mn GB
Mobile menu

Гаальчдын спортын олон төрөлт тэмцээн

temtseen 1

Монгол Улсын гаалийн ерөнхий газар жил бүр уламжлал болон зохион байгуулдаг  "Гаалийн цом-2013" спортын тэмцээнээ 2013 оны 02 сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

 

Спортын олон төрөлт тэмцээнд нийт 18 гаалийн газар, хороодыг төлөөлж 8 багийн 180 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Тэмцээнийг шатар, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг  гэсэн төрлөөр явуулсан бөгөөд багийн ерөнхий дүнгээр Буянт-Ухаа дахь гаалийн газрын баг тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзнээр тодорлоо. Удаахь байранд Замын-Үүд дахь гаалийн газар, гуравдугаар байранд Гаалийн ерөнхий газрын баг тамирчид тус тус шалгарлаа.

Спортын өндөр амжилт гаргаж шударгаар хүч, оюун ухаанаараа өрсөлдсөн гаальчдын баг тамирчиддаа ажил, амьдралын өндөр амжилт хүсэн ерөөе.

temtseen 2
Спортын тэмцээнд багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн БУГГ-ын тамирчдад ГЕГ-ын дарга О.Ганбат шилжин явах цомыг гардуулж байна.


temtseen 3
Тэргүүн байрын тамирчид БУГГ-ынхан.

temtseen 4
Удаах байрын шагналт ЗҮГГ-ын баг тамирчид.

3-р байрын шагналт ГЕГ-ын спорт хамтлагийнхан.