mn GB
Mobile menu

МОНГОЛ УЛС ДАХЬ ИХ ТҮМЭН САНААЧИЛГЫН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН 3 ДУГААР УУЛЗАЛТ

12345699999999

Их Түмэн Санаачилга (ИТС) 2006 оноос буюу байгуулагдсан цагаас хойш Монгол Улс гишүүн орноор байгаа бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос улс, Оросын Холбооны Улс тус санаачилгын гишүүн орнууд юм. Монгол Улс дахь Ажлын нэгж буюу Оролцогч талууд (Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Хөгжлийн банк, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Стратеги судалгааны хүрээлэн, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймгууд) бол ИТС-д Монгол Улсын хамтын ажиллагааг чиглүүлэгч гол суурь болдог. Гэхдээ ИТС-ын зургаан үндсэн салбар (тээвэр, худалдаа ба хөрөнгө оруулалт, аялал жуучлал, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй) хоорондын Монгол Улс дахь хамтын ажиллагаа, харилцаа хангалтгүй, ИТС механизмын үйл ажиллагааны зарчмын тухай ойлголт дутуу байгаа явдал ИТС-ын хүрээнд хөрш орнуудтайгаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байдалд хүргэж байна. Гаалийн ерөнхий газар нь ИТС-ын “Худалдаа ба хөрөнгө оруулалтын хороо”, “Гаалийн дэд хороо”-ны үйл ажиллагаанд өөрийн чиг үүргийн хүрээнд оролцож ирлээ.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Ази дахь дэд бүс нутгийн санаачилгын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих” (GIZ SCSI) хөтөлбөрөөс ИТС-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжлэг болох зорилгоор 2018 оноос Монгол Улсын холбогдох оролцогч талууд хамтран Монгол Улсдаа бүс нутгийн интеграцийн хамтын ажиллагааг бэхжүүлж, ИТС-д Монгол улсын оролцоог нэмэгдүүлэх үүднээс Монгол Улс дахь ИТС-ын Оролцогч талуудын цуврал уулзалтуудыг зохион байгуулж эхлээд байна. Эдгээр уулзалтууд нь “Ази дахь дэд бүс нутгийн санаачилгын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих” (GIZ SCSI) хөтөлбөрөөс ИТС бүс нутгийн хамтын ажиллагааны механизмд Монгол Улс оролцох, бүс нутгийн интеграцид нэгдэхэд үзүүлж буй дэмжлэгийн нэгээхэн хэсэг юм. Тус уулзалтуудын зорилго бол Монгол Улсын Ажлын нэгжүүдийн санал болгож буй төслийн саналын чанар, хэрэгжилтийг сайжруулах, Монгол улс дахь Ажлын нэгжүүдийн харилцаа холбоог идэвхжүүлэн тогтмолжуулж улмаар ИТС-ын хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү үр дүнтэй оролцоход чиглэсэн.

Гаалийн ерөнхий газрын холбоо баригч ИТС-ын Монгол Улс дахь холбоо баригч нарын уулзалтад идэвхтэй оролцож Гаалийн дэд хорооны үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн “Итгэмжлэгдсэн аж ахуйн хөтөлбөрийг ИТС-ын Гишүүн орнуудын гаалийн байгууллагууд харилцан хүлээн зөвшөөрөх механизм бий болгох” төслийн үр дүнтанилцуулсан.

ИТС-ын Гишүүн орнуудын гаалийн байгууллагууд мэдээллийг өөр хоорондоо урьдчилан солилцох механизм бий болгох” төслийг ИТС-ын Гаалийн дэд хорооны 2 дугаар хуралдааны үеэр танилцуулж байсан бөгөөд энэ нь UNNExT-ийн Мэдээллийг хил дамнуулан цахимаар солилцох бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгээс хийх төслийн ажилтай олон талаараа ижил төстэй байсан юм. Тэгэхээр энэ ажлын хэсгийн хүрээнд Зүүн хойд Азийн 4 улс (ОХУ, Монгол, БНХАУ, БНСУ) мэдээллийг хил дамнуулан цахимаар солилцож байгаа туршлагаа хуваалцаж ирсэн талаар товч танилцууллаа.

Энэ удаагийн уулзалт Монгол улс дахь Оролцогч талуудын 3 дугаар уулзалт байсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр УБ хотноо зохион байгуулагдсан. Нийт 14 Оролцогч талуудын төлөөлөл (яам, агентлаг, орон нутгийн захиргаад) оролцож, өмнөх уулзалтын дараа хийсэн ажил, хуримтлуулсан туршлага, сайжруулсан төслийн саналаа хэлэлцэж, санал дүгнэлт гаргахын зэрэгцээ Монгол улс дахь ИТС-ын Ажлын нэгжүүдэд зориулсан гарын авлагын төслийг хэлэлцэн цаашид хэрхэн сайжруулах, мөн хамтын ажиллагаагаа тус цуврал уулзалтуудын хүрээнд хэрхэн өргөжүүлэх талаар нээлттэй, дэлгэрэнгүй ярилцлаа.

1111111111111111

Гаалийн ерөнхий газрын төлөөлөл Гаалийн дэд хорооны 4 дүгээр хуралдаанд танилцуулахаар төлөвлөсөн “Барааг дотоодод болон гадаадад түр хугацаагаар боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горимын тусламжтай эдийн засгийн өсөлтийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх” төслийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.

Хөтөлбөрийн талаарх мэдээллийг https://connecting-asia.org/ веб хуудаснаас, ИТС-ын талаарх нарийвчилсан мэдээллийг http://www.tumenprogramme.org/ хаягнаас авна уу.