Тус гаалийн хорооноос Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон гаалийн хороонд ажиллагсдын хүүхдүүдийг оюуны спортод дур сонирхолтой болгох, шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор 2013 оноос эхлэн шатрын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн. Үүний үр дүнд 06-18 насны 100 гаруй сурагчид шатрын спортоор хичээллэж байна. 2016 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд тус шатрын тэмцээнийг зохион байгуулж Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн 06 наснаас 18 насны бага, дунд, ахлах ангийн нийт 65 сурагчид амжилттай оролцолоо.
Сүүлийн үед ГЕГ-ын харъяа Баянхошуу дахь гаалийн салбараар хадлангийн зориулалтаар бэлтгэсэн өвсийг их хэмжээгээр БНХАУ-д экспортлож байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга гарах болсон нь бодит үнэнд нийцэхгүй байна.
Гаалийн улсын байцаагчийг бэлтгэх, давтан сургах цаг үеийн хэрэгцээ шаардлагыг харгалзан сургалтын төв байгуулах саналыг удирдлагын түвшинд хэлэлцэн тогтож УГЕГазрын даргын 1991 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тушаалаар сургалтын төвийг байгуулж, түүний эрхлэгчээр Лхамжавын Жамъяндорж, багшаар Дамдингийн Ганбаатар, Бат-Очирын Гомбосүрэн, туслах ажилтнаар Борын Оюунсүрэн нар томилогдон ажилласан түүхтэй.
Гаалийн Ерөнхий газрын урилгаар БНХАУ-ийн Гаалийн цагдаагийн Жоу Жүн тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 11 дүгээр сарын 28-наас 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хооронд Монгол улсад айлчиллаа. Энэхүү айлчлалаар Монгол улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх газартай туршлага солилцон цаашид хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа.
Дэлгэрэнгүй: БНХАУ-ийн Гаалийн цагдаагийн төлөөлөгчид Монгол ...
ОХУ-ын Холбооны гаалийн албаны урилгаар МУ-ын ГЕГ-ын дарга Б.Асралт тэргүүтэй монголын гаалийн төлөөлөгчид “Гаалийн алба-2016” олон улсын XVII үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцах, ОХУ-ын Холбооны гаалийн албаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан гаалийн байгууллагын дарга нарын дугуйн ширээний ярилцлагад оролцохоор 2016 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Москва хотод ажиллав.
Гаалийн төв Лабораторийн 20 жилийн ойн хүрээнд "Шинжилгээнд Суурилсан Гааль" сэдэвт онол практикийн бага хурал боллоо
Гаалийн албанд бие сэтгэл, хөдөлмөр бүтээлээ зориулан ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт гаальчид, тэдний гэр бүлийнхэнд Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсад Гаалийн Алба үүсч хөгжсөний 104 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр (CAREC) нь гишүүн 10 орон (Азербайжан, Афганистан, БНХАУ, Казакстан, Киргиз, Монгол, Тажикистан, Туркменстан, Узбекистан, Пакистан), олон талт хамтын ажиллагааны 6 байгууллага (АХБ, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Исламын хөгжлийн банк)-ын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар бүс нутагт ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.
Гааль, татварын ерөнхий газрын дэд дарга Д.Бэхбат тэргүүтэй монголын тал, БНХАУ-ын гаалийн дэд дарга бөгөөд Боомтын албаны дарга Хуанг Шэньчианг тэргүүтэй хятадын тал Монгол, хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай Монгол Улсын Боомтын үндэсний зөвлөл, БНХАУ-ын гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд өнөөдөр санал солилцлоо.
Хэрэгжиж эхлээд таван сарын хугацаа өнгөрч буй НӨАТ-ын тухай хуулийн талаарх эдийн засагчид болон улс төрчдийн байр суурийг хүргэж байна.
Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр / EPA/-г энэ оны зургаадугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Дэлгэрэнгүй: 4-9 жилийн насжилттай япон автомашины татвар тодорхой хугацааны дараа буурч тэглэнэ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Буянт-Ухаа дахь Гаалийн Газрын хамт олон энхрий бяцхан үрсээ хүлээн авч аав, ээжийнх нь ажлын газартай танилцууллаа. Бяцхан хүүхдүүд дуулж, бүжиглэн, шүлэг уншиж аав, ээж, анд найз нартаа авьяасаа үзүүлэн хүүхдийн баярыг инээд хөөр, аз жаргалаар дүүрэн угтлаа.