mn GB
Mobile menu
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ НЭГДСЭН САН  БАЙГУУЛАГДАХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ НЭГДСЭН С…

Олон улсын санхүүгийн корпорациас дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Руфат Алимарданов нар Монгол Улсын “Гадаад...

ЭРҮҮГИЙН ШИНЖТЭЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ

ЭРҮҮГИЙН ШИНЖТЭЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ

Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын  Техник импорт дахь Гаалийн хяналтын бүсэд 2019.06.27-ны өдөр АНУ-аас чингэлэгээр ирсэн, “А” компани хуучин хувцас гэж мэдүүлсэн түүвэр ачаандаа  хязгаарласан бараа...

ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

НҮБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 26-ныг Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Үүнтэй холбогдуулан Гаалийн ерөнхий газраас хар тамхины хор хөнөөлийг иргэдэд сурталчлан таниулах, хилийн хяналтын байгууллагын...

НҮБ-ИЙН “ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗҮҮН БҮСИЙН ХИЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

НҮБ-ИЙН “ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ӨДӨР”-ИЙГ ТОХ…

НҮБ-аас зарласан “Хар тамхины эсрэг олон улсын өдөр” 2019 оны 06 дугаар сарын 26-нд болох гэж буйг тохиолдуулан Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Цагдаагийн ерөнхий газрын...

ХОЁР ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Гадаад хамтын ажиллагааны хэлтэс нь гадаад орны гаалийн байгууллагатай хоёр талын найрсаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиг үүргийн хүрээнд Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хэлэлцээрийг сүүлийн 5 жилд Бүгд Найрамдах Беларусь Улс, БНЭУ-тай байгуулж, өнөөдөр хоёр улсын Засгийн газар хоорондын  хэлэлцээрийг 16 оронтой байгуулаад байна. Хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд хоёр хөрш болон бусад орны гаалийн байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн онцлог ажлуудаас дурдвал:

ХӨРШ ОРНУУДТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ХАМТЫН АЖИЛЛАГАА. Аливаа улс орны хөгжилд хөрш орнуудтайгаа өрнүүлж буй хамтын ажиллагаа голлох үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улс нь нутаг дэвсгэрийн хувьд дэлхийн 19 дэх том гүрэн хэдий ч далайд гарцгүй, хоёр том гүрний дунд оршдог онцлогтой билээ. Иймд Монголын гаалийн байгууллага хөрш орнуудынхаа гаалийн байгууллагуудтай бүх түвшинд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хөгжүүлэх нь хамгаас чухал юм.

  • Монгол-Оросын гаалийн хамтын ажиллагаа: Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол-Оросын гаалийн байгууллагууд олон чиглэлээр идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллаж, жилээс жилд хоёр талт хамтын ажиллагаа улам өргөжин, хөгжиж ирсэн. Монгол-Оросын гаалийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа 1993-2017 онуудад байгуулсан Засгийн газар хоорондын болон байгууллага хоорондын хэлэлцээр, протокол, санамж бичиг, төлөвлөгөө зэрэг 17 баримт бичгээр зохицуулагдаж байна. Сүүлийн 5 жилд хоёр орны гаалийн хамтын ажиллагаа улам эрчимжин, өмнө санаачилсан ажлууд биеллээ олж эхлээд байна. Өнгөрсөн5 жилд хийсэн гол онцлох ажил нь 2015 онд байгуулсан “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратеги хамтын ажиллагааны 2015-2019 оны төлөвлөгөө ” юм. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд “Гаалийн хяналтын үр дүнг дээшлүүлэх зорилгоор рентген тоног төхөөрөмжийн тусламжтай авсан мэдээллийг солилцох тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын Хэлэлцээр” болон “Тодорхой нэр төрлийн бараанд хийх гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын Протокол”-ыг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан. Хоёр талт эдгээр бичиг баримтын дагуу Монгол-ОХУ-ын олон улсын хилийн Алтанбулаг-Хиагт боомтод рентген тоног төхөөрөмжийн тусламжтай авсан тодорхой нэр төрлийн барааны мэдээллийг гаалийн хяналтын зорилгоор солилцож эхэлсэн нь гаалийн бүрдүүлэлтэд зарцуулсан цаг хугацааг бууруулж, улмаар гаалийн харилцаанд оролцогчдын итгэлийг хүлээж, гадаад худалдааг хөнгөвчлөхөд нөлөөлж байна. Дараах зурагт сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол-Оросын гаалийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлаас тоймлон үзүүлэв.

Зураг 1. Монгол-Оросын гаалийн байгууллагын хамтын ажиллагаа (2013-2017 он)

GHA1

Хоёр байгууллагын дарга нарын 11 дүгээр уулзалтаар дараах асуудлуудыг хэлэлцэж, харилцан санал солилцсон. Үүнд:

  • Монгол-Оросын гаалийн байгууллагуудын хооронд байгуулсан хэлэлцээр, төлөвлөгөө, протокол, санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлыг идэвхжүүлэхийг Талууд дэмжиж, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар санал солилцсон;
  • “Тодорхой нэр төрлийн бараанд хийх гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Протокол” болон “Гаалийн хяналтын үр дүнг дээшлүүлэх зорилгоор рентген тоног төхөөрөмжийн тусламжтай авсан мэдээллийг солилцох тухай Хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр харилцан тохиролцсон.

ОХУ-ын Сочи хотноо 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан хоёр орны гаалийн байгууллагын өндөр хэмжээний уулзалтаар гаалийн зөрчилтэй тэмцэх чиглэлээрхамтран ажиллах Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор монголын гаалийн ажилтнуудад зориулан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж байгаамансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бодисыг таньж илрүүлэхэд шаардлагатай гаальчдын чадвар, мэдлэгийг дээшлүүлэх сургалтын талаар харилцан тохиролцсоны дагуу тус сургалтыг 09 дүгээр сард Монгол Улсад амжилттай зохион байгуулав. Тус сургалтад монголын гаалийн нийт ажилтнуудаас 100 гаруй байцаагч, ахлах байцаагчхамрагдсан нь нийт гаалийн ажилтнуудын 10 орчим хувийг эзэлж байна. Түүнчлэн Алтанбулаг-Хиагт боомтод тодорхой нэр төрлийн барааны рентген зургийг харилцан солилцож, статистикийн зэрэгцүүлэлтийг хийж хэвшүүлэн, үр дүнд нь эрсдэл тооцон ажиллаж эхэлсэн, мөн 2014 оны 03 дугаар сард монгол-оросын гаалийн байгууллагын хооронд анх удаа видео хурал зохион байгуулсан зэрэг шинэ ажлууд хийгдлээ.

Монгол-Хятадын гаалийн хамтын ажиллагаа: “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 1993 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулснаар Монгол, Хятадын гаалийн хамтын ажиллагааны суурь тавигдсан юм. Энэ цагаас хойш хоёр орны хамтын ажиллагаа хоср Засгийн газрын болон хоёр гаалийн байгууллагын хооронд байгуулагдсан хэлэлцээр, протокол, санамж бичиг, төлөвлөгөө зэрэг 7 үндсэн баримт бичгээр зохицуулагдаж байна.>

Монгол-Хятадын гаалийн байгууллагын дарга болон дэд дарга нарын уулзалтыг 2014 онд 2 удаа Монгол Улсад болон БНХАУ-д, 2016 онд Монгол Улсад зохион байгуулж, дээрх үндсэн баримт бичгийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улс, БНХАУ-ын гаалийн "Хилийн хамтарсан шалгалт"-ын ажлын хэсгийг анх 2006 онд байгуулан, 8 удаагийн уулзалтыг зохион байгуулж, манифестийн мэдээллийг цаасаар болон цахим хэлбэрээр солилцох, ачааны рентген зураг солилцох, үүнтэй уялдуулан манифестийн мэдээллийг ижилтгэх, цахим хэлбэрээр мэдээлэл солилцохтой холбоотой технологийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зэрэг олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ирлээ. “Хилийн хамтарсан шалгалт”-ын ажлын хэсгийн сүүлийн 3 хуралдааныг ГЕГ-ын чиглэл хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй хамтран амжилттай зохион байгуулж, гаалийн хяналтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Дараах зурагт сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол-Хятадын гаалийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлаас тоймлон үзүүллээ.

Зураг 2. Монгол-Хятадын гаалийн байгууллагын хамтын ажиллагаа (2013-2017 он)

GHA2

Монгол-Хятадын гаалийн дарга нарын айлчлалын үр дүнд хамтарсан шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, статистикийн зөрүүнд дүн шинжилгээ хийх, зөрчлийн мэдээлэл солилцох механизм бий болгох, мэдээллийн технологийн шинжээчдийн уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцоход учир буй технологийн хүндрэлээс гарах, Манжуур-Дорнодын гаалийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцаа холбоогоо сайжруулах, бусад хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн амжилттай нэвтрүүлсэн байна.

ХОЁР ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ БУСАД ОРОН: Монголын гаалийн байгууллага дэлхийн улс орнуудын гаалийн байгууллагатай найрсаг, хамтын ажиллагааг өрнүүлэхэд ихээхэн анхаарч, өнөөгийн байдлаар хоёр талт хамтын ажиллагааг 16 оронтой байгуулан ажиллаж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд хоёр талт хамтын ажиллагаа бүхий орнуудын гаалийн байгууллагатай хийсэн онцлох ажлуудыг товчлон үзүүллээ.

Зураг 3. Хоёр талт гаалийн байгууллагын хамтын ажиллагаа (2013-2017 он)

GHA3

banner 1
 

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Prev Next
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ НЭГДСЭН САН  БАЙГУУЛАГДАХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ НЭГДСЭН САН Б…

Олон улсын санхүүгийн корпорациас дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Руфат...

Дэлгэрэнгүй
ЭРҮҮГИЙН ШИНЖТЭЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ

ЭРҮҮГИЙН ШИНЖТЭЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ

Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын  Техник импорт дахь Гаалийн хяналтын бүсэд 2019.06.27-ны өдөр АНУ-аас чингэлэгээр ирсэн, “А” компани хуучин хувцас гэж...

Дэлгэрэнгүй
ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

НҮБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 26-ныг Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Үүнтэй холбогдуулан Гаалийн ерөнхий газраас хар тамхины хор хөнөөлийг иргэдэд...

Дэлгэрэнгүй
НҮБ-ИЙН “ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗҮҮН БҮСИЙН ХИЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

НҮБ-ИЙН “ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУ…

НҮБ-аас зарласан “Хар тамхины эсрэг олон улсын өдөр” 2019 оны 06 дугаар сарын 26-нд болох гэж буйг тохиолдуулан Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг...

Дэлгэрэнгүй
“ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭР, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

“ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДААГ ХӨ…

Гаалийн ерөнхий газрын Худалдааг хөнгөвчлөх ажлын хэсгээс санаачлан Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй Монгол Улсын худалдааг дэмжих төсөл(TRAM)-тэй хамтран“Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр,...

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА,  БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, БНХАУ-ЫН Г…

         Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН)-ийн хөтөлбөр нь гадаад худалдааны түнш орны гаалийн байгууллагатай Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээр (цаашид ХХЗХ гэх) байгуулсны үндсэн...

Дэлгэрэнгүй
“БҮТЭЭЛЧ ОРЧИН-ЗӨВ ХАНДЛАГА” АЯН

“БҮТЭЭЛЧ ОРЧИН-ЗӨВ ХАНДЛАГА” АЯН

Гаалийн Ерөнхий Газрын харъяа Улаанбаатар хот дахь Гаалийн газар хууль ёсны гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, татварын орлогын биелэлтийг хангах чиглэлд...

Дэлгэрэнгүй
ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ”, “УХААЛАГ ХАРИЛЦАА” БАГЦ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ”,…

Буянт Ухаа дахь гаалийн газар түүхт 70 жилийн ойн баяраа амжилт бүтээлээр дүүрэн угтах зорилготой хувь хүний хөгжил, харилцааны чиглэлээр чадавхийг бэхжүүлэх багц сургалтыг зохион...

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ГЕГ-ЫН ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАР,  ОХУ-ЫН ХГА-НЫ СИБИРИЙН ГААЛИЙН ГАЗАР, АЛС ДОРНОДЫН ГААЛИЙН ГАЗАР  БОЛОН МОНГОЛ-ОРОСЫН ХИЛИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН  ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АЖЛЫН УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ УЛСЫН ГЕГ-ЫН ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН …

“Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2015-2019 оны төлөвлөгөө”-ний хүрээнд ГЕГ-ын Гаалийн хяналт шалгалтын газар, ОХУ-ын ХГА-ны Сибирийн гаалийн газар,...

Дэлгэрэнгүй