mn GB
Mobile menu

“МОНГОЛ УЛСЫН ЯПОН УЛСТАЙ БАЙГУУЛСАН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН ХЭРЭГЖИЛТ

MonJap EPA news pic

/2018 оны 3 дугаар сарын байдлаар/

     Монгол Улсын Засгийн газар, Япон улстай “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийг байгуулж 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн.

Дэлгэрэнгүй: “МОНГОЛ УЛСЫН ЯПОН УЛСТАЙ БАЙГУУЛСАН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН ХЭРЭГЖИЛТ

“ШАЛГАЛТ-2018” ТУСГАЙ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

IMG 0164

ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын хамтран хэрэгжүүлж буй “Хил-2018” арга хэмжээний хүрээнд Буянт-Ухаа дахь гаалийн газар 3-р сарын 27-ны өдөр тусгай ажиллагаа зохион байгууллаа. Энэ ажиллагааны үеэр олон улсын ирэх чиглэлийн долоон нислэгийн 428 зорчигчид үзлэг шалгалт хийлээ.

Дэлгэрэнгүй: “ШАЛГАЛТ-2018” ТУСГАЙ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС "ОЮУТОЛГОЙ" ХХК-Д ТОГТООСОН АКТЫГ ДЭЭД ШҮҮХ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ҮЗЭВ

logo blue           Гаалийн байгууллагаас “Оюутолгой” ХХК-д хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын үр дүн болон тус компанид тавьсан Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12-р сарын 23-ны өдрийн 25/16 тоот актыг Оюутолгой ХХК үл зөвшөөрч 2017 оны 2-р сард Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС "ОЮУТОЛГОЙ" ХХК-Д ТОГТООСОН АКТЫГ ДЭЭД ШҮҮХ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ҮЗЭВ

ГЕГ- ЫН ХАМТ ОЛОН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

IMG 0041

Гаалийн ерөнхий газрын хамт олон Монголчуудын уламжлалт Сар шинийн баярыг угтаж олон жил үр бүтээлтэй ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настнуудаа өнөөдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Дэлгэрэнгүй: ГЕГ- ЫН ХАМТ ОЛОН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН, ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ХУУЛЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

DSC 5500

2018 оны 01 сарын 3-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас “Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар”-ын хүсэлтээр Зөрчлийн тухай хууль болон, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Зөрчил, хойшлуулашгүй ажиллагаа хариуцсан гаалийн улсын байцаагч нарын ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, шинээр гаалийн улсын байцаагч нар томилогдон ирсэнтэй холбогдуулж зохион байгуулсан уг сургалтанд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 47 гаалийн улсын байцаагч хамрагдсан юм.

Дэлгэрэнгүй: ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН, ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ХУУЛЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

"ОЛОН УЛСЫН ГААЛЬ" БАЙГУУЛАГДСАНЫ 66 ЖИЛИЙН ОЙН БАЯР

2

Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн конвенци 1952 оны 11 дүгээр сарын 4-нд хүчин төгөлдөр болсноор, одоогийн Дэлхийн гаалийн байгууллага /ДГБ/ 17 гишүүнтэй байгуулагдаж уг зөвлөлийн анхны хурал 1953 оны 1 дүгээр сарын 26-нд хуралдаж байжээ. 1994 онд Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн нэрийг “Дэлхийн гаалийн байгууллага” болгон өөрчилсөн юм. Өдгөө тус байгууллага дэлхийн 182 орныг эгнээндээ нэгтгэн, гадаад худалдааны бараа эргэлтийн 98 хувьд хяналт тавьж байна.

Дэлгэрэнгүй: "ОЛОН УЛСЫН ГААЛЬ" БАЙГУУЛАГДСАНЫ 66 ЖИЛИЙН ОЙН БАЯР

"АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР"-ЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

logo blue

Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар"-ын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 26 дугаар тогтоолыг өнөөдрөөс эхлэн мөрдөж байна.

Дэлгэрэнгүй: "АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР"-ЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

“ГААЛИЙН ЦОМ-2018” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

   web 2018-2

  Гаалийн байгууллагын системийн аварга шалгаруулах “ГААЛИЙН ЦОМ-2018” спортын тэмцээн 2018 оны 1-р сарын 17-20 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү спортын тэмцээн нь 2001 оноос эхлэн 18 дахь дахь жилдээ сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, билльяард, шатар гэсэн 5 төрлөөр зохион байгуулагдаж буй юм. Гаалийн улсын байцаагчдын бие бялдар, эрүүл мэнд, хамтач зорилгыг хөхүүлэн дэмжих зорилготой уг тэмцээнд нийт гаалийн газар хороодын 200 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.

Дэлгэрэнгүй: “ГААЛИЙН ЦОМ-2018” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ХАР ТАМХИНЫ ТӨРЛИЙН БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ

4ae35fb07d358e82great

Хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 10 гаруй үйлдлийг Монгол Улсын Гаалийн байгууллага 2017 онд илрүүлэн ажилласан юм.

Өчигдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх гаалийн хилээр МУ-ын иргэн Г өөрийн өмчлөлийн 63-14ӨМА улсын дугаартай Фургон маркийн автомашиныг нуувч болгон ашиглаж “Мими” гэх сэргээш агуулсан, донтуулах, сэтгэцэт нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

Дэлгэрэнгүй: ХАР ТАМХИНЫ ТӨРЛИЙН БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

zuvlulguun poster web

          Гаалийн байгууллага 2017 онд Монгол Улсын төсөвт 1.89 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгээс 1.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 53,4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.

 Орлогын төлөвлөгөөний энэ биелэлт нь өнгөрсөн оны мөн үеэс 28,2 хувиар их буюу 429,5 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. 

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ