mn GB
Mobile menu

Гааль, татварын байгууллагын албан хаагчид спортоор өрсөлдлөө

0J8A0265

Гааль, татварын  байгууллагын ажилтнуудын аварга шалгаруулах  “Гааль, татварын цом-2016”  анхдугаар тэмцээн  энэ сарын 13-17-ны өдрүүдэд Буянт-Ухаа цогцолборт амжилттай болж өндөрлөлөө. Уг спортын арга хэмжээ нь сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис, шатар, билльяард гэсэн 5 төрлөөр явагдсан  бөгөөд энэ жил Гааль, татварын байгууллагын анхдугаар наадам болж буйгаараа онцлог юм.

   “Гааль, татварын цом-2016” төлөөх тэмцээнд ГТЕГ, Сургалт судалгааны төв, УБ гаалийн газар, НТГ, УТОХГ, Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Сэлэнгэ, Орхон, Дархан ГТ, Замын-Үүд дахь Гаалийн газар, БГД, БЗД, СБД, СХД, ЧД, ХУД, Багануур, Налайх, Төвийн бүс, Зүүн бүс, Говийн бүс, Баруун бүсийн  тамирчид  авхаалж самбаагаа уралдуулан оролцлоо.
   “Гааль, татварын цом-2016”  тэмцээнд 13 багийн тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс  5 төрөлд нийт дүнгээр Баянгол, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн ажилтнууд 18 оноогоор 1-р байр, ГТЕГ, Сургалт судалгааны төвийнхөн 28 оноогоор 2-р байр, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийнхэн  32 оноогоор тус тус  3-р байр эзэллээ. 
   Спортын тэмцээнд  амжилттай оролцсон нийт Гааль, татварын албан хаагчиддаа ажлын  амжилт хүсч , сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөе.
0J8A0235
0J8A0484
0J8A0422
0J8A0252
0J8A0472
0J8A0384
0J8A0518
 
0J8A0487
0J8A0498
0J8A0323