mn GB
Mobile menu

ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЦАГААН ТУУЗААР НЭГДЛЭЭ

IMG 0131

       Жил бүр Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хоолонд зохион байгуулдаг. Энэ аяны хүрээнд Монгол улс “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриатай “Цагаан тууз” хөдөлгөөнийг өрнүүлдэг уламжлал тогтоод буй юм. Аяныг зохион байгуулагчийн нэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендерийн үндэсний хорооноос өнөөдөр “Цагаан тууз” хөдөлгөөнийг яам болон бусад төрийн байгууллагуудад өрнүүлж энэ аянд Гаалийн байгууллагын хамт олон ч бас нэгдэж буйгаа илэрхийллээ.

IMG 0139
      Цагаан тууз зүүх нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн дэргэдүүр дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалтыг өгч буйн илэрхийлэл юм. Хүчирхийллийг бууруулахын тулд хүчирхийлэлд өртсөн хойно нь биш өртөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж бодит үр дүнд хүрэх ёстой гэсэн үзэл санааг бид ч бас дэмжиж буйгаа хамт олноороо илэхийллээ.
 “Цагаан тууз” хөдөлгөөн 1991 оноос эхтэй аж. Канадын эрчүүдийн цөөн хэсэг бусдыгаа эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хариуцлагатай байх ёстойг уриалж цагаан тууз зүүсэн байна. Үүнээс хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж иржээ.

IMG 0133

IMG 0031