mn GB
Mobile menu

ДГБ-ын гишүүн орнуудын гаалийн байгууллагын дарга нарын 123/124 дэх чуулга уулзалт

council session 123 124

ДГБ-ын гишүүн орнуудын гаалийн байгууллагын дарга нарын 123/124 дэх чуулга уулзалт 2014 оны 6 дугаар сарын 26-28-ны хооронд Брюссель хотноо зохион байгуулагдав. Хэдийгээр төсөв санхүүгээс шалтгаалан Монголын гаалийн байгууллага тус чуулга уулзалтад оролцож чадаагүй боловч чуулганы үеэр гарсан шийдвэрүүд болон чухал сэдвүүдийг тоймлон хүргэж байна.

Дэлгэрэнгүй: ДГБ-ын гишүүн орнуудын гаалийн байгууллагын дарга нарын 123/124 дэх чуулга уулзалт

БУЯНТ-УХАА ДАХЬ ШУУДАН ИЛГЭЭМЖИЙН ГААЛИЙН САЛБАРТ ШИНЭ ПРОГРАММ НЭВТРҮҮЛЛЭЭ

0J8A9480

Буянт-Ухаа дахь Шуудан Илгээмжийн Гаалийн салбар дахь гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааг багасгаж, хяналт шалгалтыг сайжруулах, мэдээлэл солилцоог идэвхжүүлж, гаалийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгж, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор гар ажиллагааг автоматжуулахаар шинээр программыг нэвтрүүллээ.

Дэлгэрэнгүй: БУЯНТ-УХАА ДАХЬ ШУУДАН ИЛГЭЭМЖИЙН ГААЛИЙН САЛБАРТ ШИНЭ ПРОГРАММ НЭВТРҮҮЛЛЭЭ

Гаалийн ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

IMG 0596

Гаалийн байгууллагад идэвх зүтгэлтэй, үнэнч шударга, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий гаалийн улсын байцаагч нарыг Төрийн дээд одон медаль болон Гаалийн ерөнхий газрын шагналаар шагнаж урамшуулах арга хэмжээ өнөөдөр буюу 2014 оны 07 дугаар сарын 10 өдөр Гаалийн ерөнхий газарт зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй: Гаалийн ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

Гаалийн ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнууллаа.

0J8A9601

Гаалийн байгууллагад он удаан жил идэвх зүтгэлтэй, үнэнч шударга, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий гаалийн улсын байцаагч нарыг төрийн дээд одон медалиар шагнах ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу 2014 оны 07 дугаар сарын 10 өдөр Сангийн яаманд зохион байгуулагдлаа. Дээрх шагналыг Сангийн сайд Ч.Улаан гардуулахын хамт, цаашдын ажил үйлсэд нь улам өндөр амжилтыг хүссэн юм. Үүнд:

Дэлгэрэнгүй: Гаалийн ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнууллаа.

МЭНДЧИЛГЭЭ

201-07-10

Монгол түмний төрт ёсоо хүндэтгэн тэмдэглэдэг Монголын тулгар төр үүссэний 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой тохиож байна. Гийнгоон дуу талд цуурайтаж Нум сумын исгэрээ салхи зүссэн Бөхийн дэвэлт наадмын талбайг эзэгнэсэн Дэлхийд ганцхан Монгол наадам ирлээ. Эцэг өвгөдөөс улбаалан ирсэн энэхүү Yндэсний их баяр наадмаа дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлэхийн өлзийтэй ерөөлийг нийт гаальчиддаа өргөн дэвшүүлье!

Дэлгэрэнгүй: МЭНДЧИЛГЭЭ

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА АХМАД ГААЛЬЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

0J8A9420

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жил, Үндэсний баяр наадмын ойн босгон дээр Гаалийн байгууллагын удирдлагууд  өмнө нь ГЕГ-ын удирдлагаар ажиллаж байсан одоо 80 насны сүүдэр зооглож байгаа ахмад гаальчид Д.Баасанжав, Л.Минжин, Б.Намжил нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА АХМАД ГААЛЬЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Стратегийн хүнсний кодолсон жагсаалт

bas4

Мөн УИХ-аас 2012 онд баталсан “Хүнсний тухай  хууль”-ийн 3.1.6-д заасан “Стратегийн хүнс” болох малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-ын дагуу кодолж вэб сайтад байршууллаа.

Энд дарж тухайн каталогийг үзнэ уу

Энд дарж бусад каталогуудыг үзнэ үү

Монгол Улсад бүртгэлтэй эмийн кодолсон жагсаалт

bas1

Импортын эм, эмийн бэлдмэлд тавих гаалийн хяналт, шалгалтыг сайжруулах, хуурамч эм, бэлдмэлийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх зорилгоор улсын эмийн бүртгэлд хамрагдсан импортын 2700 гаруй нэр төрлийн эм, эмийн бэлдмэлийн жагсаалтыг та бүхний хүртээл болгож байна. Жагсаалтад эм, бэлдмэлийн барааны ангиллын код, худалдааны нэршил, найрлага, үйлдвэрлэгч компани болон үйлдвэрлэсэн улс зэрэг мэдээллүүдийг агуулсан болно.

Жич: эм, эмийн бэлдмэлтэй холбоотой улсын бүртгэлийн дугаар, хүчинтэй хугацаа болон сав баглаа боодлын зурагт мэдээллийг Эрүүл мэндийн яамны www.moh.mn цахим хуудасны мэдээний сангийн http://124.158.109.67:8080/licemed/publicMedProduct.html линкээс харахыг зөвлөж байна.

Энд дарж тухайн каталогийг үзнэ уу

Энд дарж бусад каталогуудыг үзнэ үү

Барааны ангиллын каталог

bas2

“Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-ын дагуу барааг үнэн, зөв тодорхойлж мэдүүлэх, барааны ангиллын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг хэмнэх зорилгоор өргөн хэрэглээний болон дэвшилтэт техник, технологийн зарим барааны каталогийг цувралаар танилцуулж байна. Энэхүү каталогт тухайн барааны тодорхойлолт, барааны ангиллын код, холбогдох зураг зэргийг орууллаа.

Энд дарж тухайн каталогийг үзнэ уу

Энд дарж бусад каталогуудыг үзнэ үү

МОНГОЛ-ОРОСЫН ХИЛИЙН АЛТАНБУЛАГ-ХИАГТ АВТОЗАМЫН БООМТУУД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААНД ШИЛЖЛЭЭ.

2011.10.14 Selenge Customs 037

Монгол Улсын хойд хил дэх автозамын шалган нэвтрүүлэх Алтанбулаг боомтыг 24 цагийн ажиллагаатай болгохоор Засгийн газраас шийдвэрлэж, шаардагдах хөрөнгө оруулалтын болон хилийн хяналтын байгууллагуудад нэмэгдэх орон тоо, төсвийн зардлын асуудлыг шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгаж байсан юм.

2011.10.14 Selenge Customs 002

Энэхүү ажил биелэлээ олж 2014 оны 7 дугаар сарын 1-нээс 24 цагийн ажиллагаанд шилжлээ. Уг боомт нь өдөр бүр 09.00-18.00 цагийн хооронд ажиллаж байсан юм.

2011.10.14 Selenge aimag 002

Алтанбулаг боомт 24 цагийн ажиллагаатай болсноор Гаалийн байгууллага хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаагаа мөн тасралтгүй 24 цагт шилжүүлж байгаа бөгөөд Байгаль нуур тийш аялах Монгол жуулчдын тоо эрс нэмэгдэнэ гэж хойд хөршийнхөн үзэж байгаа бол "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд ОХУ-аас хийх худалдааны эргэлт нэмэгдэнэ гэж манай талаас үзэж байна.

“САРУУЛ МОНГОЛ” АЯНД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА НЭГДЛЭЭ.

0J8A9341

Жил бүрийн 6-р сарын 26-ний өдрийг дэлхий даяар “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм тарианы зохисгүй хэрэглээ, хууль бус худалдааны эсрэг” тэмцэн өнгөрүүлдэг.

0J8A9261

Үүнтэй холбоотойгоор “Саруул Монгол” олон нийтийн аяныг энэ сарын 23-29-ний өдрийн хооронд нийт 7 хоногийн хугацаатай зохион байгуулж өндөрлөлөө.

0J8A9222

Энэхүү аянд Эрүүл Мэндийн Яам, Гадаад Харилцааны Яам, Гаалийн Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөхий Газар болон Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо, Дугуйн Холбоо, Таеквондогийн холбоо зэрэг байгууллагууд нэгдэн ажиллаж 2014 оны 06-р сарын 29-ний өдөр Чингисийн талбай дээр олон нийтийг хамарсан өдөрлөг зохион байгууллаа.

0J8A9216

Уг арга хэмжээнд Гаалийн Ерөнхий Газар ихээхэн ач холбогдол өгч оролцсон бөгөөд хүүхэд залуусыг хар тамхины хор аюулаас сэргийлэх, гаалийн хяналт шалгалтын явцад хар тамхи мансууруулах бодисыг илрүүлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллалаа.

0J8A9089

Гаалийн байгууллагын нийгмийн хүлээсэн үүрэг, хууль тогтоомжоор оногдуулсан чиг үүргийн хүрээнд улсын хилээр мансууруулах бодис нэвтрүүлэхийн эсрэг тууштай тэмцэн ажиллах чадварыг уг арга хэмжээн дээрээс иргэд сонирхон үзсэн юм.

0J8A9111

ГААЛИЙН БОЛОН НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, СЭЛБЭГ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ.

logoЖижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвар,  нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2014 оны 06 дугаар 14-ний өдрийн 191дүгээр тогтоолыг Та бүхэнд хүргэж  байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БОЛОН НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ТОНОГ...