mn GB
Mobile menu

Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөний тухай мэдээлэл

20130306 1

Гаалийн байгууллагын  удирдах ажилтны зөвлөлгөөн 2013 оны 2 дугаар сарын  22- 23- ний  өдрүүдэд  Улаанбаатар  хотод зохион байгуулагдаж, уг арга  хэмжээ амжилттай болж  өндөрлөлөө.

 

            Удирдах ажилтны зөвлөлгөөнд “Гаальчдын сэтгэлгээний хандлагын түвшин нь гаалийн байгууллагын үнэлэмжийн шалгуур болох нь ”илтгэлийг ГЕГ-ын дарга О.Ганбат тавьж, гаалийн байгууллагын удирдлагуудаас үйл ажиллагааны чиглэлээр  илтгэл- презентаци хийж, хэлэлцүүлэг явуулав.

            Зөвлөлгөөний үеэр  Сангийн   сайд Ч. Улаан орон нутаг дахь  гаалийн  газар , хороодын  удирдах ажилтнуудтай  уулзаж, Засгийн  газрын    шинэчлэлийн  бодлогыг  тууштай хэрэгжүүлж, гаалийн  хууль тогтоомжийн сахилтыг  түвшинг өндөржүүлж,гадаад худалдаа эрхлэхчдэд үзүүлэх гаалийн  үйлчилгээний  стандартыг хангаж ажиллах чиглэлээр  тодорхой  үүрэг чиглэл  өгөв.

 Гаалийн ерөнхий газрын даргаас нийт удирдах албан тушаалтанд хандсан “Албан даалгавар”-ыг  гаргаж , ажил хэрэг болгож хэрэгжүүлж  ажиллахыг үүрэг болгов.

             Удирдах  ажилтны  зөвлөлгөөний   өдрүүдэд  гаалийн  газар , хороодын 2012 оны ажлын  үр дүнг дүгнэх,  2013 оны  үр дүнгийн гэрээг  байгуулах, Гаальчдын мэргэжлийн ёс зүй,  хүн  хоорондын  харилцааны соёл сэдвээр  лекц, ярилцлага хийх зэрэг үйл ажиллагааг  зохион байгуулсны  дээр “Гаалийн цом-2013” спортын тэмцээнийг явуулж,  тэмцээнд оролцсон баг тамирчдаа  хөгжөөн  дэмших, шагнаж урамшуулах арга  хэмжээ авлаа.

20130306 2

20130306 3

20130306 5

20130306 6

20130306 7