mn GB
Mobile menu

ИМПОРТЫН БАРААНЫ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ, ТОГТООЛЫН ЗААЛТУУД

Татвараас чөлөөлөгдсөн бараа

Татвараас чөлөөлөх үндэслэл, хуулийн заалт

Чөлөөлөгдөх татварын төрөл

Тайлбар

Засгийн газрын шугамаар авсан буцалтгүй тусламжийн бараа

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.2 дахь заалт; “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.3 дахь заалт;

Гааль, НӨАТ

1.Сангийн яамны бүртгэлийн хуудас;       2. ГЕГ-т хандсан албан бичиг;                                 3. ГЕГ-ын дарга болон дэд даргын гарын үсэг бүхий албан бичиг бүрдүүлэлт хийх тухай бүрд шаардана.

Олон улсын гэрээний дагуу хандивлагч байгууллагаас авсан тусламжийн бараа

Засгийн газрын бус шугамаар авсан тусламж

Олон улсын гэрээний дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, төлөөлөгчийн газрын албан хэрэгцээний бараа

УИХ-аас тухайн хэлэлцээрийг соёрхон баталсан хууль;

Олон улсын гэрээний дагуу гадаад орны Засгийн газар, банк санхүүгийн байгууллагаас олгож байгаа зээлийн төслийн хүрээнд нийлүүлсэн бараа

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.13 дахь заалт; “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.3 дахь заалт;УИХ-аас тухайн зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан   хууль;

Гааль, НӨАТ

Соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах материал, техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.22 дахь заалт;

НӨАТ

ГЕГ-ын дарга болон дэд даргын гарын үсэг бүхий албан бичиг бүрдүүлэлт хийх тухай бүрд шаардана.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.12 дахь заалт;

НӨАТ

ГЕГ-ын дарга болон дэд даргын гарын үсэг бүхий албан бичиг бүрдүүлэлт хийх тухай бүрд шаардана.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүч

2017.12.22-ны өдрийн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль;                                               “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль;

Гааль, НӨАТ

Хуулийн заалтын дагуу гаалийн газар хороод дээр татвараас чөлөөлөгдөнө. 2021.01.01 хүртэлх хугацаанд мөрдөнө.

Импортоор оруулах бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, модон бэлдэц, хагас боловсруулсан модон материал

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.7 дахь заалт; “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.20 дахь заалт;

Гааль, НӨАТ

Хуулийн заалтын дагуу гаалийн газар хороод дээр татвараас чөлөөлөгдөнө.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, хиймэл эд эрхтэн, тэдгээрийн эд анги, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын авто тээврийн хэрэгсэл

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.1 дахь заалт; “Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.12 дахь заалт; “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.4 дахь заалт;

Гааль, НӨАТ

ГЕГ-ын дарга болон дэд даргын гарын үсэг бүхий албан бичиг шаардана.

Эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.5 дахь заалт; “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.8 дахь заалт;

Гааль, НӨАТ

ГЕГ-ын дарга болон дэд даргын гарын үсэг бүхий албан бичиг шаардана.

Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, механизм, техник, хэрэгсэл, тоноглол

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.6 дахь заалт; “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.9 дахь заалт;

Гааль, НӨАТ

Засгийн газрын 2015.12.21-ний өдрийн 503 дугаар тогтоолоор баталсан жагсаалтын дагуу гаалийн газар хороод дээр татвараас чөлөөлөгдөнө.

Импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл

2017.02.02-ны өдрийн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль;

Гааль

Засгийн газрын 2017.06.14-ний өдрийн 168 дүгээр тогтоолын хавсралт дээрх жагсаалтыг дагуу гаалийн газар хороод дээр татвараас чөлөөлөгдөнө.         2018.12.31 хүртэлх хугацаанд мөрдөнө.

Томуугийн А хүрээний /H1N1/ вирусын халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис

2009.10.30-ны өдрийн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль; “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль;

Гааль, НӨАТ

Засгийн газрын 2009.11.04-ний өдрийн 335 дугаар тогтоолоор баталсан жагсаалтын дагуу гаалийн газар хороод дээр татвараас чөлөөлөгдөнө.

Импортоор оруулах хориглосноос бусад мод, сөөгний үр, тарьц, суулгац

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.7 дахь заалт;

Гааль

Хуулийн заалтын дагуу гаалийн газар хороод дээр татвараас чөлөөлөгдөнө.

Импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулах шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис

2016 оны 02–р сарын 5-ны өдрийн "Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай" хууль;

НӨАТ

Засгийн газрын 2016.04.04-ний өдрийн 197 дугаар тогтоолоор баталсан жагсаалтын дагуу гаалийн газар хороод дээр татвараас чөлөөлөгдөнө.     2020.12.31хүртэлх хугацаанд мөрдөнө.

Сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.18 дахь заалт;                         “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.28 дахь заалт;

Гааль, НӨАТ

Засгийн газрын 2016.04.04-ний өдрийн 198 дугаар тогтоолоор баталсан жагсаалтын дагуу гаалийн газар хороод дээр татвараас чөлөөлөгдөнө.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг   сайжруулах зорилгоор импортоор оруулж байгаа агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмж

2018.01.12-ны өдрийн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль; ”Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль;

Гааль, НӨАТ

Засгийн газрын 2018.05.30-ны өдрийн 157 дугаар тогтоолоор баталсан жагсаалтын дагуу гаалийн газар хороод дээр татвараас чөлөөлөгдөнө.

Импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц

2018.05.10-ны өдрийн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль,

Гааль, НӨАТ

Засгийн газар тогтоол батална. 2019.01.01-нээс мөрдөж эхэлнэ. 2018.01.01-2018.12.31 хүртэлх хугацаанд төлсөн татварыг буцаан олгоно.                       2022.12.31 хүртэлх хугацаанд мөрдөнө.

Гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хайгуулын нийт хугацаанд болон ашиглалтын эхний 5 жилд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.16 дахь заалт; “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.25 дахь заалт;

Гааль, НӨАТ

ГЕГ-ын дарга болон дэд даргын гарын үсэг бүхий албан бичиг бүрдүүлэлт хийх тухай бүрд шаардана.