mn GB
Mobile menu

2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙСЭН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ТУХАЙ

Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь гаалийн болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын үйл ажиллагааны үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээ болон дотоод аудитыг гүйцэтгэж, үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн дүгнэлт, зөвлөмж өгөх, удирдлагыг шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажилладаг.

Дэлгэрэнгүй: 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙСЭН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ШИВЭЭХҮРЭН ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ДОТООД АУДИТЫН ТУХАЙ

ГЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ГЕГ-ын даргын 2017 оны А/26 тоот тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын хүрээнд Шивээхүрэн дэх гаалийн газрын 2015-2016 оны үйл ажиллагааны үр дүнд захиргаа, дотоод ажил, гаалийн хяналт бүрдүүлэлт, санхүү нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ГЕГ-ын ХШҮДАХ-ээс 2017 оны 4 дүгээр сард дотоод аудитыг хийж гүйцэтгэлээ.

Дэлгэрэнгүй: ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ШИВЭЭХҮРЭН ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ДОТООД АУДИТЫН ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГАШУУНСУХАЙТ ДАХ ГААЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ДОТООД АУДИТЫН ТУХАЙ

ГЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ГЕГ-ын даргын 2017 оны А/26 тоот тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын хүрээнд Гашуунсухайт дахь гаалийн газрын 2015-2016 оны захиргаа, дотоод ажил, гаалийн хяналт бүрдүүлэлт, санхүү нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд ГЕГ-ын ХШҮДАХ-ээс 2017 оны 4 дүгээр сард дотоод аудитыг хийж гүйцэтгэлээ.

Дэлгэрэнгүй: ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГАШУУНСУХАЙТ ДАХ ГААЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ДОТООД АУДИТЫН ТУХАЙ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН САНХҮҮ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ДОТООД АУДИТЫН ТУХАЙ

ГЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ГЕГ-ын даргын 2017 оны А/26 тоот тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын хүрээнд ГЕГ-ын СХОХ-ийн 2016 оны үйл ажиллагаанд тус хэлтсийн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, улсын орлогын бараа, лац, ломбоны бүртгэл хяналт, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, санхүүгийн үйл ажиллагааны ил тод байдал, харьяа гаалийн газар, хороодыг чиглэл, зөвлөмжөөр хангаж ажилласан байдалд ГЕГ-ын ХШҮДАХ-ээс 2017 оны 2 дугаар сард дотоод аудитыг хийж гүйцэтгэлээ.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН САНХҮҮ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ДОТООД АУДИТЫН...

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН НЭГЖ, ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ ТАЙЛАН

Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, ГЕГ-ын даргын 2017 оны А/26 дугаарын тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажилллагаанд хяналт шижилгээ, үнэлгээ хийх журам”-ын хүрээнд ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагуудын 2017 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН НЭГЖ, ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН 2017 ОНЫ...

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР ХОРООДЫН 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ ТАЙЛАН

Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, ГЕГ-ын даргын 2017 оны А/26 дугаарын тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажилллагаанд хяналт шижилгээ, үнэлгээ хийх журам”-ын хүрээнд ГЕГ-ын харьяа гаалийн газар хороодын 2017 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР ХОРООДЫН 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ...

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООДЫН 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ ТАЙЛАН

Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх журам”-ын 2 дугаар хавсралтуудад тусгагдсан харьяа гаалийн газар, хороодын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт, тогтоосон итгэлцүүрийн дагуу харьяа гаалийн газар хороодын 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООДЫН 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ...

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН НЭГЖ, ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БИЕЛЭЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ ТАЙЛАН

Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь гаалийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, стратеги зорилтын хүрээнд төлөвлөсөн ажлуудын хэрэгжилт, үр дүнг нягтлан тогтоож, үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн зөвлөмж өгөх, удирдлагыг шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, харьяа гаалийн газар хороодын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитыг хийж гүйцэтгэдэг.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН НЭГЖ, ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГЫН ШАЛГУУР...

Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн 2016 оны сүүлийн хагас жилд хийсэн дотоод аудитын тухай

Тус хэлтэс нь Гаалийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Монгол Улсын төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.6 дахь заалт, 69 дүгээр зүйл, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/124 дүгээр тушаалаар батлагдсан “Гааль, татварын албаны үйл ажиллагаанд дотоод аудит хийх заавар”-ын хүрээнд Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газрын захиргаа, дотоод ажил, санхүү, нягтлан бодох бүртгэл, гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа гэсэн үндсэн гурван чиглэлд дотоод аудитыг хийж гүйцэтгэсэн.

Дотоод аудитын шалгалтын үр дүнгийн тайлан, цаашид сайжруулах зөвлөмжийн хамт тухайн гаалийн газруудын удирдлагуудад танилцуулж, үр дүнг баталгаажуулсан.

Дотоод аудитын үр дүнгээр тус гаалийн газруудад:

1. Захиргаа, дотоод ажлын чиглэлээр - 34 зөвлөмж;
2. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр - 13 зөвлөмж;
3. Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн чиглэлээр - 37 зөвлөмж;
буюу нийт 84 зөвлөмжийг өгч ажилласан байна.

Нэгдсэн дүнг Гаалийн ерөнхий газрын удирдлагуудад танилцуулж, холбогдох тайланг баталгаажуулан шийдвэрийг гаргуулж, хүргүүлсний дагуу тус гаалийн газрууд нь зөвлөмжийн хүрээнд ажил сайжруулах төлөвлөгөө боловсруулж, батлуулан ажилласан.

Дээрх зөвлөмжийн хэрэгжилтийг 2016 оны эцсийн байдлаар биелэлтийг гаргуулан нэгтгэж, хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн.

Мөн “Горхи-Мэлхий хад” амралтын газрын захиргаа, дотоод ажил, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд дотоод аудитыг гүйцэтгэсэн. Гарсан үр дүнг Гаалийн ерөнхий газрын удирдлагуудад танилцуулж холбогдох шийдвэрийг гаргасан.

Гаалийн ерөнхий газрын харьяа “Горхи-Мэлхий хад” амралтын газрын үйл ажиллагаанд дотоод аудит хийж, үр дүнг удирдлагад танилцуулан алдаа, дутагдлыг арилгуулах талаар 6 зөвлөмж өгч, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.


ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын танилцуулга

ГТЕГ-ын даргын баталсан 2016 оны 05 дугаар сард “Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит”-ыг Монгол Улсын төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.6 дахь заалт, 69 дүгээр зүйл, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/124 дүгээр тушаалаар батлагдсан “Гааль, татварын албаны үйл ажиллагаанд дотоод аудит хийх заавар”, ГТЕГ-ын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн дотоод аудитыг хийж гүйцэтгэлээ.

ДАГГ-ын түүхийг авч үзвэл:

Дархан-Уул аймаг дахь гаалийн газар нь анх 1963 онд ГХЯ-ны Гаалийн ерөнхий хорооны шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь гаалийн хорооны харьяа Дархан хот дахь гаалийн салбар нэртэйгээр байгуулагдаж, МУГЕГ-ын даргын 1994 оны 300 дугаар тушаалаар Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын харьяаллаас гарч гаалийн хороо болон зохион байгуулагдсан байна. Дархан-Уул аймаг дахь Гаалийн хороонд Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын харьяанд байсан “Хандгайт” дахь салбарыг шилжүүлэн өргөтгөж, улмаар ГЕГ-ын даргын 2011 оны 01дүгээр сарын 27-ны 40 тоот тушаалаар гаалийн газар болсон байна.

Тус газар нь Дархан 1 өртөө, Дархан 2 өртөө, Зүүнхараа, Баруунхараа, Салхит, Шарын гол, Хөтөл зэрэг өртөөнд дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмж, угсармал хийц, нефть, ХАА тоног төхөөрөмж, трактор, барилгын материал, модон зүсмэл материал, төрөл бүрийн хувцас, савх, савхны бэлдэц, түлш, цемент, төмрийн хүдэр, гөлтгөнө, үр тариа, самрын идээ, рапс, мах, хивэг, химийн бодис, бордоо зэрэг бараанд захиалга дуудлагаар, Ерөө суманд байрлах Хандгайт дахь гаалийн хяналтын бүсэд төмрийн хүдэрт гаалийн хяналт шалгалт хийдэг байна.

Тус гаалийн газрын захиргаа, дотоод ажил, гаалийн хяналт бүрдүүлэлт, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа гэсэн үндсэн гурван чиглэлд дотоод аудитын ажлыг гүйцэтгэж аудитын үр дүнд гарсан дүгнэлт, зөвлөмжийг ГТЕГ-ын удирдлагуудад танилцуулж, тайланг баталгаажуулж шийдвэрийг Дархан-Уул аймаг дахь гаалийн газарт хүргүүлэн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТЫН ГАЗАР