mn GB
Mobile menu

ГААЛИЙН АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦУУД ХЭВЛЭГДЛЭЭ

Төрийн мэдээлэл хууль тогтоомжийн эмхэтгэл

Улсын Их хурлын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар хамтран гаалийн асуудлаарх Монгол улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцүүдийг нэгтгэн, “Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэл хэвлэн гаргалаа. Үүнд:

  1. Гаалийн хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай конвенц
  2. Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенц
  3. Тир карнейг хэрэглэн барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх тухай конвенц
  4. Барааг түр хугацаагаар оруулах тухай конвенц
  5. Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол
  6. Барааны хилийн хяналтын үйл ажиллагааг уялдуулах тухай олон улсын конвенц
  7. Хуурай боомтын тухай засгийн газар хоорондын хэлэлцээр

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦУУД ХЭВЛЭГДЛЭЭ

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР АЖИЛЛАХ БОЛЛОО

logo

 

 

Онцгой албан татварын тухай хуульд энэ сарын 14-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Гаалийн ерөнхий газрын холбогдох нэгжүүд, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын Үүд болон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрууд тус тус 2017 оны 4 дүгээр сарын 29-ны бямбад 08:30 – 21:00 цаг хүртэл, 30-ны нямд 08:30 – 00:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар боллоо.

Дэлгэрэнгүй: ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА...

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРААС НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

0J8A0237

   Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолоор иргэдийн санал зөвлөгөөг сонсч, төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргахад туслах зорилго бүхий “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийг жил бүр зохион байгуулж байхыг төрийн бүх шатны байгууллагад даалгасны дагуу 4-р сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Гаалийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын Эрэлч нохойн сургалтын төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, “Улаанбаатар Төмөр Зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй: УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРААС НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ӨНӨӨДРИЙН ОЮУТАН-МАРГААШИЙН ГААЛЬЧИН” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

medee nuur

Гаалийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын дунд мэргэжлээ сурталчлах, мэдлэгээ солилцох уралдаант Өнөөдрийн оюутан-Маргаашийн гаальчин тэмцээн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбатар хот дахь гаалийн газрын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Дэлгэрэнгүй: “ӨНӨӨДРИЙН ОЮУТАН-МАРГААШИЙН ГААЛЬЧИН” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ” НЭВТРҮҮЛЭГ ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРООС...

erh-zuin-hutuch-620x330

Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Ц.Алтанцэцэгийн эрхлэн гаргадаг Эрх зүйн хөтөч нэврүүлэгт Гаалийн төв лабораторийн эрхлэгч С.Цэрэнчимэд оролцож сүүлийн үед сэтгэцэд нөлөөт бодис болох КОФЕИН бодисийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй: “ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ” НЭВТРҮҮЛЭГ ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРООС...

ОХУ-ЫН СОЧИ ХОТНОО МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГААЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР, ОХУ-ЫН ХГА-НЫ КОНТРАБАНДТАЙ ТЭМЦЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛОВ

14042017 2Гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх асуудлаар 2016-2017 онд Монгол-Оросын гаалийн байгууллагуудын хийсэн ажлын дүнг хэлэлцэж, цаашид энэ чиглэлээр хийх ажлын талаар харилцан санал солилцсон ажлын хэсгийн уулзалт ОХУ-ын Сочи хотноо 2017 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд болов. Хоёр талт ажлын хэсгийн уулзалтыг Монгол-Оросын гаалийн байгууллагуудын орлогч дарга нар удирдан явуулсан бөгөөд монголын талаас ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид тус уулзалтад оролцсон. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын дарга Б.Онон, тус газрын ГУАБ Л.Очгэрэл, ГЕГ-ын ГХАХ-ийн ГУБ Ц.Баярмаа нар ажиллав.

Дэлгэрэнгүй: ОХУ-ЫН СОЧИ ХОТНОО МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГААЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР, ОХУ-ЫН...

ЗАМЫН-ҮҮДИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Surgalt Zamiin uud

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газраас Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газартай хамтран Замын-Үүдэд ажиллаж буй төрийн албан хаагчид болон дунд сургуулийн сурагчдад зориулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг 2017 оны 4 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: ЗАМЫН-ҮҮДИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН...

МОНГОЛ-ОРОСЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АЖЛЫН УУЛЗАЛТ БОЛОВ

IMG 1682

Олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт боомтод 2017 оны 03 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Монгол-Оросын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ажлын хэсгийн уулзалт болов. Уг уулзалтыг Гаалийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвийн дарга Б.Ганзориг ахалсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Алтанбулаг-Хиагт боомтод ажиллаа.

Монгол талаас ГЕГ-ын Мэдээллийн технологийн төвийн дарга Б.Ганзориг, СэГГ-ын дарга М.Дамдинхорол, СэГГ-ын гаалийн бүрдүүлэлтийн албаны дарга Б.Төмөр-Очир, ГЕГ-ын Гаалийн хяналт, шалгалтын газрын ГУБ Б.Мөнхбаяр,      МТТ-ийн програм хариуцсан ГУБ Д.Өлзийбүрэн, систем хариуцсан ГУБ Б.Баасанжаргал, СэГГ-ын Рентген тоног төхөөрөмж хариуцсан ГУБ М.Саруул, Мэдээллийн технологи хариуцсан ГУБ Д.Энх-Амар, ГЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн С.Анар нар оролцлоо.

Оросын талаас ОХУ-ын ХГА-ны Мэдээллийн техникийн гаалийн төв газрын 24 цагийн техникийн албаны дарга А.И.Сердитов, ОХУ-ын ХГА-ны Мэдээллийн техникийн гаалийн төв газрын 24 цагийн техникийн албаны тэргүүлэх инженер С.В.Баяндин, Сибирийн гаалийн газрын гаалийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх тасгийн дарга Г.П.Варфоломеев, Сибирийн гаалийн газрын харилцаа холбоо, тооцоолон бодох систем хангамжийн хэлтсийн дарга Д.А.Решетников, Сибирийн гаалийн газрын буриадын гаалийн байгууллагын даргын үүрэг гүйцэтгэгч                  Н.А. Белова, Сибирийн гаалийн газрын буриадын гаалийн байгууллагын мэдээллийн техникийн албаны дарга Б.Г.Ганжуров, Сибирийн гаалийн газрын буриадын гаалийн байгууллагын рентген тоног төхөөрөмжийн албаны дарга А.С.Протасов нар тус тус оролцлоо.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ-ОРОСЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АЖЛЫН УУЛЗАЛТ БОЛОВ

“ХИЛ ОРЧМЫН АЯЛАЛ ЖУУЧЛАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР ОРОЛЦЛОО

b779d6d533429f9c6de1a86501b87775 large

Буянт-Ухаа дахь гаалийн газар нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яам”,Монголын аялал жуучлалын холбоо”-ноос Мишээл эксподзохион байгуулагдсан Хил орчмын аялал жуучлал сэдэвт хэлэлцүүлэгт төрийн албаныхан болон хил орчмын аймгуудын төлөөлөл, бизнес эрхлэгчид оролцож Буянт-Ухаа дахь гаалийн газрын Хяналт шалгалтын албаны дарга илтгэл тавиж дараагаар нь нээлттэй хэлэлцүүлэгийн асуултанд хариулт өгөв.

Дэлгэрэнгүй: “ХИЛ ОРЧМЫН АЯЛАЛ ЖУУЧЛАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР ОРОЛЦЛОО

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМТАЙ ХАМТРАН ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

зураг         Буянт-Ухаа дахь гаалийн газар Эрүүл мэндийн яамтай хамтарсан уулзалт хийлээ. Уулзалтанд төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Дэлгэрэнгүй: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМТАЙ ХАМТРАН ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА