mn GB
Mobile menu

АНУ-ЫН САНГИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, СУРГАГЧ БАГШ НАР “ХУУРАМЧ МӨНГӨ, ПАСПОРТЫГ ХЭРХЭН ТАНИХ” СЭДВЭЭР СУРГАЛТ ХИЙВ

USA

Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар АНУ-ын монгол дахь элчин сайдын яам, АНУ-ын Сангийн яамны сургагч багш болон Гадаад харилцааны яамны Дипломат аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн нарын хамтарсан  “Хуурамч мөнгийг таньж илрүүлэх”, “Хуурамч бичиг баримтыг илрүүлэх”, “Бусдын бичиг баримтыг хуурамчаар ашиглаж байгаа этгээдийг илрүүлэх”, “Хуурамч мөнгөн тэмдэгт, бичиг баримтыг хийдэг будаг тэдгээрийн онцлог шинжүүдийг таних” тухай сэдэвт хичээлүүдийг Гаалийн ерөнхий газар дээр 2019 оны 08 дугаар сарын 23-нд зохион байгууллаа. Сургалтанд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх, зохион байгуулалтын нэгж, Улаанбаатар дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газрын нийт 25 Гаалийн улсын байцаагч нар хамрагдсан юм.