mn GB
Mobile menu

ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

10-14

НҮБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 26-ныг Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Үүнтэй холбогдуулан Гаалийн ерөнхий газраас хар тамхины хор хөнөөлийг иргэдэд сурталчлан таниулах, хилийн хяналтын байгууллагын албан хаагчдыг чадавжуулах зорилгоор Улаанбаатар хот, Буянт-Ухаа, Улсхороонондын шуудан илгээмж дэхь гаалийн газар , Дорнод, Сэлэнгэ, Замын Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт,  Хөвсгөл, Орхон , Дархан болон бусад гаалийн газар хороодод өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид хамтран оролцож байна.

01

03

04

Чингис Хаан ОУНБ-д Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, Хар тамхитай тэмцэх газартай хамтран, зорчин явагчдын зааланд, ХАР ТАМХИ МАНСУУРАЛТАЙ ТЭМЦЭХ, ДЭЛХИЙ НИЙТ ӨДӨРТ, нээлттэй хаалганы өдөрлөгт зохион байгуулан оролцож мансууруулах бодисын хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэ мэдээлэл өгч, үйл ажиллгаагаар, гадаадын болон өөрийн иргэдэд ухуулан таниулахаар зурагт самбарууд воршуур, гаалийн мэдүүлгийг өнгөтөөр томоор, Монгол, ОХУ, БНХАУлсын хилээр хэвлэн гаргаж /нийт-600 ш-г/ тарсан, нээлттэй хаалганы өдөрлөгт , Хилийн цэрэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хилийн мэргэжилийн хяналтын алба, Шинжлэх ухааны академийн Ерөнхий ба сорилын төв, Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн, Иргэний нисэхийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчид тус тус оролцов.

05000

07

08

06

Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албанаас тус газрын “Техник-Импорт”, АБТЭМА, “Интердисежн”, “Монгол-транс” дахь 4 гаалийн хяналтын бүсүүдэд очиж гаалийн улсын байцаагч, хил хяналтын байгууллагуудын ажилтан болон гаалийн харилцаанд оролцож буй нийт 130 гаруй оролцогчдод “Хар тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт, яриа хийв.

Тус арга хэмжээний үеэр Хар тамхи, мансууруулах бодис, эм сэтгэцэт нөлөөт бодис зөөвөрлөх, тээвэрлэх, худалдахад эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар оногдуулах, ял шийтгэлийг харуулсан 250 ширхэг гарын авлагыг үйлчлүүлэгч нарт тараасан.

09

010

Тус гаалийн газар нь “ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ” дэлхийн өдрийг тохиолдуулан Ханги хилийн боомтын зорчигч нарт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ухуулах зорилгоор:

  • Улсын хилээр нэвтрэхдээ бусдын дайвар ачаа, тээшийг авахгүй байх
  • Мөнгө амласан ачаа тээшийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх
  • Хар тамхины тухай ойлголт, түүний хор уршиг
  • Хар тамхи мансууруулах бодисыг МУ-ын хилээр нэвтрүүлсэн болон нэвтрүүлэхийг завдсан үйлдэлд оногдуулах хуулийн хариуцлагын талаар тус тус мэдээлэл хийж, тараах материал бэлтгэн тарааж ажиллаж байна.

Мөн тус боомтын зорчигчийн зааланд байрлах дэлгэцээр Хар тамхи мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр бэлтгэсэн ШТОРК-уудыг тогтмол хүргэн ажиллаж байгаа болно.

155555

144444

1333333

2019.06.20-ны өдөр Шивээхүрэн боомтын зорчигч тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэх хэсэгт дэлхийн хар тамхины өдрийг угтан 7 хоногийн хугацаатай “Хар тамхинаас хамтдаа сэргийлье” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээний нээлтийг хийлээ. Тус арга хэмжээ 06.20-оос 06.26 өдөр хүртэл 7 хоног үргэлжилнэ. Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд ШХГГ-ын ГУБ нар хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ ашиглагдаж буй CT40 маркийн авто тээврийн хэрэгсэл шалгах төхөөрөмжийг танилцууллаа.

998

1123

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дэлхийн “Хар тамхи, мансууралтай тэмцэх” өдрын хүрээнд Орхон аймагт зохион байгуулж буй хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хууль хяналтын байгууллагууд хамрагдсан сургалтын үйл ажиллагаанд оролцлоо.

huvsgul

huvsgul2

    Сүүлийн 2 жилийн байдлаарХөвсгөл аймгийн хэмжээнд  хар тамхи сэтгэцэд нөлөөт бодис худалдсан хэрэглэсэн хэрэгт 4  иргэн холбогдож,  2 иргэн ял шийтгүүлсэн байна.
          ГЕГ-ын харьяа Хөвсгөл аймгийн Ханх дахь гаалийн хорооннос Дэлхийн хар тамхитай тэмцэх өдрийг тохиолдуулан дараахи ажлыг хийсэн. Үүнд:
   1. Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хар тамхи мансууруулах бодистой тэмцэх асуудал хариуцсан ажилтантай6 сарын 25ны өдөр уулзалт хийж, харилцан   мэдээлэл солилцож судалгаа хийсэн.Судалгаагаар тус аймагт канабис кокойн хэрэглэгч байгаа мэдээлэл авагдсан.
   2. 6 сарын 25, 26 ны өдрүүдэд орон нутгийн Далай ээж телевизийн мэдээллийн хөтөлбөрт “Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн ойлголт, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр мэдээлэл бэлтгэж 30 секундын шторк явуулсан.
    3 6 сарын 26ны өдөр Ханх дахь боомтод  11-12 цагийн хооронд хилээр нэвтэрч байгаа иргэдийн дунд уулзалт зохион байгуулж ,Хар тамхинаас сэрэмжлүүлэх дайвар ачаа тээш авахгүй байх тухай сэрэмжлүүлж, урьдчилан сэргийлсэн гарын авлага 100 хувийг бэлтгэж, хилээр нэвтэрч байгаа иргэдэд тарааж байна.
dar
dar2

Дархан-Уул аймаг дахь Гаалийн газраас Дэлхийн “Хар тамхитай тэмцэх өдөр”-ийн хүрээнд гаалиар үйлчлүүлэгч гадаад худалдаа эрхлэгч нарт болон Дархан-Уул аймгийн иргэд, олон нийтэд хар тамхибуюумансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис хүний оюун санаа, бие эрхтэний эрүүл мэндийг хэрхэн доройтуулдаг, нийгэмд учруулж буй хор уршгийг таниулах, мөн өөрийн улсын болон хөрш 2 улсын эрх зүйн зохицуулалтыг тайлбарлан, таниулах ажлыг хийлээ.

Дархан-Уул аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төв, Шуудан үйлчилгээний газар, “Олон улсын худалдааны төв”, “Бирж” зэрэг томоохон худалдааны төвүүдээр “Сэрэмжлүүлэг”-ийг 120 гарын авлагаар мэдээлэл хүргэлээ.

clip image054clip image055clip image057clip image059

НҮБ-аас ЗАРЛАСАН "ӨӨРИЙГӨӨ ӨРӨӨЛ БУСДЫГ, ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕЭ ХАР ТАМХИГҮЙ ЦОГЦЛООЁ” СЭДЭВТ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ СУРТАЛЧИЛГААНЫ АРГА ХЭМЖЭЭ

clip image060

  “Дэлхийн хар тамхи мансууралтай тэмцэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Замын-Үүд дэх гаалийн газраас Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, Замын-Үүд сумын ЗДТГ, Хилийн цэргийн 0108 дугаар анги, хил хяналтын бусад байгууллагуудтай хамтран НҮБ-аас зарласан“"ӨӨРИЙГӨӨ ӨРӨӨЛ БУСДЫГ, ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕЭ ХАР ТАМХИГҮЙ ЦОГЦЛООЁ” сэдэвт урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сурталчилгааны арга хэмжээг  Замын-Үүд дэх хилийн боомтод зохион байгууллаа.

Арга хэмжээнд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Төгс-Ухаан, Замын Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр, Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Д.Зоригоо, Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга , цагдаагийн дэд хурандаа Ю.Чулуунбаатар нар оролцож, сумын Засаг дарга Н.Алдарбаяр арга хэмжээг нээж үг хэллээ.

clip image062clip image064

Өдөрлөгийн нээлтийн ажиллагаа

 clip image068clip image066

Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Замын-Үүд дэх гаалийн газар, ХЦ-ийн 0108-р анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн ажилтан, албан хаагч нар оролцлоо.

Энэхүү арга хэмжээний ач холбогдол үр дүнг сайжруулах зорилгоор гаалийн байгууллага нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлж, хууль хяналтын бусад байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллаж байна.

clip image070

Урьдчилан сэргийлэх,соён гэгээрүүлэх арга хэмжээний талаар гаалийн газрын дарга Д.Зоригоо орон нутгийн телевизд ярилцлага өглөө

Хар тамхины хэрэглээний нийгэмд болон хувь хүн, эрүүл мэндэд учруулах хор хөнөөл, хар тамхины хууль бус наймааны хохирогчид, Хятад улс болон Монгол улсын  хууль тогтоомж, иргэдийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар цогц ойлголт, мэдээлэл өгөх ажлыг төлөвлөн хэрэгжүүлж энэ өдрийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байна.

clip image074clip image072

clip image082

Арга хэмжээнд зориулж Замын-Үүд сумын “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэм Хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөл сэдэвт мэндчилгээ дэвшүүллээ.

clip image086

Замын-Үүд дэх гаалийн газрын эрэлч нохой хариуцсан ГУБ нар Хар тамхи, мансууруулах бодис олж илрүүлэх Эрэлч нохойн үзүүлбэрийг олон нийтэд үзүүллээ

clip image090

Сурталчилгаа АЗШНЦ-1 ГХБ-ийн Нэг цэгийн үйлчилгээний гадна талбайд явагдахын зэрэгцээ зорчигчийн орох гарах заалны телевиз, электрон самбар  ашиглан шторк явуулж, өсгөгчөөр гадна, дотно талбайд хар тамхи түүнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар ухуулга сурталчилгаа хийгдлээ

clip image092

clip image094

Мөн Сум дундын Цагдаагийн хэлтсийн хурлын танхимд байгууллагуудын албан хаагч нарын төлөөллийг оролцуулан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас сургалт явууллаа.

clip image100

clip image102

Урьдчилан сэргийлэх сурталчилгааны үеэр гарын авлага брошур тараалаа.

clip image106

clip image114

clip image104

Тус газар нь хар тамхи мансууруулах бодисын хууль бус эргэлттэй цаашид үр дүнтэй тэмцэх зорилгоор:

  • ГУБ нарыг сургаж дадлагажуулах, тусгайлсан сургалт зохион байгуулж ажиллаж байна.

Дэлхий нийтээр “Цагаан тахал “ гэж нэрлэгддэг Хар тамхи, мансууруулах бодис түүнтэй холбоотой гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хор уршгийг тайлбарлан таниулах энэхүү өдөрлөгийн ажлыг Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх алба, Замын-Үүд сумын Сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.