mn GB
Mobile menu

“ШАЛГАЛТ-2018” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

546564

Буянт-Ухаа дахь Ди Эйч Эл ХХК-ны гаалийн хяналтын бүсэд Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газар, Албаны нохойн сургалтын төв хамтран “ШАЛГАЛТ-2018” арга хэмжээг зохион байгууллаа. Гаалийн хяналтын бүсэд буусан 2135 ширхэг илгээмжийг цагдаагийн 3 эрэлч нохой, 2 эрүүгийн мөрдөгчийн хамтаар гадна байдлаас үнэр өгч шалгасан байна. Мөн хар тамхи илрүүлэх HBI-120, TRUNARC, IONSCAN-600 аппаратуудаар 20 боодол, захидал, илгээмжийг шалгаж тус газрын гаалийн улсын байцаагч нарт “Хар тамхи мансууруулах бодис, түүний төрөл” сэдвээр сургалт зохион байгуулж мэдээлэл өгчээ.

Дэлгэрэнгүй: “ШАЛГАЛТ-2018” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МОНГОЛ, ХЯТАДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХУУЛЬ САХИУЛАХ ХАМТАРСАН АРГА ХЭМЖЭЭГ ТОГТМОЛЖУУЛАХААР САНАЛ НЭГДЛЭЭ

ChinaaaaaМонгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б. Асралтын урилгаар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Гаалийн цагдаагийн газрын дэд дарга Чэн Тао тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 08 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийлээ.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ, ХЯТАДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХУУЛЬ САХИУЛАХ ХАМТАРСАН АРГА ХЭМЖЭЭГ ТОГТМОЛЖУУЛАХААР...

МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ

butan-hash-oil      Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба, Тагнуулын ерөнхий газартай хамтран ажиллаж харилцан мэдээлэл солилцсоны үр дүнд Монгол улсын нэр бүхий иргэд АНУ-аас "Hash oil” буюу каннабийн охь байж болзошгүй мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүллээ. Уг бодисыг гоо сайхны бүтээгдэхүүнээр халхавчлан нууж карго илгээмжээр улсын хил нэвтрүүлсэн гэмт этгээдүүдийг 2018 оны 08-р сарын 17-ны өдөр саатуулж харьяаллын дагуу хуулийн байгууллагад шилжүүллээ.

Дэлгэрэнгүй: МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ

"МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН 2017 ОНЫ ГАДААД ХУДАЛДААНЫ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛД" ЗЭРЭГЦҮҮЛЭЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

thumbnail 2

МУ-ын ГЕГ, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын Стратегийн хамтын ажиллагааны 2015-2019 оны төлөвлөгөөнд гадаад худалдааны статистикийн зэрэгцүүлэлтийг гурван жилд нэг удаа хийж байхаар тусгасан байдаг. Энэхүү зэрэгцүүлэлтийг хийх ажлын хэсгийн 3-р уулзалт 2018 оны 7-р сарын 22-28-ны өдрүүдэд Москва хотод боллоо. Энэхүү хамтарсан зэрэгцүүлэлтэнд ОХУ-аас Холбооны гаалийн албаны Дүн шинжилгээний газрын дарга, зөвлөхүүд, Монгол улсаас ГЕГ-ын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн оролцож 2017 оны Монгол улс, ОХУ-ын хооронд хийгдсэн экспорт, импортын статистикийн тоон үзүүлэлтийг хамруулж, 19 нэр төрлийн бараанд нарийвчилсан тулгалт хийсэн юм.

Дэлгэрэнгүй: "МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН 2017 ОНЫ ГАДААД ХУДАЛДААНЫ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛД" ЗЭРЭГЦҮҮЛЭЛТ АМЖИЛТТАЙ...

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

logo blue

  1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Дорнод аймаг дахь гаалийн газрын 

  • Гүний гаалийн газрын байрны 10 м2 талбай
  • Эрээнцавын гаалийн салбарын байр 4 м2 талбай
  • Ульханмайхан гаалийн салбарын байр 2 м2 талбай
  • Хавиргын гаалийн салбарын байр 8 м2 талбай
  • Баянхошууны гаалийн салбарын байр 20 м2 талбай
  • Сүмбэрийн гаалийн салбарын байр 20 м2 талбай

Дэлгэрэнгүй: ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООДЫН НЯРАВУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Image 9

Гаалийн байгууллагын хэмжээнд анх удаа харьяа гаалийн газар, хороодын няравуудад зориулсан сургалтыг ГЕГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсээс зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООДЫН НЯРАВУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН ОРЛОГО 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ

kNqTwsYhJL

Гаалийн байгууллага нь Улсын төсөвт 2013-2017 онуудад эхний хагас жилийн байдлаар дунджаар 0.7 их наяд төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж байсан бол энэ оны эхний хагас жилд 1.2 их наяд төгрөгт хүрч сүүлийн 5 жилийн дундаж орлогоос 71% илүү төвлөрүүлсэн үзүүлэлттэй байна. /График№1/

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН ОРЛОГО 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ

ГААЛИЙН АЛБАН ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА

olloo mn 1422321098 altangadas

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гаалийн байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан албан хаагчдад төрийн одон медаль хүртээснийг гардуулан өглөө.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН АЛБАН ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА

ГААЛИЙН ЗӨРЧИЛ 2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР

1231313215

Гаалийн байгууллага 2018 оны хагас жилийн байдлаар нийт 867 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс хялбаршуулсан журмаар 801 зөрчил, зөрчлийн хэрэг бүртгэлт 32 удаа, эрүүгийн шинжтэй хэрэг 27 удаа гарснийг харьяаллын дагуу шилжүүлжээ. Дээрх зөрчлүүдэд 1.2 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, 78.1 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ 21.3 сая төгрөг, харин түр хураасан бараа, эд зүйлийн үнэ 120 гаруй сая төгрөг байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЗӨРЧИЛ 2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР

СОЛОНГОСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АСУУДЛААР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

36739600 2141004122595232 3265115059898023936 n

            БНСУ-ын гаалийн газрын дарга Ким Ёнг Мүүний урилгаар Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д албаны айлчлал хийж байна. Энэ үеээр хоёр улсын гаалийн газрын дарга нар гаалийн мэдээллийн системийг шинэчлэх тал дээр хамтран ажиллах, гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжүүдийг харилцан хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлаар санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн түүнчлэн хоёр орны гаалийн байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр лаборатори, хар тамхи болон эрэлч нохойн чиглэлээр гаалийн ажилтнуудыг БНСУ-д мэргэшүүлэх талаар хэлэлцэн тохирлоо.

Дэлгэрэнгүй: СОЛОНГОСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ...