Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав тэргүүтэй төлөөлөгчдийн ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр 2010 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Москва хотноо хоёр орны гаалийн удирдлагуудын уулзалт зохион байгуулагдав.
Дэлгэрэнгүй: ОХУ-д хийсэн ажлын айлчлал 2000 оноос хойшхи харьцаанд шинэ хандлага авчирлаа
2010 оны 2 дугаар сарын 05 өдөр Улаанбаатар-Эрээний чиглэлийн суудлын галт тэрэгний 7-р вагонд ЗҮГГ-ын гаалийн улсын байцаагч гаалийн хяналт шалгалт хийж байх явцдаа тус цувааны 4-р вагонд зорчин явсан МУ-ын иргэн О-ийн авч явсан гар тээш болох саарал өнгөтэй чемоданыг шалгахад давхар ёроол хийж тоноглосон байдалтай байсан нь сэжигтэй байсан тул нягтлан шалгаж 1,7 кг /бохир жин нь/ нунтаг цагаан өнгөтэй зүйлийг бор өнгийн бичгийн 30*40 хэмжээтэй дугтуйнд хийж, мөнгөлөг өнгөтэй тугалган материалтай гялгар ууттай, гадуур нь битүү скочдон давхар ёроолын доор нуусан байсныг илрүүлжээ. Гаалийн төв лабораторийн шинжилгээгээр уг зүйл нь мансууруулах төрлийн бодис болох нь тогтоогдсон байна.
БАЯЛАГ БҮТЭЭГЧИД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА
Ерөнхий сайд “Баялаг бүтээгчид”-тэй 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордонд хийсэн уулзалтын үеэр гаалийн үнэлгээтэй холбоотой асуудлаар гомдол, хүсэлт гаргасан аж ахуй нэгж, байгууллагууд Гаалийн ерөнхий газарт холбогдох бичиг баримттай ирж, асуудлаа танилцуулах уулзалтад урьж байна. Уулзалт 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт болно. Холбогдох утас: 350062
Гаалийн ерөнхий газар
Эрхэм хүндэт,
Баян-Өлгий аймаг дахь гаалийн газрын хамт олон болон харъяа газар хорооодод ажиллаж буй Казах иргэдээ,
Та бүхэнд өнө эртнээс уламжлагдан ирсэн казах түмний ёс заншил, өв соёл болох "НАУРЫЗ" баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Доктор (Sc.D) профессор Г.Цэрэнбалжидын “МОНГОЛ ОРНЫ НЭН ХОВОР, ХОВОР, ГОЦ АШИГТ УРГАМЛЫН ҮР ЖИМС, ҮРИЙН ӨНГӨТ ЦОМОГ”, Доктор (Sc.D), профессор Ш.Дариймаагийн “МОНГОЛЫН УРГАМЛЫН АЙМАГ” номын нээлт өнөөдөр 12.00 цагаас ШУА-ийн хурлын танхимд болж өнгөрлөө.
Гаалийн байгууллага 2014 оныг “Мэдээлэл солилцоог идэвхжүүлж, хамтын хариуцлагыг өндөржүүлэх жил” болгон зарлаж, уг зорилтын хүрээнд нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрууд гаалийн хэрэг зөрчил, эрсдэлийн мэдээ мэдээллийг шуурхай солилцон хамтран ажиллахаар боллоо.
Дэлгэрэнгүй: НИЙСЛЭЛ ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРУУД ХАМТРАН АЖИЛЛАЖ, ГААЛИЙН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ.
Сангийн сайдын нэрэмжит Спорт наадам-2014 тэмцээнд М.Батбаяр ахлагчтай ГЕГ-ын баг тамирчид амжилттай оролцож Тэргүүн байр, Шилжин явах Цомын эзэд боллоо. Тэмцээнд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монгол банк, Төрийн банк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллага оролцлоо.
ГААЛИЙН ШИНЭТГЭЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Төр засгийн өмнө гаалийн байгууллагын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүд, бидний үйл ажиллагаандаа алдсан боломжууд, гаалийн шинэтгэлийн үйлсэд тулгамдаж буй асуудлуудын талаар хувийн санал бодлоо илэрхийлье.
Гаалийн ерөнхий газраас 2013 онд хийсэн болон энэ оны нэгдүгээр улиралд хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар 2014 оны 3 дугаар сарын 4-нд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ хуралд Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга О.Даваасүрэн, Хууль сахиулах худалдааг хөнгөвчлөх газрын дарга Ё.Бат-Эрдэнэ зэрэг албаны хүмүүс оролцсон юм.
Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ХЭВЛЭЛ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА