mn GB
Mobile menu

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

logo blue

2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101 дүгээр тогтоолын дагуу 2018.01.01-нээс 2019.01.01 өдөр хүртэлх хугацаанд импортлосон тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц импортлосон аж ахуйн нэгж иргэд бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагад хандаж татвар буцаан авах асуудлаа 2019 оны 6 дугаар сарын 1-ний дотор шийдвэрлүүлнэ үү.

“ЗЭРЛЭГ АМЬТНЫГ ХАМГААЛАХ, ХУУЛЬ БУС ХУДАЛДАА, ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХЭД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРОЛЦОО БА АЛБАНЫ ЭРЭЛЧ НОХОЙ АШИГЛАХЫН АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО

logo tom blue

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төв Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг хамтран “Зэрлэг амьтныг хамгаалах, хууль бус худалдаа, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд төрийн байгууллагуудын оролцоо ба албаны эрэлч нохой ашиглахын ач холбогдол” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. (2019.03.22) Уулзалтад ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малон нар оролцож үг хэллээ.

Дэлгэрэнгүй: “ЗЭРЛЭГ АМЬТНЫГ ХАМГААЛАХ, ХУУЛЬ БУС ХУДАЛДАА, ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХЭД ТӨРИЙН...

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 3-Р САРЫН 18-НЫ БАЙДЛААР 545.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН БАЙНА

logo

     Гаалийн байгууллага 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 18-ныг дуустал буюу ажлын 50 хоногт 545.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 10.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 3-Р САРЫН 18-НЫ БАЙДЛААР 545.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН БАЙНА

ИХ ХЭМЖЭЭНИЙ ТАРИАГ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

maxresdefault

Гаалийн ерөнхий газрын харъяа Улаанбаатар хот дахь гаалийн газар 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр БНАСАУ-аас МУ-ын иргэн “Н”-ийн нэр дээр төмөр замаар илгээсэн хувийн ачаа бүхий тээшинд 3200 ампул “Kumdang” гэх тариаг нууж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох ажиллагааг хийж байна.

Дэлгэрэнгүй: ИХ ХЭМЖЭЭНИЙ ТАРИАГ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСӨЛ

 

ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

68a56ba5953520ea3d484971445c3b0d

Хэрэгжүүлэгч байгууллага

Монгол улсын Сангийн яам

Гүйцэтгэгч байгууллага

Монгол улсын Гаалийн ерөнхий газар

Төслийн зорилго

Хилийн үйлчилгээг сайжруулах замаар гадаад худалдааг илүү шуурхай, боловсронгуй болгох, бараа эргэлтийг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, худалдаа эрхлэхэд зарцуулж буй зардал бууруулах, цаг хугацаа хэмнэхэд оршино

Төслийн үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэг

  1. Алтанбулаг, Бичигт, Замын-Үүд хилийн боомтуудын барилга, байгууламж ба тоног төхөөрөмжийн шинэчлэх, сайжруулах
  2. Гаалийн автоматжуулсан мэдээллийн систем /КАИС/-ийг сайжруулах, сүлжээний дэд бүтцийг өргөтгөх, тоног төхөөрөмжийг шинэчлэх
  3. Гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэх ажлыг хангах

Төслийн санхүүжилт

Азийн хөгжлийн банкны санхүүжилт – 27.0 сая ам.доллар

Монгол улсын Засгийн газар – 2.07 сая ам. доллар

Төсөл хэрэгжилтийн хугацаа

2017 - 2024

Дэлгэрэнгүй: ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСӨЛ

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТ БОЛОН МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ”СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

IMG 0178

Гаалийн байгууллага гүний болон хилийн боомтын 50 алба хаагчдыг хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх чадавхийг дээшлүүлэх сургалтанд хамрууллаа. Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төв, Эрэлч нохойн сургалтын төв хамтран 2019 оны 3 дугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд уг сургалтыг зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй: “ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТ БОЛОН МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ...

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГААЛИЙН ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ХЭСГИЙН III ХУРАЛДААН МОСКВАД БОЛЛОО

123

Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зяньпин нар Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр анх удаа хамтдаа уулзаж, тус уулзалтын үеэр гурван орны төрийн тэргүүн нарын дэвшүүлсэн санал, санаачилгыг гурван орны гаалийн байгууллагууд дэмжин хүлээн авсанюм. Ийнхүү Монгол, Орос, Хятадын гаалийн байгууллагууд 2015 онд гурван талт анхны бичиг баримтуудыг байгуулж “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гаалийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГААЛИЙН ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ХЭСГИЙН III ХУРАЛДААН...

УХШИГГ, УЛС ХООРОНДЫН ИЛГЭЭЛТИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ ААН-ЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО

3333Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь гааль биенесийн түншлэлийн хүрээнд 2019.02.20-ны өдөр улс хоорондын илгээлтийн тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-тэй хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: УХШИГГ, УЛС ХООРОНДЫН ИЛГЭЭЛТИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ ААН-ЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО

ГАШУУНСУХАЙТЫН БООМТООР ИРГЭН Т ХАР ТАМХИ НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗАВДСАНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

 

71d14d mus x974

Өнөөдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдөр Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуунсухайт дахь гаалиар Монгол Улсын иргэн “Т” гэгч этгээд биедээ хар тамхи нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Түүнээс олон сая төгрөгийн үнэ бүхий мансууруулах бодис болох “мөс” илрүүлж, тус боомтын хилийн тагнуулын албатай хамтарсан ажиллагаа явуулж байна

Дэлгэрэнгүй: ГАШУУНСУХАЙТЫН БООМТООР ИРГЭН Т ХАР ТАМХИ НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗАВДСАНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ