mn GB
Mobile menu

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

    IMG 8610

    Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН)-ийн хөтөлбөр нь гадаад худалдааны түнш орны гаалийн байгууллагатай Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээр (цаашид ХХЗХ гэх) байгуулсны үндсэн дээр хэрэгжих боломж бүрддэг.

    2018 оны статистик үзүүлэлтээр энэхүү хөтөлбөрт нэгдэн орсон Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн 182 орноос ИААН-ийн хүрээнд ХХЗХ байгуулсан 57 (Европын холбооны 27 орон ), хэлэлцээр байгуулахаар хэлэлцээ хийж байгаа 35, олон талт хэлэлцээр байгуулсан 4 орон буюу дэлхийн улс орны 50 орчим хувь нь энэхүү системд нэгдсэн байдаг.
    Монгол улсын Гаалийн ерөнхий газрын хувьд 2017 оноос эхлэн БНХАУ болон БНСУ-ын гаалийн байгууллагатай ИААН-ийн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг /ХХЗХ/ байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Олон улсын гэрээ, конвенц, Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд хүлээсэн үүргийн дагуу Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын гаалийн байгууллагатай ИААН-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ХХЗХ байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулж, ажлын төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөг үе шаттай хийж гүйцэтгэсний үр дүнд хэлэлцээрийг эцэслэн бэлэн болгосон.
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 4 дүгээр сард БНХАУ-д хийсэн Төрийн айлчлалын хүрээнд хоёр орны гаалийн байгууллагын дарга нар “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж”-ийн хөтөлбөрийг Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээрт гарын үсэг зурсан.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд 2 орны гаалийн байгууллага хоёр улсын итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжүүдэд дараах хөнгөлөлтийг үзүүлэхээр хэлэлцэн тохиролцсон. Үүнд:
  (a) бичиг баримтын шалгалтын хувийг харьцангуй багасгах;
  (b) импортын барааг шалгах хувь хэмжээг харьцангуй багасгах;
  (c) биет шалгалт хийхээр сонгосон аливаа ачааг тэргүүн ээлжинд шалгах;
 (d) гаалийн бүрдүүлэлтийн явцад гишүүдэд тулгарсан асуудлыг шийдвэрлэх, харилцах чиг үүрэг бүхий гаалийн ажилтныг томилох;
 (e) олон улсын худалдааг саатуулах асуудал үүссэний дараа үйлчилгээ хэвийн явагдаж эхэлмэгц бүрдүүлэлтийн үйл ажиллагааг шуурхайлах.
Та бүхэн энэхүү хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.http://customs.gov.mn/2012-03-14-03-21-37/inspection/2018-08-17-07-11-58