mn GB
Mobile menu

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЭКСПЕРТҮҮД ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАВ

20170907

Дэлхийн гаалийн байгууллагын үнэлгээний ахлах мэргэжилтэн Иан Кремер, Мальдивын гаалийн мэргэжилтэн Исмайл Нашид, Шанхайн гаалийн үнэлгээний мэргэжилтэн Ms. Zhiying нар Гаалийн үнэлгээний хяналтын өнөөгийн байдалд дүгнэлт өгөх, үнэлгээний сургалтыг зохион байгуулах зорилгоор 2017 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр  сарын 01-ны хооронд Гаалийн ерөнхий газарт ажиллав.

Гаалийн үнэлгээний хяналтын өнөөгийн байдалд дүгнэлт өгөх зорилгоор ГЕГ-ын газар, хэлтсийн удирдлагуудтай “Орлогын багц хөтөлбөр”, “Хятад болон Мальдивын үнэлгээний хяналтын систем”, “Гаалийн үнэлгээний өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, төлөвлөгөө” гэсэн сэдвийн хүрээнд танилцуулга хийж, үнийн хяналтыг хэрэгжүүлж байгаа нэгжүүдтэй уулзалт хийлээ. 

Мөн гаалийн үнэлгээний чиглэлээр онолын болон практик мэдлэг, чадварыг олгосон 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгуулж сургалтаднийт 25 гаалийн улсын байцаагч хамрагдав

 

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС "ЛАБОРАТОРИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР’’ - ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

LAB

Дэлхийн Гаалийн байгууллагаас 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд Монголын гаалийн байгууллагад ‘’ЛАБОРАТОРИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР’’-ыг зохион байгууллаа.

Уг семинарыг Дэлхийн гаалийн байгууллагын Тариф, худалдааны газрын орлогч дарга Алваро Фернандез, Испаний гаалийн лабораторийн химич Хуан Морено, БНХАУ-ын Шанхай дахь гаалийн газрын Ангиллын албаны орлогч дарга Ванг Юнгэ нар удирдан зохион явуулсан.

Энэ удаагийн семинар нь ДГБ-ын хороод, дэд хороодын үүрэг оролцоо, бүс нутгийн гаалийн лаборатори, БНХАУ-ын гаалийн лаборатори, Испанийн гаалийн лабораториудын үйл ажиллагааны талаар, уялдуулсан системийн ангилал, гүйцэтгэх үүрэг, мэдээллийн баазтай ажиллах, лабораторитой холбогдолтой ДГБ-ын зөвлөмжүүд, шинжилгээний чиглэлээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, эмийн, полимерийн, амин дэмийн бүтээгдэхүүний найрлага, бүтцийн тоон хувь хэмжээг тодорхойлох, даавууны ангилал, дүн шинжилгээ болон ДГБ-ын цахим хуудас, УС болон INN мэдээллийн сангийн талаар бусад асуудлаар оролцогчдод онолын мэдлэг, чадварыг олгосноороо илүү ач холбогдолтой, үр дүнтэй сургалт байлаа. 

АВТОМАШИНЫ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА

logo blue

ОГНОО 2017.07.19

Та бүхнийг гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаанд урьж байна.

Улаанбаатар хот дах гаалийн газрын 7 давхарын хурлын танхимд 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 8.30 цагаас бүртгэн 9.30 цагт дуудлага худалдаа явагдана.

Автомашинуудыг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 13.30-16.00 цагт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Нуурын 7 дугаар гудамжны 12 тоот агуулах, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 15-1 тоот Гаалийн баталгаат агуулахад сонирхогчдод үзүүлнэ.

д/д

 Барааны нэр

 Он

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

 
 

1

Toyoto Cami

2002

1

3,490,800

 

2

Mitsubishi golf

2001

1

2,223,620

 

3

Daewoo matiz

2005

1

8,570,946

 

4

Coronda

2003

1

8,803,000

 

5

Coronda

1998

1

4,721,804

 

6

Dacia Duster

2011

1

9,704,142

 

7

Hyundai Citroen Saxo

2000

1

647,857

 

8

Korando

2000

1

239,552

 

9

Mercedes Benz

2000

1

5,483,008

 

10

Volkswagen Polo

1985

1

1,098,685

 

11

Volkswagen Polo

1997

1

738,589

 
 

Нийт дүн

 

11

   

Лавлах утас: 352775

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн “Өдрийн сонин”-нд гаргах

ГААЛИЙН АЖИЛТНУУД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

IMG 0110

Гаалийн байгууллагад идэвх зүтгэлтэй, үнэнч шударга, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий гаалийн ажилтнуудыг Төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулах арга хэмжээ 2017 оны 07 дугаар сарын 9-ны өдөр Гаалийн ерөнхий газарт зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН АЖИЛТНУУД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

ХАНХ ДАХЬ ГААЛИЙН ХОРООНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Untitled-2

Ханх дахь гаалийн хороо нь Мэдээлэлд суурилсан техник технологит тулгуурласан гаалийн хяналт 2017 зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн ХАҮТанхим болон татварын хэлтэстэй хамтран Хөвсгөл аймгийн ХАҮТанхимын гишүүн, бизнес эрхлэгчдийн дунд өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт Хөвсгөл аймгийн Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгч  71 аж ахуйн нэгж оролцлоо.

Дэлгэрэнгүй: ХАНХ ДАХЬ ГААЛИЙН ХОРООНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ, БНХАУ ХОЁР УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛЭЭР ЗЭРЭГЦҮҮЛЭЛТ ХИЙЛЭЭ

0621 2

Зэрэгцүүлэлтийн үйл ажиллагаанд Монголын талаас ГЕГ-ын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн, Гаалийн улсын ахлах байцаагч Ц.Оюунбилэг, Гаалийн улсын байцаагч Ц.Оюунцэцэг нар, БНХАУ-ын талаас ГЕГ-ын Статистикийн ерөнхий хэлтсийн 1 дүгээр зэргийн шинжээч Пэн Чунь Лин, ахлах байцаагч Жон Бин, ахлах байцаагч Жонг Хүй, Гуанжоу дэх Гаалийн газрын Статистикийн ерөнхий хэлтсийн салбарын дарга Жан Янь Хүй, Гуанжоу дэх Гаалийн газрын Статистикийн ерөнхий хэлтсийн судлаач Чэнг Юан Юан, Гуанжоу дахь Гаалийн газрын Статистикийн ерөнхий хэлтсийн ахлах байцаагч Ли Да Пэн, Нанжинь дахь Гаалийн газрын Статистикийн ерөнхий хэлтсийн газрын дарга Бао Шьао Фэй, Хөх хотын гаалийн газрын Статистикийн ерөнхий хэлтсийн ахлах байцаагч Жанг Шьао Янь, Хөх хотын Гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах байцаагч Жао Тэ Бу Шин нар тус тус оролцов.    

Дэлгэрэнгүй: МОНГОЛ, БНХАУ ХОЁР УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛЭЭР ЗЭРЭГЦҮҮЛЭЛТ ХИЙЛЭЭ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ЗАРЛАСАН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ХОЙШЛОГДСОН ТУХАЙ

logo blue

Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж улсын орлого болгосон гар утас худалдан борлуулах үзэсгэлэн худалдаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байгааг мэдэгдье.

         Жич: Тус сонины 2017 оны  06 дугаар сарын 20-ны өдрийн №138/5705/ дугаарт 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдах  “Үзэсгэлэн худалдаа”-ны зарыг нийтлүүлж байсан болно.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Утас: 352775

“Өдрийн сонин”-нд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаарт оруулах

Танилцсан:                                                ТОГ-ын дарга Я.Эрдэнэчимэг

                                                                   СХОХ-ийн дарга Д.Долгорсүрэн

Танилцуулга бичсэн:                                СХОХ-ийн нягтлан бодогч Б.Одончимэг

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ,“МОНГОЛ-ОРОС-ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР” БАЙГУУЛАХ АЖЛЫГ ДЭМЖИХ НЬ СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНД ГЕГ-ЫН ДЭД ДАРГА Ё.БАТ-ЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО

1T7B6658

Зөвлөгөөнд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гаалийн байгууллагын төлөөлөл, БНХАУ-ын шуудан, төмөр замын байгууллагууд болон бизнес эрхлэгчдид оролцсон. Зөвлөгөөнийг нээж гурван улсын гаалийн байгууллагын удирдлагууд болон Heilongjiang аймгийн захиргааны удирдлага үг хэлсэн бөгөөд МУ-ын ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-эрдэнэ хэлсэн үгэндээ “Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын Хэлэлцээр” нь гурван улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан бараа, тээврийн хөдөлгөөнийг хөнгөвчлөх замаар эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд болон Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг дэмжиж ажиллахад ихээхэн түлхэц үзүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ...

ОЗОН ЗАДАЛДАГ БОДИСЫН ЭКСПОРТ, ИМПОРТОД ХЯНАЛТ ТАВИХ ҮНДЭСНИЙ СУРГАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

IMG 0023

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний алба, Монгол улсын Гаалийн ерөнхий газар хамтран “Монреалийн протоколыг хэрэгжүүлэх, Озон задалдаг бодисынэкспорт, импортод тавих хяналт” сэдэвт гаалийн болон байгаль орчны хяналтын ажилтнуудад зориулсан үндэсний сургалтыг 2017 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-ны хооронд Улаанбаатар хот дахь гаалийн газрын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын нийт 40 гаалийн улсын байцаагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 10 хяналтын улсын байцаагч хамрагдлаа.

Дэлгэрэнгүй: ОЗОН ЗАДАЛДАГ БОДИСЫН ЭКСПОРТ, ИМПОРТОД ХЯНАЛТ ТАВИХ ҮНДЭСНИЙ СУРГАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

БҮРДҮҮЛЭЛТИЙН ДАРААХ ШАЛГАЛТЫН ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

medee-1

Дэлхийн Гаалийн байгууллагаас 2017 оны 06 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд Монголын гаалийн байгууллагад Бүрдүүлэлтийн дараах шалгалтын чиглэлээр “Үндэсний семинар”-ыг зохион байгууллаа.

Уг семинарыг Энэтхэг улсын эксперт Ноён Бриж Гупта, Япон улсын эксперт Ноён Ясухито Сакамото, Коичи Асами нар удирдан явуулсан.

Дэлгэрэнгүй: БҮРДҮҮЛЭЛТИЙН ДАРААХ ШАЛГАЛТЫН ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ