mn GB
Mobile menu

МОНГОЛ УЛС-БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН СТАТИСТИКИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛТИЙН АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

gjhfldkjghdflk

Монгол улс БНХАУ-ын гаалийн байгууллага хоорондын статистикийн зэрэгцүүлэлтийн ажлын хэсгийн уулзалт БНХАУ-ын Сан Я хотод 2019 оны 5-р сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус уулзалтанд Монголын талаас Гаалийн ерөнхий  газрын Статистикийн хэлтсийн төлөөлөгчид, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Статистикийн газрын шинжээчид оролцлоо.

       Уулзалтаар Монголулс, БНХАУ-ын 2018 оны худалдааны статистикийн мэдээллийг үндэслэн зэрэгцүүлэлт хийсэн юм. Хоёр улсын хооронд 2018 онд хийгдсэн нийт бараа эргэлт Монголын мэдээллээр 8475.6 сая ам.доллар байгаа бол БНХАУ-ын мэдээллээр 7987.4 сая ам.доллар байгаа нь 488.2 сая ам.доллараар манайх илүү байсан юм. Гадаад худалдааны статистикийн мэдээллийг зэрэгцүүлж тулгах нь Монгол улс болон БНХАУ-ын гаалийн ажлыг уялдаатай хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны гаалийн байгууллагын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.