mn GB
Mobile menu

Гаальчдын “СПОРТ ХАМТЛАГ” амжилттай оролцлоо

sangiin yam

Гаальчдын “СПОРТ ХАМТЛАГ” амжилттай оролцлоо.

САНГИЙН ЯАМ-ны нэрэмжит шилжин явах цомтой спортын тэмцээн 2013.03.01-2013.03.03-ны хооронд Гаалийн Ерөнхий Газрын спорт зааланд зохион байгуулагдаж өнгөрлөө.

 

Тэмцээнд Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар,  Монгол банк, Төрийн банк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллага оролцлоо.

Тус  тэмцээнд Гаалийн ерөнхий газрын баг тамирчид амжилттай оролцож, гар бөмбөгийн төрөлд эрэгтэй алтан медаль, эмэгтэй мөнгөн медаль, ширээний теннис багаараа мөнгөн медаль, даам эрэгтэй мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр 3-р байр эзэллээ.

Гаальчин бидний итгэлийг алдалгүй амжилт гаргасан спорт хамтлагийн зорилго нэгт нөхдүүддээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөж байна.