mn GB
Mobile menu

“ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭР, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

60864311 2375559915840113 6687139272417345536 n

Гаалийн ерөнхий газрын Худалдааг хөнгөвчлөх ажлын хэсгээс санаачлан Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй Монгол Улсын худалдааг дэмжих төсөл(TRAM)-тэй хамтран“Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт сургалтыг Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улсхоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Замын-Үүд дэх гаалийн газар, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар,  Дархан-Уул аймаг дахь гаалийн газар, Орхон аймаг дахь гаалийн газар, Сайншанд дахь гаалийн газрын нийт 115 албан хаагчдыг хамруулан Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг, Замын-Үүд суманд амжилттай зохион байгууллаа.

Гаалийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хялбаршуулах боломж болон түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилго бүхий уг сургалтын хөтөлбөрийг харьяа гаалийн газар, хороодоос санал авч боловсруулсан бөгөөд бодит хэрэгцээнд суурилсан үр дүнтэй сургалт болсноороо онцлог байлаа.

 Сургагч багш нар ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн заалт тус бүрийн үндсэн зарчмыг Монголын гаалийн байгууллагын өнөөгийн нөхцөлтэй уялдуулж, Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн талаар ерөнхий мэдээлэл өгөхөөс гадна дараах сэдвийн хүрээнд мэргэшүүлэх сургалт явууллаа.  Тухайлбал:

  1. Худалдааг хөнгөвчлөхөд Гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг;
  2. Санал өгөх боломж олгох, хүчин төгөлдөр болохоос өмнө мэдээлэл өгөх (Зүйл 2.1)
  3. Торгууль шийтгэлийн журам (Зүйл 6.3);
  4. Урьдчилсан бүрдүүлэлт (Зүйл 7.1);
  5. Эрсдэлийн удирдлага (Зүйл 7.4);
  6. Итгэмжлэгдсэн Аж ахуйн нэгж хөтөлбөр (Зүйл 7.4);
  7. Бүрдүүлэлтийн дараах шалгалт (Зүйл 7.5);
  8. Хилийн хяналтын байгууллагын хамтын ажиллагаа (Зүйл 8);
  9. Барааг түр хугацаагаар оруулах, дотоодод болон гадаадад боловсруулах (Зүйл 10.9);
  10. Дамжин өнгөрөх эрх чөлөө (Зүйл 11);
  11. Гаалийн хамтын ажиллагаа (Зүйл 12).

Чиглэл бүрээр мэргэшсэндоктор, докторант, магистрын зэрэгтэй багш нар сургалтыг удирдаж явууллаа. Сургалтын үеэр оролцогчид өөрийн ажилладаг гаалийн газрын худалдааг хөнгөвчлөх чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийн туршлага солилцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Мөн  Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, гаалийн байгууллагын чиг үүрэгтэй холбоотой асуулт хариултын тэмцээнд идэвхтэй оролцжээ.

123415646

ГЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс 2018, 2019 онд Дэлхийн гаалийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан зарим баримт бичгийг сургалтанд оролцсон нийт албан хаагчдад цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлсэн юм. Тухайлбал тус хэлтсээс орчуулан боловсруулж гаргасан “Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хөтөч зураг 2018-2022”, “Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хорооны Стратеги төлөвлөгөө 2018-2022” баримт бичиг бүхий нийт 400 гаруй хуудас материал, “Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээртэй холбоотой баримт бичгийн эмхтгэл”-ийг сургалтанд хамрагдсан нийт гаалийн ажилтнууд хүлээн авчээ.  

Сургалтын үеэр тавигдсан танилцуулгыг Гаалийн байгууллагын Захиргаа, дотоод ажлын CERP системийн “Худалдааг хөнгөвчлөх” талбарт байршуулж гаалийн албан хаагчид бие даан мэргэшлийн мэдлэгээ дээшлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. 

DSC 6405

DSC 6385

62207837 2228439240580461 1589889651940786176 n

61997989 2228439593913759 8163899722004692992 n

22

62130794 2228440200580365 472291062182838272 n