог орлогоосоо илүү зарлага гарсан байна. Нуусан мөнгөө ил болгосонгүй гээд эцэст нь шүүх, цагдаагийн хаалга татвал яах юм?
-Тийм үндэслэл байхгүй гэдгийг хуулиндаа заагаад өгчихсөн. Энэ бол баталгаатай.
 -Яг найдвартай баталгаа өгөх хэрэгтэй байна?
 -Хуулиндаа статистик, татварын зориулалтаар ашиглана. Өөр зориулалтаар мөрдөж, мөшгихөд ашиглахгүй. АТГ ч байдаг юм уу шалгах эрхгүй. Энэ нь хуулиараа хориотой. Бид энэ мэдээллийг өгдөггүй. Хуулинд зөвхөн өөрийн орлоготой тэнцэх хэмжээний худалдан авалт хийнэ гэсэн заалт байхгүй. 
Зарим газрууд хандивын хайрцаг гаргасан байна билээ. Миний баримтыг хүүхдийн байгууллагуудад хандивлаад ашиглаарай гээд өгч байна. Тухайн байгууллага л тэр баримтыг нь шивээд оруулчихна биздээ. Та өөрийн хамаатан садан, ах дүүгийнхээ баримтыг цуглуулаад өөрийнхөө нэр дээр бүртгүүлж болно. Зарим хүмүүс бүр хоёулаа хоолонд орлоо гэхэд баримтаа нэгэндээ бэлэглэж байх жишээтэй. Гэтэл үүнийг нь хэн хэзээ, хаана яаж бэлэглэсэн юм гээд шалгах логик байх уу. Энэ бол цуурхал шүү.  
 
Э.ЭНХБОЛД