mn GB
Mobile menu

МОНГОЛ УЛСАД СУУГАА АНУ-ЫН ЭЛЧИН САЙДТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ

       USA

Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Женнифер Зимдал Галтыг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хамтран ажиллах чиглэлээр харилцан санал солилцов. Уулзалтад элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ноён Жон Мак Даниелс, Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын газрын дарга Э.Мөнхөө, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга П.Баттөр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Цолмон, мөн хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч Н.Өнөрцэцэг нар оролцов.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛСАД СУУГАА АНУ-ЫН ЭЛЧИН САЙДТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ

ХАНХ ДАХЬ ГААЛИЙН ХОРОО БОЛОН БУРИАД-МОНДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УУЛЗАЛТ

5

Тус гаалийн хороо нь Ханх дахь АЗШНБоомт дээр 2016 оны 11 дүгээр сарын 02-нд ОХУ-ын Буриал-Мондын гаалийн байгууллагатай уулзалт хийлээ. Уулзалтанд: ОХУ-ын талаас Буриадын гаалийн дарга В.С.Томин, зөрчил хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан орлогч дарга Б.С.Тулесонов, Монды хариуцсан дарга А.В.Чагдуров, Дүн шинжилгээ хариуцсан орлогч дарга Д.М.Шакталаева нар, Монгол талаас Ханх дахь гаалийн хороон дарга Ч. Саранхүү, ГУАБ Л.Ганбат, ГУБ Б. Оюунчимэг, ГУБ Б. Ичинхорлоо нар оролцлоо. Уулзалтаар зөрчлийн мэдээг солилцож, хамтын ажиллагаагаа сайжруулалаа.

Дэлгэрэнгүй: ХАНХ ДАХЬ ГААЛИЙН ХОРОО БОЛОН БУРИАД-МОНДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УУЛЗАЛТ

ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ САНГИЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАВ.

Germany

ХБНГУ-ын Холбооны Сангийн Яамны гаалийн асуудал эрхэлсэн газрын дарга Таня Милденбергер, гадаад хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Томас Мазетын хамт 2016 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Гаалийн ерөнхий газарт ажлын айлчлал хийв.

Дэлгэрэнгүй: ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ САНГИЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАВ.

ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН ГААЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-ЫН МОСКВА ХОТОД АЖИЛЛАВ.

1

ОХУ-ын Холбооны гаалийн албаны урилгаар МУ-ын ГЕГ-ын дарга Б.Асралт тэргүүтэй монголын гаалийн төлөөлөгчид “Гаалийн алба-2016” олон улсын XVII үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцах, ОХУ-ын  Холбооны гаалийн албаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан гаалийн байгууллагын дарга нарын дугуйн ширээний ярилцлагад оролцохоор 2016 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Москва хотод ажиллав.

Дэлгэрэнгүй: ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН ГААЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-ЫН МОСКВА ХОТОД АЖИЛЛАВ.

МОНГОЛ-ОРОС-ХЯТАДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛОВ

3 talt

Тажикистан улсын нийслэл Душанбе хотод 2014 оны 9-р сард Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар уулзах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Талын зам” санаачлага, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Евразийн эдийн засгийн холбоо” байгуулах санал, БНХАУ-ын дарга Си Зинь Пин “Нэг бүс-нэг зам” санаачлага тус тус дэвшүүлж, улмаар гурван улсын хамтын ажиллагааны эх суурийг тавих, цаашид хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон     юм.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ-ОРОС-ХЯТАДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛОВ

БНХАУ-ЫН НИЙГМИЙН АЮУЛААС ХАМГААЛАХ ЯАМНЫ ЗАХИРАЛ ЛИЮ ЮЭЖИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ЗОЧЛОВ.

0J8A2294

     БНХАУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яамны захирал Лию Юэжин тэргүүтэй төлөөлөгчдийг 2014 оны 10 дугаар сарын 07-нд Гаалийн ерөнхий газарт хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монголын талаас Гаалийн ерөнхий газрын Хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх газар, Гаалийн зөрчил хөдөлгөөнт хяналтын газрын удирдах албан тушаалтнууд, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн удирдах албан тушаалтнууд байлцав.

Дэлгэрэнгүй: БНХАУ-ЫН НИЙГМИЙН АЮУЛААС ХАМГААЛАХ ЯАМНЫ ЗАХИРАЛ ЛИЮ ЮЭЖИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ГААЛИЙН ЕРӨНХИЙ...

ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ 13-Р УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО (2)

zurag.jpg

Азийн Хөгжлийн Банкны Төв Азийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийнГаалийн хамтын ажиллагааны хорооны 13-р уулзалтыг Киргиз улсын Гаалийн байгууллагатай хамтран 2014 оны 9-р сарын 22-23-ны өдрүүдэд Киргиз улсын Иссикул хотод зохион байгуулагдлаа.

Уулзалтад Төв Азийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийнгишүүн орон болох Афганистан, Азербайджан, БНХАУ, Казакстан, Киргиз, Монгол, Пакистан, Тажикистан, Туркменистан, АХБ, Дэлхийн гаалийн байгууллага, Япон (донор) болон Узбекстан орнуудын Гаалийн байгууллага дэд сайд, дарга зэрэг удирдах ажилтнууд, Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын харьяа Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга Т.Мөнхчулуун, Улаанбаатар хотын гаалийн газрын дарга Д.Довчинсүрэн зэрэг төлөөлөгчид оролцлоо.

Дэлгэрэнгүй: ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ...

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

uulzalt

Айлчлалын зорилго

БНСУ-ын Гаалийн байгууллагын дарга Ким Нак Хой-гоос ирүүлсэн урилгын дагуу БНСУ-ын Гаалийн албанд зочилж, БНСУ-Монгол Улсын гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашид хамтран ажиллах чиглэлийг харилцан тохиролцох.

Айлчлалын хугацаа

Айлчлал2014 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд зохион БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БҮГД...