mn GB
Mobile menu

ЗҮГГ-ын гаалийн улсын байцаагч 1,7 кг /бохир жин нь/ хар тамхи илрүүлжээ

1002080001

2010 оны 2 дугаар сарын 05 өдөр Улаанбаатар-Эрээний чиглэлийн суудлын галт тэрэгний 7-р вагонд ЗҮГГ-ын гаалийн улсын байцаагч гаалийн хяналт шалгалт хийж байх явцдаа тус цувааны 4-р вагонд зорчин явсан МУ-ын иргэн О-ийн авч явсан гар тээш болох саарал өнгөтэй чемоданыг шалгахад давхар ёроол хийж тоноглосон байдалтай байсан нь сэжигтэй байсан тул нягтлан шалгаж 1,7 кг /бохир жин нь/ нунтаг цагаан өнгөтэй зүйлийг бор өнгийн бичгийн 30*40 хэмжээтэй дугтуйнд хийж, мөнгөлөг өнгөтэй тугалган материалтай гялгар ууттай, гадуур нь битүү скочдон давхар ёроолын доор нуусан байсныг илрүүлжээ. Гаалийн төв лабораторийн шинжилгээгээр уг зүйл нь мансууруулах төрлийн бодис болох нь тогтоогдсон байна.