mn GB
Mobile menu

ШИВЭЭ-ХҮРЭН ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН АЖИЛТНУУД ЭРҮҮГИЙН ШИНЖТЭЙ ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ.

original chuluu

Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх Гаалийн газрын ажилтнууд 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр зорчигч тээвэрлэн явсан 6363УБЗ, 2020ӨМА, 2482ӨМА, 1892ӨМӨ, 7273ӨМӨ улсын дугаартай 5 автомашинд эрсдэл тооцон, нарийвчилсан үзлэг шалгалтыг хийлээ.

Энэхүү шалгалтаар эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл-1, захиргааны зөрчлийн шинжтэй үйлдэл – 4 гарсан байна .

Дэлгэрэнгүй: ШИВЭЭ-ХҮРЭН ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН АЖИЛТНУУД ЭРҮҮГИЙН ШИНЖТЭЙ ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ.

ИХ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТИЙГ ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЛАА

100yuans

2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ-223 онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэн Ши Гуань биеэс тусдаа тээшиндээ их хэмжээний гадаад валютыг хийн, Гаалийн байгууллагад мэдүүлэлгүй улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан хууль бус үйлдлийг Гаалийн ажилтнууд илрүүллээ.

Дэлгэрэнгүй: ИХ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТИЙГ ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЛАА

ГААЛЬЧИД НОМЫН САНГАА БАЯЖУУЛЖ БАЙНА

obshie

2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр ГЕГ-ын ХШҮДАГ-ын дарга Н.Сарантуяа Сургалтын Төвийн үйл ажиллагаатай танилцаж, номын санд ОХУ-ын гааль эрх зүйн холбогдолтой 30 ширхэг номыг хувиасаа бэлэглэсэн нь гаалийн байгууллагынхаа номын санг баяжуулж, өргөжүүлэхэд нийт гаальчдаа уриалсан үйл явдал боллоо. Энэхүү үйл ажиллагаа нь Олон улсын багш нарын баярын өдөртэй давхцсанаараа онцлогтой байлаа.

Дэлгэрэнгүй: ГААЛЬЧИД НОМЫН САНГАА БАЯЖУУЛЖ БАЙНА

ГЕГ ДОТООДДОО ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

IMG 3964

Гаалийн ерөнхий газар бүтцийн хувьд дотооддоо хяналт шинжилгээ хийх, үйл ажиллагаандаа үнэлгээ өгч, дүгнэлт гаргах чиглэлээр дотоод аудитыг тогтмол хэрэгжүүлэн ажилладаг билээ.

Дээрх чиг үүргийн хүрээнд ГЕГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2014 оны 9 сарын 30-нд харьяа нийт 17 гаалийн газар, хороодын удирдлага, хариуцсан ажилтнуудыг хамруулан цахим on-line сургалтыг зохион байгуулсан юм.

Дэлгэрэнгүй: ГЕГ ДОТООДДОО ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ГАШУУНСУХАЙТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

hamt olonГаалийн Ерөнхий Газраас 2014 оныг “Мэдээлэл солилцоог идэвхжүүлэх, хамтын хариуцлагыг дээшлүүлэх” жил болгон зарласантай холбогдуулан ГЕГ-ын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын нийт гаалийн улсын байцаагч нар 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цогт-Цэций сумуудын төв талбай дээр гаалийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах ГААЛЬ – ХАМТЫН АЖИЛЛАГАА, МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: ГАШУУНСУХАЙТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

МЭНДЧИЛГЭЭ

darga

МЭНДЧИЛГЭЭ

Хүндэт ахмад Гаальчид аа! Дэлхий дахинаа тэмдэглэж байгаа Олон улсын ахмадын өдрийн халуун мэндчилгээг нийт Гаалийн байгууллагын хамт олны өмнөөс дэвшүүлж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхэн Монгол Улсын Гаалийн байгууллагын төлөө залуу, халуун нас, эрдэм мэдлэг, хүч чадлаа зориулж, арвин туршлагаа уламжлуулан үлдээсэн бидний өмөг түшиг, үлгэр дууриалал болсон хүмүүс билээ.
Монголын Гаалийн алба олон улсын жишгийг дагасан хурдацтай хөгжиж байгаа энэ үед ахмад Гаальчид та бүгдийн хуримтлуулсан мэдлэг, туршлага цаашид ч үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэж байна.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахыг хүсэн ерөөе!


ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ

2014.10.01

ГЕГ-ЫН ХАРЬЯА ШИВЭЭХҮРЭН ДЭХ ГААЛИЙН ГАЗАР, БНХАУ-ЫН ЭЗНЭЭ ХОШУУНЫ ГААЛЬ ХООРОНДЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

uulzalt shivee

БНХАУ-ын Эзнээ хошууны Гаалийн байгууллагатай Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газрын харьяа Шивээхүрэн дэх Гаалийн газар III улирлын ээлжилт уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтадМонголын талаас Гаалийн Ерөнхий Газрын харьяа Шивээхүрэн дэх Гаалийн Газрын дарга Н.Батцэнгэл болон удирдах албан тушаалтнууд, БНХАУ-ын талаас Сэхээ боомтын Гаалийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.

Дэлгэрэнгүй: ГЕГ-ЫН ХАРЬЯА ШИВЭЭХҮРЭН ДЭХ ГААЛИЙН ГАЗАР, БНХАУ-ЫН ЭЗНЭЭ ХОШУУНЫ ГААЛЬ ХООРОНДЫН УУЛЗАЛТ...

“АЧАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

logo blue

АНУ-ын Төрийн Департаментаас Монгол улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортын хяналт, түүнтэй холбоотой хилийн хамгаалалт” (EXBS) хөтөлбөрийн дагуу “Ачаа тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалт нь энэ оны есдүгээр сарын 22-оос 26-ныг дуустал Улаанбаатар хотын Гаалийн газарт болох юм.

Дэлгэрэнгүй: “АЧАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТААС ЗОХИОН...

ГЕГ-ын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газар, БНХАУ-ын Ганц модны гаалийн байгууллага хоорондын ээлжит уулзалтыг зохион байгуулав.

oluulaa 213

ГЕГ-ын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газар, БНХАУ-ын Ганц модны гаалийн байгууллага хоорондын 3-р улирлын ээлжит уулзалтыг 2014 оны 9 дүгээр сарын 18 нд зохион байгуулав. Уулзалтанд ӨМӨЗО-ны Урдын дундад хошууны Халиут хотын гаалийн Газрын дарга  Жан Хун Вэй, Орлогч дарга Луй Мин Чи, Бай Бин Чин, Контрабанд илрүүлэх газрын дарга Үй Яан, Контрабанд илрүүлэх газрын ахлах байцаагч Ли Шао Үй, Ахлах байцаагч Луй Фу Рүн, гаалийн байцаагч Иринчэй, Урнаа нар оролцсон бол Монголын талаас Гашуунсухайт дахь гаалийн газрын дарга Б.Батгэрэл, Гаалийн хяналт шалгалт хариуцсан Гаалийн улсын ахлах байцаагч Б.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Оюутолгой дахь гаалийн салбарын эрхлэгч, Гаалийн улсын ахлах байцаагч П.Сумаа нар оролцов.

Дэлгэрэнгүй: ГЕГ-ын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газар, БНХАУ-ын Ганц модны гаалийн байгууллага хоорондын...

ЗАСГИЙН ГАЗРЫН “ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ХЭРЭГЖҮҮЛСЭН ЗАРИМ АЖЛААС

logo blue

Гаалийн байгууллага удирдах албан тушаалтныхаа тоог 106-аар цөөрүүллээ.

Гаалийн байгууллага гадаад худалдааг хөнгөвчилж, хүнд суртал, олон шат дамжлагыг бууруулах, Гаалийн байгууллагын удирдлагын зардлыг бууруулж, ингэснээрээ эдийн засгийн хэмнэлтийг бий болгох зорилгоор шат дараалсан шийдвэрүүдийг гаргаж байна.

Дэлгэрэнгүй: ЗАСГИЙН ГАЗРЫН “ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС...

Гаалийн байгууллага гаалийн хяналт, бүрдүүлэлтийн технологи үйл ажиллагааг сайжруулан, хэрэгжүүлж эхэллээ.

logo blue

Гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагааны давхардлыг арилгах, гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн хяналтын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, гаалийн улсын байцаагч нарын ажлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор гаалийн бүрдүүлэлтийн технологи  үйл ажиллагааны шинэчилсэн хувилбарыг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

Дэлгэрэнгүй: Гаалийн байгууллага гаалийн хяналт, бүрдүүлэлтийн технологи үйл ажиллагааг сайжруулан, хэрэгжүүлж...

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАТАЛГААЖУУЛЛАА.

    0J8A1422

Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хооронд хамтран ажиллах тухай гэрээнд 2014 оны 8 сарын 29-ний өдөр Гаалийн Ерөнхий Газрыг төлөөлж дарга О.Ганбат, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Ц.Даваацэрэн нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Дэлгэрэнгүй: ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАТАЛГААЖУУЛЛАА.