mn GB
Mobile menu

ХАНХ ДАХЬ ГААЛИЙН ХОРООНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Untitled-2

Ханх дахь гаалийн хороо нь Мэдээлэлд суурилсан техник технологит тулгуурласан гаалийн хяналт 2017 зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн ХАҮТанхим болон татварын хэлтэстэй хамтран Хөвсгөл аймгийн ХАҮТанхимын гишүүн, бизнес эрхлэгчдийн дунд өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт Хөвсгөл аймгийн Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгч  71 аж ахуйн нэгж оролцлоо.

Дэлгэрэнгүй: ХАНХ ДАХЬ ГААЛИЙН ХОРООНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ, БНХАУ ХОЁР УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛЭЭР ЗЭРЭГЦҮҮЛЭЛТ ХИЙЛЭЭ

0621 2

Зэрэгцүүлэлтийн үйл ажиллагаанд Монголын талаас ГЕГ-ын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн, Гаалийн улсын ахлах байцаагч Ц.Оюунбилэг, Гаалийн улсын байцаагч Ц.Оюунцэцэг нар, БНХАУ-ын талаас ГЕГ-ын Статистикийн ерөнхий хэлтсийн 1 дүгээр зэргийн шинжээч Пэн Чунь Лин, ахлах байцаагч Жон Бин, ахлах байцаагч Жонг Хүй, Гуанжоу дэх Гаалийн газрын Статистикийн ерөнхий хэлтсийн салбарын дарга Жан Янь Хүй, Гуанжоу дэх Гаалийн газрын Статистикийн ерөнхий хэлтсийн судлаач Чэнг Юан Юан, Гуанжоу дахь Гаалийн газрын Статистикийн ерөнхий хэлтсийн ахлах байцаагч Ли Да Пэн, Нанжинь дахь Гаалийн газрын Статистикийн ерөнхий хэлтсийн газрын дарга Бао Шьао Фэй, Хөх хотын гаалийн газрын Статистикийн ерөнхий хэлтсийн ахлах байцаагч Жанг Шьао Янь, Хөх хотын Гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах байцаагч Жао Тэ Бу Шин нар тус тус оролцов.    

Дэлгэрэнгүй: МОНГОЛ, БНХАУ ХОЁР УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛЭЭР ЗЭРЭГЦҮҮЛЭЛТ ХИЙЛЭЭ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ЗАРЛАСАН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ХОЙШЛОГДСОН ТУХАЙ

logo blue

Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж улсын орлого болгосон гар утас худалдан борлуулах үзэсгэлэн худалдаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байгааг мэдэгдье.

         Жич: Тус сонины 2017 оны  06 дугаар сарын 20-ны өдрийн №138/5705/ дугаарт 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдах  “Үзэсгэлэн худалдаа”-ны зарыг нийтлүүлж байсан болно.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Утас: 352775

“Өдрийн сонин”-нд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаарт оруулах

Танилцсан:                                                ТОГ-ын дарга Я.Эрдэнэчимэг

                                                                   СХОХ-ийн дарга Д.Долгорсүрэн

Танилцуулга бичсэн:                                СХОХ-ийн нягтлан бодогч Б.Одончимэг

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ,“МОНГОЛ-ОРОС-ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР” БАЙГУУЛАХ АЖЛЫГ ДЭМЖИХ НЬ СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНД ГЕГ-ЫН ДЭД ДАРГА Ё.БАТ-ЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО

1T7B6658

Зөвлөгөөнд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гаалийн байгууллагын төлөөлөл, БНХАУ-ын шуудан, төмөр замын байгууллагууд болон бизнес эрхлэгчдид оролцсон. Зөвлөгөөнийг нээж гурван улсын гаалийн байгууллагын удирдлагууд болон Heilongjiang аймгийн захиргааны удирдлага үг хэлсэн бөгөөд МУ-ын ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-эрдэнэ хэлсэн үгэндээ “Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын Хэлэлцээр” нь гурван улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан бараа, тээврийн хөдөлгөөнийг хөнгөвчлөх замаар эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд болон Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг дэмжиж ажиллахад ихээхэн түлхэц үзүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ...

ОЗОН ЗАДАЛДАГ БОДИСЫН ЭКСПОРТ, ИМПОРТОД ХЯНАЛТ ТАВИХ ҮНДЭСНИЙ СУРГАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

IMG 0023

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний алба, Монгол улсын Гаалийн ерөнхий газар хамтран “Монреалийн протоколыг хэрэгжүүлэх, Озон задалдаг бодисынэкспорт, импортод тавих хяналт” сэдэвт гаалийн болон байгаль орчны хяналтын ажилтнуудад зориулсан үндэсний сургалтыг 2017 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-ны хооронд Улаанбаатар хот дахь гаалийн газрын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын нийт 40 гаалийн улсын байцаагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 10 хяналтын улсын байцаагч хамрагдлаа.

Дэлгэрэнгүй: ОЗОН ЗАДАЛДАГ БОДИСЫН ЭКСПОРТ, ИМПОРТОД ХЯНАЛТ ТАВИХ ҮНДЭСНИЙ СУРГАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

БҮРДҮҮЛЭЛТИЙН ДАРААХ ШАЛГАЛТЫН ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

medee-1

Дэлхийн Гаалийн байгууллагаас 2017 оны 06 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд Монголын гаалийн байгууллагад Бүрдүүлэлтийн дараах шалгалтын чиглэлээр “Үндэсний семинар”-ыг зохион байгууллаа.

Уг семинарыг Энэтхэг улсын эксперт Ноён Бриж Гупта, Япон улсын эксперт Ноён Ясухито Сакамото, Коичи Асами нар удирдан явуулсан.

Дэлгэрэнгүй: БҮРДҮҮЛЭЛТИЙН ДАРААХ ШАЛГАЛТЫН ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР АЖИЛЛАХ БОЛЛОО

logo blue

"Онцгой Албан Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хот дахь гаалийн газарт хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд 2017 оны 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд гаалийн бүрдүүлэлт хийх тул Та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү .                        

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

САНГИЙН ЯАМНЫ "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

0J8A0132

Сангийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд өнөөдөр нээлтээ хийж, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн банк зэрэг байгууллагууд оролцож иргэд олон нийтэд Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, үйл ажиллагааг сурталчиллаа.

Дэлгэрэнгүй: САНГИЙН ЯАМНЫ "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ГААЛИЙН АЖИЛТНУУД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

0J8A0129

          Гаалийн байгууллагад он удаан жил идэвх зүтгэлтэй, үнэнч шударга, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий гаалийн улсын байцаагч нарыг төрийн дээд одон медалиар шагнах ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Сангийн яаманд зохион байгуулагдлаа. Дээрх шагналыг Сангийн дэд сайд Х.Булгантуяа гардуулахын хамт, цаашдын ажил үйлсэд нь улам өндөр амжилтыг хүссэн юм.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН АЖИЛТНУУД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

“ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

0J8A0086

Гаалийн байгууллагаас “Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг боловсруулж, бэлэн болгоод байгаа билээ.

Уг төслийг гаалийн харилцаанд оролцогчдод танилцуулах, төсөлд оруулах саналыг авах зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг мэргэжлийн холбоод, болон ААНБ, иргэдийн дунд амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: “ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ТАНЫГ УРЬЖ БАЙНА

logo

Гаалийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийн

хэлэлцүүлэгт таныг урьж байна

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Гаалийн Ерөнхий Газраас Гаалийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг боловсруулаад байна.

Энэхүү ажлын хүрээнд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон гаалийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгж, байгууллагуудаас Гаалийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөлд санал авах зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм.

2017.05.23-ны 10-13 цагт “Гаалийн харилцаанд оролцогч аж ахуй нэгж байгууллагууд” оролцоно.

2017.05.24-ний 10-13 цагт “Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим” болон мэргэжлийн холбоод оролцох тул та бүхнийг хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

 

Холбоо барих утас: 353557, 99693965

Жич: Хуулийн төсөлд оруулах саналаа дараах цахим хаягаар ирүүлж болно.

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

 

 

ХҮНДЭТГЭСЭН,

Хуулийн хэлтэс

Гаалийн Ерөнхий Газар

“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”

0J8A0093

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Тус арга хэмжээний нээлт өнөөдөр 11.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж өнгөрлөө.

Дэлгэрэнгүй: “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”