mn GB
Mobile menu

ЭДИЙН ЗАСГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

logo

Дэлхийн Гаалийн Байгууллагаас 2012 онд Эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх багцыг боловсруулсан.

Эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх багцад бараа нийлүүлэлтийн сүлжээг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах асуудал болон гадаад худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг сахих багц стандарт, Эрсдэлийн менежмент ба нэг цонхны компендиум зэрэг Дэлхийн Гаалийн Байгууллагаас гаргасан бодлогын бусад бичиг баримтууд ордог.

Эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх Багцыг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөөг 2012 оны 12 дугаар сард Дэлхийн Гаалийн Байгууллагын Бодлогын Комиссын хуралдаанаар баталсан байна.

Энэхүү баримт бичигт Гаалийн байгууллага эдийн засгийн өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлөх асуудлыг гурван талаас нь авч үзсэн болно. Эхнийх нь гадаад худалдааг хөнгөвчлөх асуудал ба хоёрдахь нь төсвийн орлого бүрдүүлэх, гуравдахь нь нийгмийг хамгаалахтай холбогдсон асуудал юм.

Худалдааг хөнгөвчлөх

Худалдааг хөнгөвчлөх гэдэг нь гаалийн бүрдүүлэлтийн горимыг илүү ашигтай болгож, бизнес эрхлэхэд худалдааны өртөг зардлыг бууруулах явдал юм.

Төсвийн орлого бүрдүүлэх

Хоёр дахь хүчин зүйл буюу төсвийн орлого бүрдүүлэх нь эдийн засгийн өрсөлдөх чадварт шууд бусаар нөлөөлөх боловч чухал хүчин зүйлд тооцогдоно.

Нийгмийг хамгаалах

Гуравдахь хүчин зүйл буюу нийгмийг хамгаалах гэсэн ойлголтод терроризмын эсрэг тэмцэх, хар тамхи, мансууруулах бодис болон хуурамч барааны хууль бус эргэлттэй тэмцэх зэрэг үүрэг орно.

Гаалийн байгууллага нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүргийнхээ хүрээнд нийгмийг хамгаалж, аюултай, хортой барааг хил давуулан худалдаалах гэмт хэргийг илрүүлэх замаар улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж чадна.

ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан тус хуулийг олон нийтэд таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөг өчигдөр "Эрх чөлөөний талбай"-д боллоо. Өдөрлөгийн үеэр Сангийн яам, Гааль, Татвар, Нийгмийн даатгал, Улсын бүртгэлийн албаны холбогдох ажилтнууд зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан юм.

Дэлгэрэнгүй: ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ТОМ ОВРЫН АЧААНЫ МАШИН ШАЛГАХ РЕНТГЕН ТӨХӨӨРӨМЖИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

1

2015 оны 09 дүгээр сарын 24-ны 11.00 цагт Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Алтанбулаг дахь АЗШНЦ-т БНХАУ-ын Засгийн газрын 100 хувийн хөрөнгө оруулалтаар “NUCTECH” компаний суурьлуулсан “Чингэлэг, ачааны машин шалгах нэг иж бүрдэл рентген төхөөрөмж”-ийг ашиглалтанд хүлээн авах нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй: СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ТОМ ОВРЫН АЧААНЫ МАШИН ШАЛГАХ РЕНТГЕН ТӨХӨӨРӨМЖИЙН НЭЭЛТИЙН...

ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

1

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх зорилгоор “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийн төслийг анх 2015 оны 1 дүгээр сард Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн боловч төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд зарчмын зөрүүтэй зарим асуудлаар төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн үндэслэлээр буцааж байв.

Дэлгэрэнгүй: ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

МОНГОЛ-ХЯТАДЫН СТАТИСТИКИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ДӨРӨВ ДЭХЬ УУЛЗАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

1

2015 оны 9-р сарын 14-17-ны өдрүүдэд Гаалийн Ерөнхий Газарт Монгол-Хятадын статистикийн хамтарсан ажлын хэсгийн дөрөв дэхь уулзалт болж өндөрлөлөө. Энэхүү уулзалтын гол зорилго нь хоёр талын 2014 оны гадаад худалдааны статистикийн мэдээлэлд статистик зэрэгцүүлэлт хийж зөрүү гарсан шалтгааныг тогтооход оршсон болно. Талууд энэхүү уулзалтаар хоёр талын статистикийн бүртгэлийн арга зүй; урьдчилан солилцсон 2014 оны худалдааны статистикийн мэдээллийн зэрэгцүүлэлт; зөрүү үүссэн шалтгааныг сонгогдсон бараанд шинжлэн тогтоож хамтын ажиллагааны цаашдын чиглэлээр санал солилцсон.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ-ХЯТАДЫН СТАТИСТИКИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ДӨРӨВ ДЭХЬ УУЛЗАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“БИД ЁС ЗҮЙТ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧ” АЯН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

1

Гаалийн Ерөнхий Газраас нийт газар хороодын дунд зарласан “БИД ЁС ЗҮЙТ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧ” аяны хүрээнд гаалийн газар хороодын зохион байгуулсан үйл ажиллагааны тайланг нэгтгэн авч байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд Шивээхүрэн дэхь Гаалийн газраас зохион байгуулсан арга хэмжээг танилцуулж байна.

Дэлгэрэнгүй: “БИД ЁС ЗҮЙТ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧ” АЯН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР О.ГАНБАТ ТОМИЛОГДЛОО

darga

Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр 2015 оны 9 дүгээр сарын 8-ний өдрөөс эхлэн Гаалийн Ерөнхий Газрын даргаар О.Ганбат томилогдон ажиллаж эхэллээ.

О.Ганбат нь 1960 онд Дундговь аймагт төрсөн. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Орос хэлний багшийн дээд сургуулийг орос хэлний багш, Санхүү, Эдийн засгийн дээд сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилээр тус тус төгссөн. 2007-2010 онд Удирдлагын Академийн доктарантурт суралцаж дүүргэсэн.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР О.ГАНБАТ ТОМИЛОГДЛОО

ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН ДАРГА А.Ю.БЕЛЬЯНИНОВ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

5

2015 оны 9 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газрын урилгаар ОХУ-ын Холбооны Гаалийн дарга А.Ю.Бельянинов тэргүүтэй төлөөлөгчид анх удаа Монгол улсад ажлын айлчлал хийлээ.

Монгол улсын ГЕГ, ОХУ-ын ХГА-ны удирдлагууд Монгол-Оросын Гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн цаашдын үйл ажиллагааг хэлэлцэх зорилгоор албан ёсны уулзалтыг зохион байгуулсан юм.

Дэлгэрэнгүй: ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН ДАРГА А.Ю.БЕЛЬЯНИНОВ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ...

ГААЛЬЧИД ХАР ТАМХИ ИЛРҮҮЛЭВ

logo

Гаалийн Ерөнхий газрын Гаалийн зөрчил, шуурхай хяналтын алба болон Буянт-Ухаа дахь гаалийн газрын ГУБ нарын хамтарсан ажиллагааны дүнд 4 грамм метамфетамины төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг Хонгконг-Улаанбаатар чиглэлийн зорчигч хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоов. Сүүлийн үед БНХАУ-ын Бээжин, Хонгконгийн чиглэлийн нислэгээр, Эрээн-Замын Үүд чиглэлийн автозамаар МУ-д ирж буй зорчигчдын дунд метамфетамины төрлийн “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг гар тээш, эд зүйл, өмссөн хувцас хэрэглэлдээ нууж хууль бусаар нэвтрүүлэх зөрчил нэмэгдэх хандлагатай байгаа тул газар хороодын чиглэл хариуцсан албад, зорчигч, тэдгээрийн ачаа тээшинд хяналт шалгалт хийж буй ГУБ нар анхаарч ажиллана уу.

ГААЛИЙН ЗӨРЧИЛ, ШУУРХАЙ ХЯНАЛТЫН АЛБА

Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө

2

ХАНДИВЫН АЯН

Гаалийн улсын байцаагч С.Туул нь “Элэгний дотоод шүүрлийн замын хорт хавдар” гэсэн оноштойгоор нарийн төвөгтэй мэс заслыг хийлгэх шаардлагатай болсон учраас Бельги улсыг зориод байна. Олны хүч оломгүй далай гэдэг үгийг санаж С.Туулдаа сэтгэлийн дэм хайрлахыг нийт гаальчиддаа уриалж хандивын данс нээлээ

Хүлээн авагч: СосорбараМ Туул ГоломТ банкны данс: 110 903 7606

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН ДОЛДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

1

Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Гаалийн байгууллагын дарга нарын долдугаар зөвлөлдөх уулзалт 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Уулзалтанд Монголын талаас ГЕГ-ын дарга Б.Цэнгэл, дэд дарга Н.Энхцогт, дэд дарга Д.Бэхбат, ГЕГ-ын даргын зөвлөх Э.Мөнхөө, Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэр, Гаалийн хяналт, эрсдлийн удирдагын газрын дарга Р.Бямбаа, Гаалийн татвар, тарифын газрын дарга Я.Эрдэнэчимэг, Гаалийн зөрчил, эрх зүйн газрын дарга Б.Хосбаяр, Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга Д.Жаргалсайхан, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ж.Бямбагарав, Олон нийттэй харилцах албаны дарга Ө.Цолмон, БНСУ-ын талаас Гаалийн байгууллагын дарга Ким Нак-хой, Бүрдүүлэлт хөнгөвчлөх товчооны дарга Сунг Тай-кон, Хоёр талт хамтын ажиллагааны хэлтсийн дарга Канг Еон-хо, Хоёр талт хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга Юүн Нам-хий нар тус тус оролцож, өмнөх уулзалтын хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны бодлогыг тодорхойлж, санал солилцлоо.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГААЛИЙН...

ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ХУРЛЫГ ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

9

Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр буюу КАРЕК нь Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дэмжлэгтэйгээр 1996 оноос эхлэн бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, худалдааг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулах зорилгоор хэрэгжиж эхэлсэн билээ. Одоогоор 10 гишүүн орны (Азербайжан, Афганистан, БНХАУ, Казакстан, Киргиз, Монгол, Тажикистан, Туркменстан, Узбекистан, Пакистан) хүрээнд, АХБ, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Исламын хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын дэмжлэг оролцоотойгоор хэрэгжиж байна. Монгол Улс 2003 онд тус хөтөлбөрийн гишүүн орон болсон.

Дэлгэрэнгүй: ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ...