mn GB
Mobile menu

Ногоон хаш болох нь тогтоогдлоо

20130108001
Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Алтанбулаг боомтоор  2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зорчин явах гэж байсан иргэн Б-ийн цүнхнээс гаалийн байгууллагад мэдүүлээгүй 19,9 кг жинтэй ногоон саарал өнгийн чулууг  Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч илрүүлж, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторид шинжлүүлэхэд хүчтэй серпинтинжсэн ногоон хаш болох нь тогтоогдсон байна.