mn GB
Mobile menu

“БҮТЭЭЛЧ ОРЧИН-ЗӨВ ХАНДЛАГА” АЯН

IMG 1224

Гаалийн Ерөнхий Газрын харъяа Улаанбаатар хот дахь Гаалийн газар хууль ёсны гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, татварын орлогын биелэлтийг хангах чиглэлд зохион байгуулалт, мэргэжил арга зүйн олон бүтээлч ажлыг хийж гүйцэтгэж байна.

Гаалийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, гаалийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд, хуулийн этгээдэд чиргэдэлгүй, алагчлалгүй,ёс зүйг эрхэмлэн үйлчлэх ажлын хүрээнд тус газрын Гаалийн бүрдүүлэлтийн албанаас “БҮТЭЭЛЧ ОРЧИН-ЗӨВ ХАНДЛАГА” аяныг эхлэл болгон өнөөдөр нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа.

IMG 1226

 Нээлттэй хаалганы өдөр нь гаалийн хууль тогтоомжийг сурталчлах, таниулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирч байгаа бэрхшээл, санал, хүсэлтийг шийдвэрлэх, гаалийн газрын цаашдын үйл ажиллагаанд анхаарч ажиллах талаар харилцан ярилцаж, санал бодлоо хуваалцсан чухал арга хэмжээ боллоо.

IMG 1228

6 сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх аяны хүрээд тодорхой зорилтот бүлэг рүү чиглэсэн тодорхой ажлуудыг тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан нийгмийн харилцаанд, тэр дундаа гаалийн харилцаанд бусдын адил оролцох тэгш боломжийг бий болгох, жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эмэгтэчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлэх юм байна.

Түүнчлэн, итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр, гаалийн итгэмжлэл олгох журам зэрэг гаалийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа шинэлэг арга хэмжээнүүдийг таниулан сурталчлах, гаалийн болон онцгой албан татварын зохицуулалт, гаалийн харилцаанд анхлан оролцогчдод зөвлөгөө өгөх зэрэг олон ажлууд хийгдэнэ.

IMG 1248

IMG 1240

IMG 1244