mn GB
Mobile menu

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, БНХАУ-ЫН ГААЛИЙН ЦАГДААТАЙ ГААЛИЙН ЗӨРЧИЛ, ХАР ТАМХИ, ХУДАЛДААНЫ ЛУЙВАРЫН ЭСРЭГ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

press1

Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Онон тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Гаалийн цагдаагийн газрын дарга Лю Сиао Хуй, Хөх хотын Гаалийн цагдаагийн газрын дарга Жоу Жюн нартай ажлын уулзалт хийж гаалийн зөрчил, хар тамхитай тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах эрх зүйн орчинг баталгаажууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд зөрчлийн мэдээлэл солилцох, мэргэшүүлэх сургалт хийх, Хар тамхи илрүүлэх техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хоёр тал тохиролцсон ба Хятадын цагдаагаас 6 төрлийн хар тамхи илрүүлэх 10 иж бүрдэл хэрэгслийн дэмжлэг үзүүллээ.

 IMG 4959