mn GB
Mobile menu

ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ”, “УХААЛАГ ХАРИЛЦАА” БАГЦ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

IMG 1134

Буянт Ухаа дахь гаалийн газар түүхт 70 жилийн ойн баяраа амжилт бүтээлээр дүүрэн угтах зорилготой хувь хүний хөгжил, харилцааны чиглэлээр чадавхийг бэхжүүлэх багц сургалтыг зохион байгууллаа. Сургалт 2019 оны 5 дугаар сарын 29, 6 дугаар сарын 5-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь гаалийн газрын хурлын танхимд зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 140 гаалийн улсын байцаагч хамрагдлаа.

 Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, хувь хүний хөгжил, харилцааны ур чадварыг хөгжүүлэх, эерэг хандлагыг бий болгоход тус сургалтын гол зорилго, ач холбогдол оршиж буй юм.

“Хувь хүний хөгжил” сургалт өөртөө итгэх итгэл, дотоод нөөц бололцоо, нуугдсан билэг авьяасаа нээн илрүүлэх, амьдралынхаа зорилго, утга учир, үнэ цэнэ, итгэл үнэмшлийг бий болгох, алсын хараа, мөрөөдөлтэй амьдарч, зорилгодоо хүрэх, хариуцлагатай болох, амьдралын боломжуудыг олж харж, түүнийг ашиглах эр зоригтой болгох, ирээдүйгээ зөв төлөвлөж, зохион байгуулж сурахад чиглэгджээ.

IMG 6942

“Ухаалаг харилцаа” сургалт нь байгууллага хамт олон, ажилтнуудын өмнө тулгардаг харилцааны хүндрэлтэй асуудлуудыг даван туулахад туслаж, харилцааны урлагт суралцснаар өөрийн дотоод сэтгэл зүй болон бусадтай харилцах харилцаагаа сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ёс зүй, хандлагыг сайжруулахад чиглэгдэж байсан юм.

Сургалтын явцад харилцааны болон өөртөө итгэх итгэлийн талаар бодит жишээ авч харилцан ярилцаж, багаар ажиллаж байсан нь гаалийн улсын байцаагч нарын идэвхийг нэмэгдүүлж, сургалтыг илүү сонирхолтой, үр дүнтэй болгосон юм.

IMG 6933

IMG 6935