mn GB
Mobile menu

Хүний нөөцийн бодлого

XXI зууны нийгэм, эдийн засгийн хөгжилд гаалийн байгууллагын үүрэг өсөн нэмэгдэж, улсын төсөв бүрдүүлэхээс гадна мэдээллийн технологи ашиглан үндэсний аюулгүй байдал, хүн ардын эрүүл мэнд, удмын санг хамгаалах биотерроризм, хар тамхи мансууруулах бодис, байгаль орчинд ээлтэй “Ногоон гааль”, хилийн нэгдсэн хяналт зэрэг тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулж шинэ нөхцөлд шинэлэг байдлаар ажиллах шаардлага тавигдаж байна.

Гадаад худалдааны шинэ шатанд гаалийн байгууллага өөрийн чадавхийг нэмэгдүүлэх, эрсдлийн удирдлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, мэдлэг оюунд суурилсан хяналтыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн ур чадвартай, ёс зүй, харилцааны соёлтой гаалийн ажилтнуудыг төлөвшүүлэх чухал шаардлагатай боллоо.

Гаалийн байгууллагын бүх шатанд эрсдлийн удирдлагад суурилсан хяналт, шалгалтын шуурхай соёлтой үйлчилээг хослуулан гаалийн хэрэгт мэргэшсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ёс зүйн төлөвшилтэй ажиллагсдаар бэхжүүлэх, тэдний ажлын үр дүнг дээшлүүлэх, гүйцэтгэлийг сайжруулах, тасралтгүй сурган, хөгжүүлэх, албан тушаал дэвшүүлэх, сонгон шалгаруулах, сэлгэн ажиллуулах, ажиллах хүчний өнөөгийн нөөц болон ирээдүйн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж үе шаттай хэрэгжүүлж байна.

Гаалийн байгууллагын хүний нөөцийн Өнөөгийн байдал

Гаалийн ерөнхий газар болон дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодын бүтэц орон тоог 2009, 2010 онуудад шинээр баталж шаардлагатай хүний нөөцөөр хангах, сэлгэн ажиллуулах, байршуулах нөхцөл бүрдсэн.

Ажиллагсдын хүйсийн байдлыг авч үзвэл:

Хүйс

Улаанбаатарын бүс

Төвийн бүс

Зүүн

бүс

Баруун бүс

Хангайн бүс

Нийт

 
 

1.

Эмэгтэй

304

148

19

26

24

521

 

2.

Эрэгтэй

194

153

38

49

14

448

 
 

Нийт

498

301

57

75

38

969

 

 

 

 

 

 

 

 

Насны хувьд:

Насны түвшин

Улаанбаа-тарын бүс

Төвийн бүс

Зүүн бүс

Баруун бүс

Хангайн бүс

Нийт

1

22-30

80

29

16

20

8

153

2

31-40

155

122

18

19

8

322

3

41-50

210

113

19

26

15

383

4

50-дээш

53

37

4

10

7

111

 

Нийт

498

301

57

75

38

969

Насжилттай холбоотойгоор эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогын баталгаат байдлыг хангах, тэдэнд ээлтэй амьдрах орчинг бүрдүүлэх зэрэг шийдвэрлэх ёстой олон асуудал шинээр гарч байна. Иймд энэ үйл явцад бэлтгэн насжилтын үйл явцыг угтан хэрэгжүүлэх, хөдөлмөрийн насны ажилтнуудын насжих үйл явцад бүхий л талаар бэлтгэх, ахмад настай ажилтнуудын аж байдлыг сайжруулах, байгууллагын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд тэдний нөөц бололцоог ашиглах стратегийг боловсруулах шаардлагатай байна.

Гаалийн албанд ажилласан ажлын туршлагаар нь авч үзвэл:

Д/д

Ажилласан жил

Улаанбаатарынбүс

Баруун бүс

Хангайнбүс

Төвийнбүс

Зүүн

бүс

Нийтдүн

1.

1 - 5

148

47

27

42

34

301

2.

6-10

111

4

25

34

43

217

3.

11 - 15

132

10

10

28

58

239

4.

16 -20

84

12

11

24

43

175

5.

21-ээс дээш

23

2

2

6

3

37

 

Нийт

498

75

75

134

181

969

Мэргэжлийн байдлаар нь авч үзвэл:
HR 2011 09 28 001

Гаалийн байгууллагын ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР:

Нийт гаалийн байгууллагын хэмжээнд хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх стратеги зорилтын хүрээнд тасралтгүй суралцагч байгууллага болох зорилт тавьж ажиллаж байна. 2009-2011 оны сургалтын төлөвлөгөөнд гаалийн улсын байцаагчийн чиглүүлэх , давтан, мэргэшүүлэх болон он-лайн, зайн, бүсчилсэн, ажлын байран дээрх сургалтуудыг зохион байгуулж ажиллалаа.

Гаалийн байгууллага гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар үйл ажиллагаагаа төгөлдөржүүлэх, ДГБ болон бусад орны туршлагаас суралцах зорилт тавьж ажилласан ба хөрш орнуудтай хил орчмын гаалийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, Төв азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны CAREC хөтөлбөрийг хэрэгжүүлэх, НҮБ, ДХБ, АСЕМ, АНУ-ын ОУХА, ЖАЙКА, КОЙКА болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж тэдний туслалцааг гаалийн байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр авч ажиллав.

2010 онд БНХАУ, ОХУ, Малайз, БНСУ, Япон, Голланд улсын гаалийн байгууллагуудын гаалийн хяналт, шалгалтын онцлог арга барил, хэрэгжүүлж буй хөтөлбөр, туршлагаас суралцах зорилгоор 150 гаруй гаалийн улсын байцаагчийг сургалтанд хамрууллаа. Сургалтанд хамрагдсан ажиллагсад тайлан тавих, тухайн чиглэлээр хийсэн ажлын үр дүнг эргэн тооцох, нэвтрүүлсэн туршлага зэргийг харгалзан ажлыг дүгнэх тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТАЛААР:

Гаалийн байгууллагыг мэргэжлийн боловсон хүчнээр тасралтгүй хангах, чадварлаг, ёс зүйтэй ажиллагсдаар гаалийн албыг бэхжүүлэх зорилгоор шаардлагатай ажлын байранд сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу ил тод, нээлттэй байдлаар зохион байгуулж байна.

Улсын Их Хурлын 2004 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны сратеги”-ийн баримт бичгийн 4.3-т “Шинэтгэлийн дунд хугацаанд төрийн байгууллагын ажиллагсадыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг ирээдүйд шаардагдах ажилтны орон тоо, ур чадвар, мэдлэг чадвар ба зардлыг тусгасан байгууллагын хүний нөөцийн төлөвлөгөөтэй нягт уялдуудлан хэрэгжүүлнэ” гэж заасан тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

ГААЛИЙН ШИНЭТГЭЛИЙН ХҮРЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Гадаад худалдааг хөнгөвчлөх нь зөвхөн гаалийн байгууллага бус, улс орнуудын Засгийн газрын хамгийн их анхаарал хандуулж буй асуудал бөгөөд дэлхийд хэрэгжиж байгаа шинэтгэлийн хөтөлбөрүүдийн гол сэдэв болоод байна. Мэдээллийн технологийн хөгжил гадаад худалдаанд оролцогчдыг илүү ойртуулж, интернет худалдааг хөгжүүлж, худалдааны үйл ажиллагааг хялбар болгож байна. Нөгөө талаар бизнес хүрээнийхэн худалдааг хөнгөвчлөх, тээвэрлэлтийг хөнгөн шуурхай болгох орчин үеийн технологи нэвтрүүлэхэд ихээхэн чармайлт гаргаж байна. Иймд мэдээллийн технологийн дэвшилтэт арга хэрэгслийг гаалийн үйл ажиллагаанд өргөнөөр ашиглах шаардлага зүй ёсоор гарч ирж байна.

Эрсдэл тооцох системд үндэслэн гаалийн хяналтын стратегийг хэрэгжүүлэх, гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигч бараа, тээврийн хэрэгслэлд тавих хяналтад эрсдэл тооцох аргыг хэрэгжүүлж эхэллээ.

Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан судалгаанаас үзэхэд Монгол Улс дэлхийн 180 орноос нийт экспортын хэмжээгээр 131, импортын хэмжээгээр 150 дугаар байранд орж байна. Дэлхийн зах зээлд Монгол Улсын эзлэх жин бага ч гадаад худалдааны эргэлт жилд дунджаар 50-60 хувиар нэмэгдэж, улс орны эдийн засагт оруулах хувь нэмэр жилээс жилд өсч байна.

Монгол Улсын газар нутгийн хэмжээ, далайд гарцгүй байршил, хүн амын нягтрал, суурьшил, эдийн засгийн жижиг цар хүрээ, дэд бүтцийн сул хөгжил зэрэг нь хүний нөөцийн шинэлэг, уян хатан, оновчтой хөтөлбөрийг боловсруулах шаардлага болж байна.

Дэлхийн гаалийн байгууллага, бүс нутаг, гадаад улс орон, бусад төрийн болон төрийн бус байгууллагийн зөвлөмж, тэргүүн туршлага, оновчтой саналуудыг өөрийн орны онцлог, байгууллагын чиг үүрэгтэй уялдуулж нэвтрүүлэх, байгууллагын хүний нөөцийн чадавхийг тасралтгүй дээшлүүллээ.

Гаалийн байгууллагын хүний нөөцийн хөтөлбөрийг дор дурьдсан зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна. Үүнд:

1. Гаалийн байгууллагыг мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөөр бэхжүүлж оновчтой байршуулах, сэлгэн ажиллуулах;
2. Эрсдлийн удирдлагад суурилсан хяналт, шалгалтыг зохион байгуулахад ажиллагсдыг мэргэшүүлэх, ёс зүй, харилцааны соёлын түвшинг дээшлүүлэх, тасралтгүй сурч боловсрох нөхцлөөр хангах, Дэлхийн гаалийн байгууллага, бүс нутгийн орнууд болон бусад орны тэргүүн туршлагыг нэвтрүүлэх;
3. Удирдах ажилтны нөөцийн сан бүрдүүлэх, сургах мэргэшүүлэх, албан тушаал дэвшүүлэх, удирдлагын манлайллыг хангах, удирдан зохион байгуулах үр ашигтай арга барилыг нэвтрүүлэх;
4. Сахилга хариуцлага, шагнал урамшууллын оновчтой системийг хэрэгжүүлэх;
5. Эрүүл мэнд, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулж, ажилтнуудын ажиллах зохистой орчинг бүрдүүлэх.

ТӨРИЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР