mn GB
Mobile menu

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монгол Улс 1991 онд Гаалийн хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай 1952 оны Конвенцийг хүлээн зөвшөөрснөөр уг байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон түүхтэй. Гаалийн хамтын ажиллагааны зөвлөл 1994 оноос Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ) нэртэй болсон бөгөөд одоогоор 179 орны гаалийн байгууллагыг нэгтгэсэн Засгийн газар хоорондын олон улсын нэр хүндтэй байгууллага болоод байна.

Монгол улс ДГБ-ын гишүүн орон болсноор уг байгууллагын тулгуур Конвенциуд болох Барааг кодлох, тодорхойлох тухай Конвенцид 1993 онд, Барааг түр хугацаагаар нэвтрүүлэх тухай Станбулын Конвенцид 2002 онд, Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай Киотогийн Конвенцид 2006 онд тус тус нэгдэн орсон.

Дэлгэрэнгүй: ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

ХОЁР ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Гадаад хамтын ажиллагааны хэлтэс нь гадаад орны гаалийн байгууллагатай хоёр талын найрсаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиг үүргийн хүрээнд Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хэлэлцээрийг сүүлийн 5 жилд Бүгд Найрамдах Беларусь Улс, БНЭУ-тай байгуулж, өнөөдөр хоёр улсын Засгийн газар хоорондын  хэлэлцээрийг 16 оронтой байгуулаад байна. Хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд хоёр хөрш болон бусад орны гаалийн байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн онцлог ажлуудаас дурдвал:

Дэлгэрэнгүй: ХОЁР ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

МОНГОЛ-ОРОС-ХЯТАДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

GHA4

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Бүгд Найрамдах Тажик Улсын нийслэл Душанбе хотод 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд түүхэндээ анх удаагаа нүүр тулан уулзсан. Тус түүхэн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Талын зам” төсөл хэрэгжүүлэх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Евразийн эдийн засгийн холбоо” байгуулах санал, БНХАУ-ын дарга Ши Жинпин “Нэг бүс-нэг зам” санаачилга тус тус дэвшүүлж, улмаар гурван улсын хамтын ажиллагааны эх суурийг тавих, цаашид хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон билээ. Энэ санаачилгыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол-Орос-Хятадын гаалийн байгууллагын дарга нарын гурван талт анхны уулзалт БНХАУ-ын Бээжин хотноо 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болсон. Тус уулзалтаар БНХАУ-ын гаалийн байгууллагаас хөрш орнуудын гаалийн байгууллагууддаа хандан Монгол-Орос-Хятадын гаалийн байгууллагуудын хооронд гурван талт хамтын ажиллагааны зарчим, үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг боловсруулах санал, ОХУ-ын гаалийн байгууллагаас гурван талт хамтын ажиллагааны зохицуулалтын механизм тогтоох зорилгоор гурван талт ажлын хэсэг байгуулах, мөн Монгол Улсад төвтэй Нарийн бичгийн дарга нарын газар байгуулах ажлыг Монголын талд хариуцуулах саналыг тус тус дэвшүүлсэн.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ-ОРОС-ХЯТАДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монгол Улс 2017 оны байдлаар гаалийн олон талт гадаад хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд ихээхэн анхаарч, ялангуяа ДХБ-ын “Гадаад худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” хүчин төгалдөр болсон энэ түүхэн цаг үед ДГБ, ДХБ, НҮБ-ын Худалдаа хөгжлийн агентлаг, АХБ, КАРЕК, Их түмэн санаачилга болон бусад олон улсын байгууллагатай олон талт хамтын ажиллагааг ялангуяа худалдааг хөнгөвчлөх чиглэлд өргөжүүлэн, хөгжүүлж ирсэн.

Дэлгэрэнгүй: ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА